Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          17                                    2021/ШЦТ/350

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

          улсын яллагч А.Сайнбаяр,

          шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Г.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 603 596 2622 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-6 эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын Хилчний 99 дүгээр гудамж 14 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 622 дугаар шийтгэх тогтоолоор 480 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн Ц овогт Г.Б /

          Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар-хорооны нутаг дэвсгэрт байх 213 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос иргэн Г.Г-ийн эзэмшлийн унадаг дугуйг нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд  шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:  Тухайн үед хулгай хийсэн нь үнэн.  Гэм буруугаа  хүлээн өвшөөрч  дугайг нь эзэнд   нь буцаан  өгсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ийн өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугуйгаа эгчээсээ авах гээд очтол гэртээ орхисон байснаа санаад Б-1 гражийн гарах гарцын урд түгжээд орхисон байсан. Намайг очиход байхгүй байсан. Тэгээд би жижүүр лүү ороод камер шүүлгүүлэхэд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 49 минутад эрээн цамцтай хүн аваад гарч байсан ба би тус хүнийг танихгүй учир цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Tredk загдарын унадаг дугуйг 367.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-13-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Б-ийн өгсөн: ...Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,” Нарантуул “Олон Улсын худалдааны төвийн ойролцоо найз охинтойгоо уулзаад тэндээсээ найз охиноосоо салаад би О гэх хүүхэдтэй уулзахаар “Манто” гэх хотхоны урд байх баригдаж буй барилга дээр очиж уулзсан. Тэгээд би О-с салаад “Санто” гэх хотхоны авто зогсоол руу унадаг дугуй сонирхох гэж ороод түгжээтэй унадаг дугуй байхаар нь түгжээг нь гараараа эргүүлээд хугалж тайлаад унадаг дугуйг нь унаад явсан. Тэгээд тухайн унадаг дугуйг унаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 99-14 тоот гэр рүүгээ очсон. Би тухайн өдөр хар өнгийн фудволк, эрээн цамцтай, хар өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгайтайг нэг удаагийн масктай явж байсан. Авсан дугуйгаа эзэнтэй нь фэйсбүүкээр холбогдож байгаад  буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

Шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 16, 17-18, ....-р  дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар-хорооны нухаг дэвсгэрт байх 213 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос иргэн Г.Г-ийн эзэмшлийн унадаг дугуйг нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ийн өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугуйгаа эгчээсээ авах гээд очтол гэртээ орхисон байснаа санаад Б-1 гражийн гарах гарцын урд түгжээд орхисон байсан. Намайг очиход байхгүй байсан. Тэгээд би жижүүр лүү ороод камер шүүлгүүлэхэд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 49 минутад эрээн цамцтай хүн аваад гарч байсан ба би тус хүнийг танихгүй учир цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Tredk загдарын унадаг дугуйг 367.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-13-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Б-ийн өгсөн: ...Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн ойролцоо найз охинтойгоо уулзаад тэндээсээ найз охиноосоо салаад би Отгонбаяр гэх хүүхэдтэй уулзахаар “Манто” гэх хотхоны урд байх баригдаж буй барилга дээр очиж уулзсан. Тэгээд би О-аас салаад “Санто” гэх хотхоны авто зогсоол руу унадаг дугуй сонирхох гэж ороод түгжээтэй унадаг дугуй байхаар нь түгжээг нь гараараа эргүүлээд хугалж тайлаад унадаг дугуйг нь унаад явсан. Тэгээд тухайн унадаг дугуйг унаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 99-14 тоот гэр рүүгээ очсон. Би тухайн өдөр хар өнгийн фудволк, эрээн цамцтай, хар өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгайтайг нэг удаагийн масктай явж байсан. Авсан дугуйгаа эзэнтэй нь фэйсбүүкээр холбогдож байгаад  буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/ зэрэг  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Хохирогч Г.Г-т учирсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгсөн, Г.Б нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн санаачилгаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар нь буцаан төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь Хан-уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 622 дугаар шийтгэх тогтоолоор 480 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн байна. /хх-н 17-18-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: ...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б нь Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 622 дугаар шийтгэх тогтоолоор 480 цаг нийтэд тустай ажил хийх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Ц овогт Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Г.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ