| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0180/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/276 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/276
2021 04 15 2021/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Ц.Буянхишиг,
Нарийн бичгийн дарга: Ц.Ч,
Хохирогчийн өмгөөлөгч: Т.Т,
Шүүгдэгч: Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ю.Д, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Ж.Ж., З овгийн Ю.Д нарт холбогдох эрүүгийн 2009024210070 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорсо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод оршин суудаг, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, Ч овгийн Ж.Ж,
Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, З овогт Ю.Д,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ж.Ж, Ю.Д нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоот хашаанд байрлуулж, итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20тн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг 2020 оны 04 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би дүүгээ тухайн контейнерыг зөвшөөрөлгүй худалдсан гэдгийг 7 сар хүртэл мэдээгүй. Хэрлэн гэх хүнээс цалингийнхаа хөлсөнд авсан гэж хэлж байсан контейнероо зараад надад мөнгийг өгсөн. Манай дүү надад өртэй байсан. Би өөрийнхөө контейнерыг зарж байгаа юм байна гэж ойлгосон гэв.
Шүүгдэгч Ю.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ахтайгаа дундаа нэг машинтай байж байгаад түүнийгээ зараад ахдаа мөнгийг нь өгөөгүй байсан. Тэгээд тэр контейнерыг зараад 2.000.000 төгрөг өгсөн. Удаасан гэж хэлээд 200.000 төгрөгийг нэмж өгсөн гэв.
Эрүүгийн 2009024210070 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ю.Д “...Би өөрийн төрсөн ах Ждаа 2 сая төгрөгийн өртэй байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сард өгнө гэж хэлсэн. Тухайн үед би ажилгүй, мөнгө олдохгүй байсан болохоор өгч чадаагүй. Тэгтэл манай ах мөнгөө нэхээд байхаар нь энэ контейнерыг Хэрлэн ах надад өгсөн гэж хэлтэл манай ах надад итгэсэн. Тэгээд тухайн контейнерыг 2.400.000 төгрөгөөр зарж мөнгийг нь Ж ахын данс руу шилжүүлж авсан. Би 2.200.000 төгрөгийг нь ахдаа өгөөд үлдсэн 200.000 төгрөгийг өөрөө авсан. Дотор нь байсан ор, шүүгээ, 2 ширхэг 40 литрийн сав зэрэг эд зүйлийг хуучин юм авна гэсэн зарын дагуу 300.000 төгрөгөөр зарсан. Энэ талаар Ж ах огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Ж-ы “...Манай дүү хашаанд байсан 20 тн контейнер зараад миний мөнгийг өгсөн. Тухайн үед Д надад энэ контейнерыг Хэрлэн ах надад өгсөн. Намайг яахаа өөрөө мэд гэсэн болохоор энийг зараад таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд тухайн контейнерыг зараад миний мөнгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/
Хохирогч Б.Н-гийн “...Би 2006 онд өөрийн ах Ю хашаанд өөрийн эзэмшлийн контейнерыг байрлуулсан. Тэгээд манай ач хүү Тэнгис 2020 оны 07 дугаар сарын үеэр контейнерыг авах гээд очтол байхгүй байсан. Тухайн үед эд зүйлээ хадгалуулахдаа ах Юра түүний гэр бүлийн хүмүүст хэлж өгч байсан. Контейнер дотор ямар ямар эд зүйл байсныг одоо сайн санахгүй байна. Манай ач хүү Тэнгис сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/
Гэрч Х.Т “...Манай эмээ Н2006 онд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод оршин өөрийн төрсөн ах Юрагийн хашаанд өөрийн эзэмшлийн 20 тн багтаамжтай саарал өнгийн контейнер болон бусад эд зүйлийн хамтаар байршуулсан. Ингэхдээ түүний гэр бүлийн гишүүдээс бүгдээс нь зөвшөөрөл авсан. Миний бие 2020 оны 3 дугаар сарын орчим контейнер болон эд зүйлээ авахаар 2 ч удаа ачилтын хүмүүстэй очиход урд талд нь гэр бариасай байснаас ачиж чадаагүй. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр очиход Ю.Д-ийн хашаанаас контейнертой эд зүйл алга болсон байсан. Тухайн үед Ж гэртээ байсан ба түүнээс тодруулахад “..контейнертой эд зүйл болоход нь байгаагүй болохоор мэдэхгүй байна, та хэдийг өөрсдөө авсан байх гэж бодсон...” гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу айлынх нь хүнээс асуухад хавар, өдрийн цагаар ачиж байсан гэж хэлсэн. Контейнерт хуучин хэрэглэж байсан 83 нэр төрлийн эд зүйл байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Гэрч А.А “...Манай хөрш айл болох Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод Д, Ж нар ээжийнхээ хамт амьдардаг. Тэдний хашаанд саарал өнгийн контейнер байсан. 2020 оны 04 дүгээр сард нэг машин ирээд ачаад аваад явсан. Тэр үед тухайн айлын хүмүүс гэртээ байсан. Контейнер дотроос эд зүйл зарж байхыг хараагүй. Намайг хашааны завсраар харахад баахан эд зүйл гаргаад хашааныхаа буланд тавьчихсан байсан. Тухайн эд зүйлүүд нь 2-3 хоногийн дараа байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар хуудас/
Гэрч М.Д “...2008 онд байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Манай нөхрийг амьд сэрүүн байхад дүү н.Ю нь 20 тн хоёр ширхэг контейнер байрлуулж байсан. Би 2013 онд Морингийн давуу руу амьдрахаар явсан. 2015 онд ирэхэд 1 ширхэг контейнер нь байхгүй болсон байхаар нь сураглаад асуутал Норжоогийн хүүхдүүд өөрсдөө зарсан байсан. Улмаар би 2019 оны 05 дугаар сард охин Жаргалсүрэнгийн гэрт амьдрахаар явсан. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод хашааг өөрийн хүү Ж, Д нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/
Гэрч Д.А “...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоотод очиж контейнерын эзэн болох Д, Ж гээд ах, дүү хоёроос 20 тн саарал өнгийн контейнерыг 2.400.000 төгрөгөөр худалдан авч, Хаан банкны 5009869656 дугаартай данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Худалдан авахынхаа өмнөх өдөр очиж уулзахад контейнер дотор эд зүйл байгаа суллаад өгье гэх хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 дугаар хуудас/
Гэрч Р.Б “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5065322574 дугаарын данс руу миний танил Ж.Ж гэх хүн 2.000.000 төгрөг хийсэн. Тухайн үед контейнер зарсан мөнгө гэж хэлж байсан. Дээрх гүйлгээнээс өмнө Ж надад 1 сая төгрөг хадгалуулсан байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын эхээр нийт 3 сая төгрөгөө надаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/
“Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2020 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн СБ2-20-1652 дугаартай “...эд хөрөнгийн үнэлгээний нийт дүн 4.041.500 төгрөгөөр үнэлэв ...” гэх тайлан /хх-ийн 70-76 дугаар хуудас/
Ж.Жы эзэмшлийн Хаан банкны 5009869656 дугаартай дансны “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2.400.000 төгрөгийн орлого хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 157-162 дугаар хуудас/,
Д.А эзэмшлийн Хаан банкны 5027251674 дугаартай дансны “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2.400.000 төгрөгийн зарлага хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 163 дугаар хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Контейнер худалдан авсан тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 167-171 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 93, 133 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж-ыг Ю.Д-той бүлэглэн Б.Н Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12 дугаар гудамж 485 тоот хашаанд байрлуулж, итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20 тн контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг 2020 оны 04 дүгээр сард өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Нэг: Шүүгдэгч Ж.Ж нь Ю.Д-той бүлэглэн хохирогч Б.Н-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох саарал өнгийн 20 тонны контейнер, мөн дотор нь байсан нэр бүхий 82 төрлийн эд зүйлсийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй зарж борлуулан Завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.Н “миний контейнероо байрлуулсан айлын эзнийг Ю гэдэг хүн байгаа. Тухайн үед Ю, өөрийн эхнэр Д, хүү Д нарын хамт байсан. Тэр хүмүүст хэлж үлдээж байсан.” гэх, гэрч Х.Т “ ...контейнерыг Ю гэх хүнд үлдээж байсан ба тэр үед талийгаач Ю, эхнэр Д, хүү Д нарын хамт байсан” гэх, гэрч М.Д “талийгаач нөхөр Ю, манай хүү Д бид 3 хамт амьдарч байхад манай талийгаач нөхөр Ю төрсөн дүү Няг цаг хугацааг нь сайн санахгүй байна манай хашаанд 20 тн-ийн контейнер авчирч байрлуулж байсан” гэх шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Б.Н-нь шүүгдэгч Ж.Ж-д саарал өнгийн 20 тн контейнер болон бусад эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан болон шүүгдэгч нь уг эд хөрөнгийг хариуцахаар үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Ж нь Ю.Д-ийн хамт тухайн контейнерыг зарж борлуулж мөнгийг авч ашигласан үйлдэл тогтоогддог боловч шүүгдэгч Ю.Д нь Хэрлэн ах ажлын хөлсөнд тооцож надад энэ контейнерыг өгсөн юм гэж худал хэлж итгүүлсэн, мөн дотор нь байсан эд зүйлсийг Жд мэдэгдэхгүйгээр урьдчилж зарж борлуулсан талаар шүүгдэгч Ю.Д мэдүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ....сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг...болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нарын дээрх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Ж-ы дээрх үйлдэл нь хууль бус шинжтэй, түүнийг хүсч хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Ж-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгч Ю.Д нь иргэн Б.Н 20 тн-ийн контейнерыг хариуцах үүрэг хүлээсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Н, гэрч Х.Т, гэрч М.Д нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ю.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.Д нь хохирогч Б.Н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 20 тн-ийн контейнер, түүн доторх эд зүйлсийг харж хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж, хохирогчид 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ю.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж бусдад 4.041.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-иас ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар 20 тн-ын контейнер болон түүн дотор байсан 82 төрлийн эд зүйлсийг 4.041.500 /дөрвөн сая дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 сарын 12-ны өдрийн Прокурорын зөвшөөрлөөр[1] хохирогч Б.Н эд хөрөнгө болон 2.080.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 тн-ийн контейнерыг хураан авч иргэний нэхэмжлэгч Д.А хариуцуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Н буцаан олгож, шүүгдэгч Ю.Д-оос 1.961.500 /нэг сая есөн зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н олгох нь үйтэй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Б.Н олгохоор шийдвэрлэсэн хохирлын мөнгийг шүүгдэгч Ю.Д шүүхэд бэлнээр хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад контейнер худалдаж авсан Д.А иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 8.5 дугаар зүйлд нийцсэн бөгөөд шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Д.А учирсан 2400.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байна.
Хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хохирогчийн өмгөөлөгчид хөлс төлсөн 2000.000 /хоёр сая/төгрөгт холбогдох нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгон, иргэний нэхэмжлэгчээс контейнерыг ачиж буулгахад зарцуулсан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч Ю.Дид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Ю.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, хохирогчийн өмгөөлөгч Т.М-с шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгчийн өмгөөлөгч О.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ю.Д, Ж.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чандмань овогт Ж.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зоригт бэйсийн хошуу овгийн Ю.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завших гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 20 тн-ын контейнерыг хохирогч Н.Н олгосугай.
6. Шүүгдэгч Ю.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн өмгөөлөгчөөс нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, иргэний нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Д, Ж.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН
[1] ХХ-ийн 23 дугаар хуудас