Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 1077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,-т холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч болон түүний хүү нар Баянзүрх дүүргийн*******,*******,*******, тоот хаягт орших орон сууцны хууль ёсны өмчлөгчид юм.

 

Анх энэхүү орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 тоот тогтоолын дагуу нэхэмжлэгчийн нөхөр ын аав т хувьчилсан ба үүний дараагаар 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр т бэлэглэж, улмаар тэд хамтран өмчилж, амьдарч байсан юм.

 

Гэтэл нэхэмжлэгч гийн нөхөр 2009 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан тул уг байрыг түүний эхнэр, хүү өмчлөх болсон.

  

Хариуцагч нь тай эгч, дүүс бөгөөд уг байрны хувьчлалын талаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэж, хувьчлалыг хууль бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

 

Өнөөдрийн байдлаар тухайн орон сууцыг болон түүний хүү нар өмчилж байгаа ч тэдгээрийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч саад учруулж байна.

 

Иймд, хариуцагч ийг Баянзүрх дүүргийн*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцнаас албадан гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан тайлбартаа:

 

“Тус шүүхэд манай бэр байсан гаас миний байрыг авахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү байрыг миний аавд 20 гаруй жил ажилласан байгууллага болох “” ХХК-иас өгсөн ба нэхэмжлэгч тал өөрийн нөхрийн хамт аавыг  өвчтэй байхад далимдуулан өөрсдийн нэр дээр хууль бусаар авсан байдаг.

 

Нэхэмжлэгч тал хожим аавын байрыг хууль бусаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 2007 оны 08 дугаар сард нүүсэн бөгөөд энэ өдрөөс хойш миний бие хүүхдүүдийн хамт аавтайгаа амьдарсаар ирсэн.

 

Нэхэмжэлгч тал луйвардаж авсан байраа өрөнд тавьснаас болж нэр шилжүүлж чадаагүй, өрөө дараад өгнө гээд өчнөөн жил болсон.

 

Би, аавынхаа хууль ёсны өв залгамжлагч учир тус байрнаас гарахгүй, энэ хэрэг шүүхийн журмаар олон жил хэлэлцэгдэж байгаа болно” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гаас хариуцагч т холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гаргуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараагаар нэхэмжлэлд дурьдсан хаягаар хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  хэргийн оролцогчийг албадан ирүүлэх тухай 31570 тоот захирамж гаргасан бөгөөд ийнхүү хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш түүнд удаа дараа хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

            Түүнчлэн хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг *******,*******,*******,*******, тоот гэсэн атлаа шүүхээс уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх, шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэхэд тэрээр тухайн хаягтаа байдаггүй, тоот дугаартай утсаар холбоод барихад утсаа авдаггүй, холбогдох боломжгүй гэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэйгээс гадна тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасны дагуу хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй юм.

 

            Гэтэл хариуцагч тал оршин суугаа хаягтаа байдаггүй, хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй ба шүүхээс түүний оршин суух хаягаар хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг хуульд заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан байна.

 

            Мөн зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, нэгэнт шүүхээс хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг эдлүүлэхээр хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн зэргийг тус тус үндэслэн түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тоот дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр , нар *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг байна.

 

            Хариуцагч ийн тус шүүхэд гаргасан 2017 оны 01 дүгээр 27-ны өдрийн хариу тайлбараас үзвэл тэрээр маргааны зүйл болсон орон сууцанд амьдарч байгаа ажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар зохицуулсан ба тус хуулийн 16.3-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  

 

Энэ нь, иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.

 

Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаардана.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч г тус орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэвч хариуцагчийн зүгээс ийнхүү нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 6674 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай иргэний хэрэг дэх Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8/295 тоот баримтад дурьдсан орон сууцыг , , , нарын өмчлөлд 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж, улмаар 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр ын өмчлөлд, 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр , нарын өмчлөлд тус тус бүртгэж, өмчлөгчид өөрчлөгдсөн байна.

 

  Түүнчлэн хариуцагч ийн гаргасан Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор олгогдсон 00911281 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 507 тоот шийдвэрээс үзвэл Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор маргааны зүйл болсон орон сууцыг , , , нарын өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг хууль ёсны дагуу хийгдсэн гэж дүгнэж, хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг дээр дурьдсанаар хувьчилсан бүртгэл, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бүртгэл болон өв залгамжлалын журмаар шилжүүлсэн бүртгэлийг хуульд зааснаас бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ.

 

Иймд, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг тус тус үндэслэн , нарыг тухайн орон сууцны өмчлөгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөгч этгээд өөрийн өмч хөрөнгөө бусдын эрхийг зөрчихгүйгээр тодорхой хэмжээ, хязгаарын дотор эзэмших, ашиглах болон захиран зарцуулах эрхтэй бөгөөд хэн нэгэн этгээдийн хууль бус халдлага, эзэмшлээс хамгаалах, буцаан шаардах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах зэрэг эрхтэй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу өмчлөгчийн хөрөнгийг өөр хэн нэгэн этгээд хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй тохиолдолд тухайн этгээдээс өмчлөлийн зүйлээ шүүхийн журмаар буцаан шаардах эрхтэй.

 

Гагцүү Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн 93 дугаар зүйлийн  93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасны дагуу тухайн хөрөнгийг хууль болон гэрээнд зааснаар эзэмшиж буй шударга эзэмшигчээс эд хөрөнгийг буцаан шаардаж болохгүй боловч хариуцагч ийг маргааны зүйл болсон орон сууцыг ийнхүү шударгаар эзэмшиж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал энэхүү орон сууцыг хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр олж авч, эзэмшиж байгаа этгээд гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч ийг шударга бус эзэмшигч гэж үзэх тул тэрээр Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар эд хөрөнгийг өмчлөгч этгээдэд буцаан өгөх үүрэгтэй болно.

 

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч гийн өмчлөлийн *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР