| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00970/и |
| Дугаар | 970 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* нарын гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,*******,,-т холбогдох,
9,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , , хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26753 тоот захирамжаар хариуцагч ээс 97,166,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ид олгохоор болсон.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 тоот шийдвэрээр хариуцагч ээс 20,992,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор болсон хэдий ч одоо болтол төлөгдөөгүй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчаас хүсэлт гаргасны дагуу 3 хувийн хүү нэмж төлөхөөр болж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах болсон юм.
Анх шүүхээс шийдвэр гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсын хамт гаргахад хариуцагч тал биднээс гуйсаар байгаад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгөх хугацааг хойшлуулсан.
Гэвч хариуцагч тус хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000,000.00 төгрөгийн хүү болсон.
Гэвч бид зөвхөн талуудын хооронд тохиролцсон хугацаагаар 100 хоногт ногдох хүү 9,700,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Энэхүү 9,700,000.00 төгрөгийн хүү бол хариуцагч тал үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлөх ёстой төлбөр болно.
Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр, захирамжаар өгөх ёстой төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөхгүй удаашруулж, биднийг маш ихээр хохироож байна, энэ нэхэмжилж буй төлбөр бол хохирлын хамгийн бага хэсэг юм.
Иймд, хариуцагч ээс 9,700,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ээс тус шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч тал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26753 тоот захирамжаар нэхэмжлэгч ид 97,166,000.00 төгрөг төлөхөөр болсон юм.
Нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл зөвхөн 97,166,000.00 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг хөндсөн байх тул д уг асуудал хамааралгүй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.
Энэхүү мөнгөний асуудал нь талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас улбаатай бөгөөд хожим хариуцагч ээс 20,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгох тухай шүүхийн шийдвэр гарсан.
Одоо эдгээр мөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа ба нэхэмжлэгчдээс дахин мөнгө зээлсэн асуудал байхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 115 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг нэгэнт шүүх хянан шийдвэрлэсэн учраас зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
Гэтэл нэхэмжлэгчид ийнхүү зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д тодорхой заасан байгаа юм.
Иймд, шүүхийн захирамж, шийдвэр гарч, зээлийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон учраас нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , нараас хариуцагч т холбогдуулан 9,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэнийг хожим Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 тоот шийдвэрээр хариуцагч ээс 20,992,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26753 тоот захирамжаар хариуцагч 97,166,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ид олгохоор шийдвэрлэжээ /х.х-ийн 17, 18-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 32189 тоот болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/25984 тоот дугаартай захирамжаас тус тус үзвэл дээр дурьдсан 101/ШШ2016/04955 тоот шийдвэр, 26753 тоот захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 120 дугаар зүйлийн 120.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болж, заавал биелэгдэх үр дагаврыг үүсгэсэн байна /х.х-ийн 59-62, 107, 108, 111-р хуудас/.
Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн хянан шийдвэрлэж, тэдгээрийн хооронд үүссэн эрх, үүргийг дуусгавар болгож, шүүхийн шийдвэр, захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаас гадна Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан өргөдөлд дурьдсанаар хариуцагч 97,000,000.00 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах хугацаанд тус 26753 тоот захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг түр хойшлуулахыг хүсч, хэрэв энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 3 хувийн хүү нэмж төлөхөөр болсон байна /х.х-ийн 5-р хуудас/.
Нэхэмжлэгчдийн зүгээс энэхүү тохиролцоог үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлөх төлбөр бөгөөд шинээр үүссэн иргэний эрх зүйн харилцаа хэмээн тайлбарлаж байна.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч субьектүүдийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийснээр эрх зүйн харилцаа үүснэ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан ба зохигчид 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тохиролцоогоор ийнхүү иргэний ямар эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох нөхцөл, болзолтой байсан нь тодорхойгүй байна.
Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч , нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хариуцагч ээс түүний зээлсэн үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснээр тэдгээрийн хоорондын зээлтэй холбоотой харилцаа дуусгавар болсон ба заавал биелэгдэх буюу төлөгдөх ёстой төлбөрт дахин хүү тохирсноор иргэний эрх зүйн харилцаа үүсэхгүй.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хоорондын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр, захирамжийг биелүүлэх үүрэгтэй этгээдүүд ийнхүү харилцан тохиролцож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж, хүү тохирч байгаа нь агуулгын хувьд түүний суурь болсон үйл баримт, шүүхийн шийдвэр, захирамж заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна.
Иймд, нэхэмжлэгч , нарын гаргасан хариуцагч т холбогдох 9,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР