Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар ШЦТ/2021/93

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.Энх-Оргил, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Энх-Оргилд холбогдох эрүүгийн 2036001990087 дугаартай, 178/2021/0081/Э/ индекстэй хэргийг 2021 оны 05 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант  суманд 1991 оны 05 сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Цонж коппер ХХК-д туслан гүйцэтгэгч инженер ажилтай, ам бүл 4,  эхнэр 2 хүүхдийн  хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн  8-р хороо Дэнжийн 9-339 тоотод оршин суух хаягтай ,  аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 900000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр 551 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Д.Энх-Оргилын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байгаад  2015 оны 11 сарын 06-ны  өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай ПЮ91052438  дуугаарын регистртэй Боржигон овогт Дамдинсүрэнгийн Энх-Оргил

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Цамбагарав” зочид буудлын 307 тоот өрөөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр К.Пинарын эзэмшилийн  “Тошиба” маркийн зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт   холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжпэн судлав.

Нөөтбүүкт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 14-16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  /1976 оны 01 сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын хүүхдийн цэцэрлэг, Улаан хад бага сургуульд нягтлан бодогч ажилтай, БА76011407 регистрийн дугаартай /Ханкелди күнбас  овогт Каримханы Пинарын өгсөн...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгаас Ховд аймаг руу замын унаагаар дүү Каримхан овогтой Хайдарын 5 настай хүүхэд бид гурав Ховд аймагт очсон. Бидний Ховд аймагт очсон ажил дүүгийн хүүхэдийг эмнэлэгт үзүүлэх, мөн Чомбо гэдэг бариачид үзүүлэхээр очсон. Бид нар Ховд аймгийн төвд шөнө 23 цагийн үед очсон ба, шууд Цамбагарав нэртэй зочид буудалд ирсэн. Тус буудлын 3 дугаар давхарт 307 тоот өрөөнд байрласан. Тэр өдөр зочид буудлын ресефчинд 3 өдөр болно гэж нийт 150000 төгрөг бэлэн өгсөн. Уг өрөөний хаалга нь дотроос нь түгждэг  бегөөд гадна талаас шууд онгойх өрөө байсан. Тухайн үед би зочид буудлын хариуцах эзнээс  нь “энэ өрөө гаднаас нь цоожлогдохгүй байна, түлхүүр нь байгаа юу”  гэж асуухад  манай энэ Цамбагарав зочид буудал маань гадна дотно бүгд камертай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 09 цагаас тухайн хоносон буудпаас гараад, үдийн цайнд зочид буудалд ирсэн. Өрөөнд орж ирээд ус буцалгаж,  бэлэн хоол идэх гэж байгаад  гэнэт  нөөтбүүкт юм хийх гээд тавьсан газраас нь авах гэсэн боловч байхгүй байсан. Тэгээд шууд буудлын ресефчин рүү очоод өрөөнөөс нөтбүүк алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс миний хонож байгаа өрөөнд ирсэн ба  өрөөнөөс хайгаад олоогүй. Тэгэхэд тэр буудлын эзэн гэсэн нэг бага охин сая нөгөө талын өрөөнд нэг залуу нөтбүүкээр барьсан оролдоод сууж байсан гэж хэлсэн. Тэгээд шууд тэр залуугийн байсан өреөнд очсон. Тэгэхэд  танихгүй нэг залуу орон дээр хэвтэж байсан. Нөөтбүүк авсан уу гэж асуусан чинь “би нөтбүүк аваагүй, мэдэхгүй гэж хэвтэж байсан газраас босоогүй. Тухайн өрөөнд 2 ортой, байсан ба нөгөө талын орны хөнжлийн доор нуугаад тавчихсан нөтбүүкийн хэлбэртэй юм харагдсан. Аваад үзэхэд миний нөтбүүк байсан. Тэгээд буудлын эзэн шууд Ховд аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос, 05-ны өдрийн хооронд нийт 4 хоносон. Ямар нэгэн хүнд нөөтбүүк захиж үлдээсэн асуудал байхгүй. Цамбагарав зочид буудалд тухайн өдөр ажиллаж байсан нэг бага охин нэрийг танихгүй тэр хүн ерөнхийдөө чиглэлийг гаргаж өгч тусалж,  тэр буудлын нөгөө талд байрлах өрөөнөөс олж авсан. Тэр өрөөнд нэг танихгүй залуу хэвтэж байсан. Цамбагарав зочид буудалд ажилладаг 2 охины хамт олж авсан.  Ямар нэгэн эвдрэл байхгүй. Миний нөөтбүүкт дэлгэц нь  нууц үгтэй болохоор, хэсэг оролдсон юм шиг байна л ээ. Гэхдээ дотор нь нэвтэрч чадаагүй байна. Би дүүгийн хамт Цамбагарав зочид буудлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 09 цагт гарах  байсан ба, үдийн цайнд ирэхэд  байхгүй байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, би алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хадбаатарын  өгсөн...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав зочид буудалд нөтбүүкний хулгайн гэмт хэрэг гарсан байна гэж буудпын эзний залуу Алтангэрэл надыг дуудахаар нь очиж уулзахад  Дамдинсүрэнгийн Энх-Оргил гэдэг Улаанбаатар хотын залуу Пинар гэж Цамбагарав буудалд буудалж байсан хүний өрөөнөөс кордорынхон хяналтын камерыг нь унтрааж байгаад нөтбүүкийг нь авсан байна гэж мэдээллээд Д.Энх-Оргилтой уулзахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн  байсныг цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн асуудал болсон. Д.Энх-Оргилыг нөөтбүүк хулгайлж өөрийнхөө байрлаж байсан  өрөөнд оруулж нуусан, үзэж суусан талаар Пинар, Отгон, Бүрнээбаяр гэсэн хүмүүс харж үзсэн талаараа ярьж байсан.Би Д.Энх-Оргилын тухайн үед нөөтбүүк хулгайлж авах үедээ Цамбагарав буудлын хяналтын камерын доор зогсож салгасан бичлэгийг гар утсан дээрээ буулгаж авсан юмаа. Ганцаараа буудлын 2 үйлчлэгч, хохирогчийн хамт байсан. Өөр хүн байгаагүй.  Д.Энх-Оргил  нь өөрийгөө Буянт сумын Норжинхайрхан багт үйл ажиллагаа явуулдаг ЭКО цементний үйлдвэрт харуул хийж байгаад гарсан Улаанбаатар  хотын харъяат гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 33-34-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Отгоны өгсөн...Миний урд талын ээлжинд байсан Бүрнээбаяр гэдэг залуу буудлын 302 тоот өрөөнд гурван залуу авсан байсан. Тухайн өрөөнд байсан залууг төлбөрөө төл гэхэд нэг утас өгсөн. Би хэсэг байж байгаад нөгөө залууг шалгаж үзэхэд нэг нөөтбүүк үзсэн сууж байсан. Намайг буудлын угтах өрөөний дэргэд сууж байхад 307 тоот өрөөний эгч “нөөтбүүк алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 302 тоот өрөөний залуу “нөөтбүүк үзээд сууж байсан гэдгийг хэлсэн. Би тэр эгчийн хамт өрөөнд нь ороод “ саяхан үзээд сууж байсан нөөтбүүк хаана байна” гэхэд юун нөөтбүүк гэсэн. Тэгтэл нөгөө эгч өөрийнхөө сууж байсан орны хөнжилд нуусан байсан нөөтбүүкийгээ олж авсан. Тэгээд тэр залууг цагдаа аваад явсан. Нөөтбүүкийг авахдаа манай гурван давхарын камерний чиглэлийг өөрчилсөн байсан. Тэр залуу 143000 төгрөгөнд утсаа үлдээсэн байсныг эгч нь гэх хүн  ирж авсан. Манай буудалд ямар нэгэн өр төлбөр байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 35-36 дугаар хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн...Toshiba маркийн зөөврийн комьпютер- 1100000 төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 38 дугаар хуудас/  

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Энх-Оргилын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 9-339 тоотод эхнэр Э.Саранчимэг, 7 настай хүү Э.Баатар, 3 настай хүү Э.Билгүүний хамтаар түр оршин сууж байгаад харуул хамгаалалтын албанд хамгаалагч хийх зорилгоор Ховд аймгийн  Жаргалант сум руу гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сарын дундаар Үндэсний  их баяр наадмын яг өмнөхөн хот хоорондын нийтийн зорчих тээврээр явсан. Ховд аймгийн Жаргалант сумаас Буянт сум руу явах замд байрлах Цементний үйлдвэрт харуулын ажлыг хийж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүнс, ойрын хэрэглээний зүйлс худалдаж авах зорилгоор Ховд аймгийн Жаргалант сум руу орж хамаатны охин Батцэцэгтэй мөн түүний найз гэх 2 залуутай хамт Цамбагарав зочид буудлын 3 давхарт байрлах өрөөнд 2 шил 0,75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архи, 2,5 литрийн Боргио гэх шар айраг зэргийг хувааж  ууж байгаад  тэр 3 гэр гэррүүгээ явахад би нилээн согтоод үлдсэн юм. Тэр  гурвыг  явсны дараа Цамбагарав зочид буудалд буудаллаж байсан 3 охин 1 залуу нийт 4-н хүнтэй танилцаж нэмээд 2 шил 0,75 литрийн хараа гэх нэртэй архи уусан. Мөн тэр  хэд ч яваад би хөлсөлсөн өрөөндөө ганцаараа нилээн муудаад үлдсэн юм. Тэгээд өрөөнөөсөө гараад явж байхад нэг өрөө онгорхой байхаар нь ороод хартал нэг нөөтбүүк байхаар нь эргэж тэр өрөөнөөс гараад Цамбагарав буудлын коридор руу туссан хяналтын камерийг нь салгаж байгаад буцаж тэр өрөө рүүгээ  саарал өнгийн  нөөтбүүкийг нь аваад  орсон юм. Тэгээд нөгөө нөөтбүүкийг өрөөндөө оролдож байгаад тасраад унтаад өгсөн юм. Тэгээд нэг энгийн хувцастай цагдаа намайг сэрээгээд би эрүүлжүүлэх саатуулах байранд хоносон. Би тухайн үед тасарчихсан байсан. Би яг тухайн өдрөөс 3 хоногийн дараа хотруу гарсан. Хот руу гарсан шалтгаан нь надад Жаргалант суманд  байрлах айл байгаагүй юм. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ний өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар...зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Шүүгдэгч Д.Энх-Оргил нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Цамбагарав” зочид буудлын 307 тоот өрөөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр К.Пинарын эзэмшилийн  “Тошиба” маркийн зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1100000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч К.Пинар нь нөөтбүүкээ  алга болсныг мэдэж  тухайн буудлын жижүүрт мэдэгдэж, Д.Энх- Оргилын өрөөнөөс нөөтбүүкээ буцаан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  “хулгайлах гэмт хэргийн” үндсэн шинжийг...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан бол... гэж тодорхойлсон ба тухайн гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах   зориулалттай орон байранд  нэвтрч үйлдсэн  бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д...энэ гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...гэж  хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энх-Оргилийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Цамбагарав” зочид буудлын 307 тоот өрөөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр К.Пинарын эзэмшилийн “Тошиба” маркийн зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учруулсан, “хулгайлах” гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай, улсын яллагчийн дүгнэлт  нийцэж байна. 

Шүүгдэгч Д.Энх-Оргилийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь  “Тошиба” маркийн зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлах  гэмт хэргийг төгссөн үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Энх-Оргил нь өөрийн үйлдэлээ хууль бус болохыг мэдсээр байж бусдын “Тошиба” маркийн зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа  явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан...гэм буруугийн санаатай...хэлбэрээр буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  хүсч үйлдсэн гэж   шүүх дүгнэв.

            Иймд  шүүгдэгч Д.Энх-Оргилыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд  нэвтэрч  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч К.Пинар нь...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, би алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан  байх тул  шүүгдэгч Д.Энх-Оргилыг  хохирогчид учирсан хохиролыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.   

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр 55 1 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байгаад  2015 оны 11 сарын 06-ны  өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан нь  хэргийн 41 дугаар хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 71-76 дугаар хуудас дахь 625 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний...би эхнэр, бага  насны хоёр хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.Энх-Оргил нь  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол 1100000  төгрөгийн үнэ бүхий нөөбүүкийг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар буцаан өгсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Энх-Оргил нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Цамбагарав” зочид буудлын 307 тоот өрөөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр К.Пинарын эзэмшилийн “Тошиба” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох, шүүгдэгч Д.Энх-Оргилд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Д.Энх-Оргилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 1100000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь хулгайлагдсан зөөврийн компьютерыг биет байдлаар буцаан олгосноор хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч Д.Энх-Оргилд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсныг үргэлжлүүлэх саналтай байна. Өнөөдрийн байдлаар 31 хоног  цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, тус хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв.  

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлууд бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлтэй маргахгүй, зүйлчлэл тохирч байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Энх-Оргил нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, 3-р гудамжны 69 тоотод оршин суух хаягтай, хохирогч К.Пинарт төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ойлгож байгаа тул өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт шүүгдэгчийн зүгээс гаргасан. Уг хүсэлт хэргийн 105-р хуудсанд авагдсан. Прокурорын санал болгож байгаа 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү...гэх дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.Энх-Оргил нь “Тошиба” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ...гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол 1100000 төгрөгийн нөөтбүүкийг биет байдлаар буцаан өгсөн гэх хэргийн нөхцөл байдал,  бага насны хоёр хүүхэд эхнэрийн хамт амьдардаг гэх  шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн санал болгосон 1 жил 1 хоногийн хорих ялыг хүлээн зөвшөөрсөн  байдал,  түүний өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар шүүгдэгч Д.Энх-Оргилд 01 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 –т  зааснаар шүүгдэгч Д.Энх-Оргилд оногдуулсан 01 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 04 сарын 30- ны өдрийн 2021/ЦХШЗ/ 92 дугаартай “ Гомдлыг хангаж, шүүгчийн захирамжинд  өөрчлөлт оруулж, яллагдагч Д.Энх - Оргилыг яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 2021 оны 5 сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн 2036001990087 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Энх-Оргилд өмнө ₮цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Энх-Оргилыг “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.3 –т  заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Энх-Оргилд  01 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 –т  зааснаар шүүгдэгч Д.Энх-Оргилд оногдуулсан 01 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Энх-Оргилын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 5. Эрүүгийн 2036001990087 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүгдэгч Д.Энх-Оргилд өмнө “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  түүний өмгөөлөгч,хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА