| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00906/и |
| Дугаар | 906 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөлөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х.Алтанцэцэг нь татаж унадаг өвчтэй боловч сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр түүнийг хэрэг хариуцах чадвартай гэсэн.
Нэхэмжлэгчийн ярьснаар тэрээр хариуцагчийнд амьдарч байхдаа гэр бүлийн маргааны улмаас болж гэрээсээ хөөгдсөн байсан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар эх нэгтэй хүүхдүүд бөгөөд байрныхаа засварт зориулжээс 2,000,000.00 төгрөг зээлсэн, энэ талаар тодорхой баримт байхгүй боловч нэхэмжлэгч тал хүнийг үндэслэлгүйгээр гүтгэхгүй, аливаа зүйлийг сэтгэн бодох, буцаж санахдаа туйлын сайн учраас хэнд ийнхүү мөнгө зээлдүүлсэн гэдгээ сайтар санаж байгаа юм.
Хэрэгт авагдсан баримтаар түүний ХХК дахь хадгаламжийн дэвтрийг үзвэл 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын гүйлгээгээр хийгдсэн 2,000,000.00 төгрөгийг зээлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
одоогоор түрээсийн байранд амьдарч, сард 80,000.00 орчим төгрөг төлж байна. Хариуцагч тал түүнээс мөнгө зээлсэн эсэхээс үл хамаарч эгчдээ цаашдаа тусалж, амьдрал ахуйг нь дэмжих хэрэгтэй байгааг ойлгоосой гэж хүсч байна.
Иймд, хариуцагчээс 2,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х.Алтанцэцэг бол миний том эгч бөгөөд надтай амьдарч байгаад дараа нь ахтай хамт амьдарна гээд гэрээс явсан. Би, түүнийг гэрээсээ хөөгөөгүй, зан ааш ерөнхийдөө таардаггүй, их уурлаж, бухимддаг бөгөөд надтай болон манай нөхөртөй таардаггүй байсан.
Миний биеээс мөнгө зээлээгүй, харин манай ах түүнээс 2,000,000.00 төгрөг зээлж, одоо буцаан төлөхдөө сар бүрийн 80,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг нь төлж байна.
Надад 2,000,000.00 төгрөг зээлсэн гэдгээ андуураад байх шиг байна, эгчийн аав байдаг бөгөөд эгч заримдаа аавдаа мөнгө зээлсэн, өгсөн гэж ярьдаг юм.
Энэ хадгаламжийн дэвтрийг би нээж өгсөн ба дэвтрийг эх хувиар нь хадгалж, захиран зарцуулдаг.
Би, дүү хүний хувьд эгчдээ аль болох тусалж, дэмжиж амьдардаг, саяхан эмнэлэгт хэвтээд гарахад нь тусалсан, манай ээжийн албан ёсны асран хамгаалагч мөн боловч тэрээр ээжтэй бас таарч, нийцдэггүй.
Нэгэнт би мөнгө зээлээгүй учраас уг 2,000,000.00 төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс хариуцагчт холбогдуулан 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хариу тайлбар, хүсэлтийг үндэслэн шүүхээс нэхэмжлэгчийг иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадвартай эсэхийг тодруулахаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 666 тоот дүгнэлтээрийг иргэний эрх зүйн чадамжгүй буюу өөрийн үйлдлийн учир, холбогдлыг зөв ойлгож, эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадамжгүй гэснийг үндэслэн шүүхээс хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШТ2016/00869 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин шинжээч томилсон байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 177 тоот дүгнэлтээрийг иргэний эрх зүйн чадамжтай буюу өөрийн үйлдлийн учир, холбогдлыг зөв ойлгож, эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадамжтай гэжээ.
Нэхэмжлэгчээс хариуцагчт холбогдуулан 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба тэрээр энэхүү шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу өгсөн гэж маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан буюу зээлийн харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хувьд зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг байна.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчт 2,000,000.00 төгрөгийн зээл өгснийг нотолсон баримт байхгүй.
Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн ХХК-ийн хадгаламжийн дэвтрийн бичилтэд тэрээр 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг зарлагаар гаргасан байгаа боловч үүнийг хариуцагчт зээлдүүлсэн байна гэж үзэхгүй, хэрэгт авагдсан бусад баримтаар гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “хариуцагчт 2,000,000.00 төгрөгийг зээлсэн” гэж тайлбарлаж буй боловч нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.
Нэгэнт нэхэмжлэгч тал хариуцагчид 2,000,000.00 төгрөгийг зээлсэн буюу түүний өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчт холбогдох 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР