Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/249

 

11

 

 

 

 

 

 

 

 2021          04          05                                  2021/ШЦТ/249

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Ж.Г, Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж.Г нарт холбогдох эрүүгийн 2009026630320 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ой цэцэрлэгжилт мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид ойн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Амины орон сууц 3-165 тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаартай тогтоолоор дуусгавар болсон. Хэрэг хариуцах чадвартай, И овогт Э.Э,

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 56 дугаар байр 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ж.Г,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” гэх нэртэй караоке баарны орчим хохирогч Г.С, Ж.Г нартай маргалдаж, улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга" гэх нэртэй караоке баарны орчим хохирогч Э.Этэй маргалдаж улмаар түүнийг чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2009026630320 дугаартай хэргээс:

Хохирогч Г.С-ын “... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын газрын хүний хуримд оролцсон. Тэгээд ажлын газрын хүнээрээ 17 руу хүргүүлсэн. Хуримаас гарахдаа эхнэр лүүгээ залгаад тосоод ав гэж хэлсэн байсан. Намайг 17 дээр ирэхэд эхнэр найз Гийг дагуулаад ирсэн байсан. Бид гурав “Дуулга” нэртэй газар ороод хүний нэг нэг пиво уугаад 04 цагт караоке хаахаар нь гарсан. Бид гурав зам хөндлөн гарах гээд алхаад явж байтал үл таних залуу араас машиныхаа түлхүүрийг шидээд “цуг уух уу, явъя” гээд байсан. Тэгээд Г “үгүй үгүй” гээд түлхүүрийг аваад энгэрт хийсэн. Нөгөө залуу араас дагаад “хамт явъя л даа” гээд яваад байсан. Би явж байгаад харанхуй газар ороод шээгээд гараад иртэл Э Г-ийн үснээс зулгаачихсан, манай эхнэр гараас нь барьсан зогсож байсан. Тэгээд би очоод салгаад нөгөө залуутай муудалцаж байтал Г хажуугаас орж ирээд тоосго аваад нөгөө залуугийн толгой хэсэг рүү нэг удаа, зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Миний зүүн шанаа шалбарсан, зүүн хавирга жаахан хөндүүртэй байна. Үл таних залуу миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохисон, зүүн хавирга руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №11430 дугаартай:

1. Г.С-ын биед тархи доргилт, зүүн зовхи, дух, чамархай, зөөлөн эдийн няцрал, хоёр тохой, дух, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/

Хохирогч Ж.Г-ийн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед би найз Хэрлэнтуулын гэрт ирсэн. Тэгээд би Хэрлэнтуул, Хэрлэнтуулын таньдаг 2 дүү ирээд бид нар “ЭБО” төвд очоод хүний 2 пиво уугаад бид хоёр Хэрлэнтуулын гэрт ирээд байж байтал Хэрлэнтуулын нөхөр С “тсоод ав" гэсэн. Тэгээд бид хоёр гарч Сыг тосож аваад 17-д байдаг “Дуулга” нэртэй караоке бааранд орсон. Тэгээд хүний нэг нэг пиво ууж байтал уг газар хаахаар болоод бид гурав гарсан. Харих гээд зам хөндлөн гараад алхаж явж байтал одоо мэдсэнээр Э гэх залуу араас түлхүүр шидээд “цуг явъя, уух уу” гээд байсан. Тэгээд үгүй “яв” гэж хэлэхэд араас дагаад яваад байсан. Тэгээд Э над дээр шууд ирээд явъя гээд үснээс зулгаагаад татсан. Хэрлэнтуул болиулах гээд гараас бариад байж байтал С ирээд Э-ийг салгаад тэр хоёр нэг нэгнээ цохиод маргаад байж байтал би газраас юм аваад толгой хэсэг рүү нэг удаа, зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Миний хоёр гарын шуу хэсэг хөхөрсөн. Баруун хөлийн шагай хавдаж, баруун хөмсөгний дээр шалбарсан. Э миний хоёр гарыг базаад хөмсөгний дээд хэсгийг хумсаараа маажсан. Шагай хэсгээ Этэй ноцолдож байх үедээ гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №11434 дугаартай:

1. Ж.Г-ийн биед баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар хуудас/

Хохирогч Э.Э-ийн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед найз Ням-Осор, Бат-Энх нарын хамт 7 буудлын орчим гудамжинд машин дотор архи уусан. Тэгээд машинаа хашаанд оруулж тавчихаад Бат-Энхтэй хамт 17-гийн ойролцоо караокед орсон. Бид хоёр үүрийн 04 цаг хүртэл хүний 4 пиво уугаад гарсан. Би караокеноос гарахаас өмнө таньдаг дүүгээ дуудсан чинь “өөдөөс алхаад ир” гэж хэлсэн тэгээд караокеноос гараад Бат-Энхтэй“за баяртай, сайхан амраарай” гэж хэлээд зам хөндлөн гараад 7 буудал талруу зам дагаад алхаж байтал урд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй явж байсан. Тэгээд ард явж байгаад ханьсах уу? ганц юм уух уу? гэж хэлтэл жижиг биетэй эмэгтэй “бид нар уучихаар харагдаад байна уу гэсэн. Тэгээд намайг хажуугаар нь гартал зайлаач гэхээр нь урд нь гараад алхаж байтал араас жижиг биетэй эмэгтэй нь цохисон. Би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь эрэгтэй гүйж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд эрэггэйг нэг удаа цохисон чинь махлаг эмэгтэй “боль боль” гээд миний гараас барьсан. Нөгөө жижиг биетэй эмэгтэй чулуу аваад миний толгой хэсэг, шанаа хэсэг рүү хэд хэд цохисон. Тэгээд би “намайг аллаа туслаарай” гээд ухаан алдсан байсан. Би толгойн хэсэгтээ 2 оёдол,  зүүн шанаандаа 1 оёдол тавиулсан. Миний зүүн нүд, хацар хавдсан байсан. Г миний зүүн хацар луу чулуугаар цохиж гэмтээсэн бөгөөд бусад гэмтэл Г, С нартай ноцолдож байхад учирсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-48 дугаар хуудас/

Гэрч Б.Хэрлэнтуулын “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Г.С, найз Ж.Г бид гурав караокенаас гараад алхаж байхад үл таних залуу араас дуудаад түлхүүрээ шидсэн. Би түлхүүрийг нь авч өгөөд явах гэтэл манай найз Гийг авч явна гээд байсан. Манай найз үгүй гээд эргээд явтал үснээс нь татаад унагаагаад дарсан. Тэгээд манай нөхөр С цаанаас ирээд “болио, яаж байгаа юм бэ” гээд салгасан. Манай нөхрийг нөгөө үл таних залуу цохиж унагаагаад тэгээд тэр хоёр дээр дороо ороод зодолдож байтал Ж.Г нөгөө залууг араас нь чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдийн №11444 дугаартай:

1. Э.Эийн биед зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зүүн зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, буйланд цус хуралт, цээж, зүүн мөр, бугалгад цус хуралт, зүүн шанаа, зүүн доод зовхи, зүүн мөр, бугалга, нуруу, бүсэлхий, хоёр тохой, баруун шуу, хоёр сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 100, 119 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг: Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” гэх нэртэй караоке баарны орчим хохирогч Г.С, Ж.Г нартай маргалдаж, улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Г.С-ын “...Бид гурав зам хөндлөн гарах гээд алхаад явж байтал үл таних залуу араас машиныхаа түлхүүрийг шидээд “цуг уух уу, явъя” гээд байсан. Тэгээд Г “үгүй үгүй” гээд түлхүүрийг аваад энгэрт хийсэн. Нөгөө залуу араас дагаад “хамт явъя л даа” гээд яваад байсан. Би явж байгаад харанхуй газар ороод шээгээд гараад иртэл Э Г-ийн үснээс зулгаачихсан, манай эхнэр гараас нь барьсан зогсож байсан. Тэгээд би очоод салгаад нөгөө залуутай муудалцаж байтал Г хажуугаас орж ирээд тоосго аваад нөгөө залуугийн толгой хэсэг рүү нэг удаа, зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Миний зүүн шанаа шалбарсан, зүүн хавирга жаахан хөндүүртэй байна. Үл таних залуу миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохисон, зүүн хавирга руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №11430 дугаартай: 1. Г.С-ын биед тархи доргилт, зүүн зовхи, дух, чамархай, зөөлөн эдийн няцрал, хоёр тохой, дух, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт

Хохирогч Ж.Г-ийн “...Харих гээд зам хөндлөн гараад алхаж явж байтал одоо мэдсэнээр Э гэх залуу араас түлхүүр шидээд “цуг явъя, уух уу” гээд байсан. Тэгээд үгүй “яв” гэж хэлэхэд араас дагаад яваад байсан. Тэгээд Э над дээр шууд ирээд явъя гээд үснээс зулгаагаад татсан. Хэрлэнтуул болиулах гээд гараас бариад байж байтал С ирээд Эийг салгаад тэр хоёр нэг нэгнээ цохиод маргаад байж байтал би газраас юм аваад толгой хэсэг рүү нэг удаа, зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Миний хоёр гарын шуу хэсэг хөхөрсөн. Баруун хөлийн шагай хавдаж, баруун хөмсөгний дээр шалбарсан. Э миний хоёр гарыг базаад хөмсөгний дээд хэсгийг хумсаараа маажсан. Шагай хэсгээ Этэй ноцолдож байх үедээ гэмтээсэн...” гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №11434 дугаартай: 1. Ж.Гийн биед баруун шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, зүүн шуунд зулгаралт, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга" гэх нэртэй караоке баарны орчим хохирогч Э.Э-тэй маргалдаж улмаар түүнийг чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Э.Э-ийн “...Тэгээд намайг хажуугаар нь гартал зайлаач гэхээр нь урд нь гараад алхаж байтал араас жижиг биетэй эмэгтэй нь цохисон. Би эргэж хараад “чи яаж байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь эрэгтэй гүйж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд эрэгтэйг нэг удаа цохисон чинь махлаг эмэгтэй “боль боль” гээд миний гараас барьсан. Нөгөө жижиг биетэй эмэгтэй чулуу аваад миний толгой хэсэг, шанаа хэсэг рүү хэд хэд цохисон. Тэгээд би “намайг аллаа туслаарай” гээд ухаан алдсан байсан. Би толгойн хэсэгтээ 2 оёдол,  зүүн шанаандаа 1 оёдол тавиулсан. Миний зүүн нүд, хацар хавдсан байсан. Г миний зүүн хацар луу чулуугаар цохиж гэмтээсэн бөгөөд бусад гэмтэл Г, С нартай ноцолдож байхад учирсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Хэрлэнтуулын “...Манай найз үгүй гээд эргээд явтал үснээс нь татаад унагаагаад дарсан. Тэгээд манай нөхөр С цаанаас ирээд “болио, яаж байгаа юм бэ” гээд салгасан. Манай нөхрийг нөгөө үл таних залуу цохиж унагаагаад тэгээд тэр хоёр дээр дороо ороод зодолдож байтал Г нөгөө залууг араас нь чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдийн №11444 дугаартай 1. Э.Э-ийн биед зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зүүн зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, буйланд цус хуралт, цээж, зүүн мөр, бугалгад цус хуралт, зүүн шанаа, зүүн доод зовхи, зүүн мөр, бугалга, нуруу, бүсэлхий, хоёр тохой, баруун шуу, хоёр сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Ж.Г, Э.Э нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, шүүгдэгч нар нь Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарт холбогдуулан зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэж гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Э-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ж.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй .

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Э.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг тэдгээрийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг,  36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их мэргэд овогт Э.Эийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Ж.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 / таван зуун тавин мянга / төгрөгөөр,

Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Э.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Э.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ж.Г, Э.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ДАРЬСҮРЭН