| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0465/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/500 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/500
2021 04 09 2021/ШЦТ/500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Ариунцэцэг,/онлайнаар оролцсон/
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Б-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 393 0436 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Зэс хашаа” төмөр хийц үйлдвэрт ажилладаг байсан гэх, ам бүл-1, Хэнтий аймаг, Дадал сум, 3-р баг, Балж гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 3-р гудамжны 201 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б ургийн овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Их Дарь Эхийн 201 тоотод иргэн С.О-ын толгойн тус газар модон хавтангаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: Миний утас руу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө найз О залгаад намайг хүрээд ир гэхэд нь би дөнгөж босоод галаа түлэх гэж байна гэж хэлсэн. Гэтэл дахин над руу залгаад АТМ-ээс мөнгө авчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Мөнгөн плазагийн АТМ-ээс 45.000 төгрөг аваад, 22.000 төгрөгөөр нь утас авсан. Манай найз өөртөө өмд авах гэсэн боловч тухайн үед барааны дэлгүүрүүд ажиллахгүй байсан. Тэгээд бид хоёр нэг шил 0,75 литрийн архи авсан. Манайх руу явах замдаа тал архийг нь уугаад, манайд очоод талыг нь уусан. Тэгээд байж байхад ажлын газрын хүн бид хоёрыг ажил руу авч явахаар ирсэн. Би цаг орой болсон тул ажлын бүтээмж муу байна, мөн бид хоёр архи уусан байгаа тул маргааш ажлаа хийе гэхэд за за, тэгье гэсэн. Би Долгор эгчээс 10.000 төгрөг аваад, түүгээрээ архи авсан. Тэгээд О бид хоёр түүний найзынд очоод архиа уугаад талдаа орж байхад манай найз олон юм яриад, агсам тавих шинжтэй болсон. Тэгэхэд нь би харилаа гээд явсан. Би гэртээ ирээд амарч байхад О манай гэрийн хаалгыг онгойлгоод орж ирсэн. Манайд орж ирчхээд намайг доромжлоод, миний толгой руу 2 удаа хайрцгаар цохисон. Бид хоёр ноцолдож байхад би шүүгээн дээр байсан хавтангаар Оын толгой руу 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод байж байхад О толгойгоо бариад ёолсон. Тэгэхэд нь би түргэн дуудсан. Удалгүй О-ын эхнэр, хүүхэд ирсэн. Түргэн ирээд үзээд энэ хүн манайд харьяалалгүй юм байна, архийг нь гаргаад гэмтлийн эмнэлэг авч яв гэсэн. Тэр орой О манайд хоносон. Маргааш өглөө нь эхнэр нь ирээд эмнэлэг аваад явсан. Би араас нь юу болж байна гээд асуухад толгойны зураг авхуулж байна гэсэн. Хоёр хоногийн дараа би хоёрдугаар эмнэлэг дээр уулзах гээд очиход хөл хориотой гээд уулзуулаагүй. Би хохирол төлбөрт 830.000 төгрөг төлж барагдуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О-ын өгсөн: ... Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэртээ байхдаа гарч гар утас авахаар болсон. Ингээд хамт ажил хийдэг таньдаг залуу Б.Б нь манай гэрийн ойролцоо байдаг тул ганцаараа явж байхаар ханиндаа хамт явдаг юм уу гээд Б.Б руу залгаад “гараад ир, хамт ойрхон явъя” гэж хэлсэн. Ингээд Б.Б нь гарч ирээд бид хоёр Сансарын туннелийн тэнд байдаг гар утасны дэлгүүрээс гар утас аваад надад мөнгө байсан учир харих замдаа бид хоёр нэг шил архи уухаар болоод гэрийн тэнд байдаг дэлгүүрээс нэг архи авч замдаа талыг нь уугаад үлдсэнийг нь Б.Б-ын гэрт нь очиж уусан. Ингээд дахиад нэг архи архи Б.Б өөрийнхөө мөнгөөр аваад хамт ууж байснаа бүдэг бадаг санаж байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт сэрээд өөрийн эхнэр болон хүүхдээс юу болсон талаар асуухад намайг “Б.Бын гэрт нь ухаан алдчихсан угаадсан дээр хэвтэж байхад нь манай охин Ариунжаргал орж ирж хараад намайг татаад босгох гээд чадаагүй” гэсэн ингээд би “бие муудаад байна түргэн дууд гэсэн гээд түргэн дуудаж үзүүлэхэд миний гар хугарсан байна, архийг нь гаргаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн гэсэн, ингээд маргааш нь би ухаан балартсан байдалтай тэргэнцэр дээр суугаад гэмтлийн эмнэлэгт очиж гараа гипсдүүлээд тархины зураг авхуулаад биеийн байдлыг нь гурав хоног ажиглах хэрэгтэй гээд гэртээ очоод нэг хоног хэвттэл бие муудаад энхэртээ “би болохоо байлаа бие өвдөөд байна эмнэлэг явъя” гээд хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлээд тархины бичлэг хийлгээд шинжилгээ өгтөл “тархиндаа гэмтэл авсан байна” гээд яаралтай тасагт тэр өдөртөө хэвтээд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдрэлийн тасаг руу шилжиж 3 хоног хэвтээд ухаан ороод, юмаа мартаж санаад хүүхдээ танихгүй байсан гэсэн. Тэгээд биеийн байдал 7 хоног хэвтээд арай гайгүй болж эмч нь гадуур эмчилгээ хийж болно гээд эмнэлгээс гарсан. Эмч хэлэхдээ миний “зүүн гар шуугаараа хугарсан, тархидаа цохиулсны улмаас тархи гэмтэл авсан байна” гэж хэлсэн. Одоо намайг гэртээ хоёроос гурван сар хэвтэж гэрээрээ эмчилгээ хийлгэнэ гэж эм, тарианы нэр бичиж өгсөн. Миний бие одоо нээх сайнгүй байгаа ба эмчилгээ сайн хийлгэвэл гайгүй болно гээд одоо хороо дүүргийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байна. Би одоо эргээд болсон зүйлийн талаар санах гэхээр бүрэн гүйцэт санахгүй байгаа. Энэ магадгүй тэр үед согтуу байсан, мөн тархиндаа хүнд гэмтэл авснаас болсон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Б өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний нөхөр О-ын найз Б утсаар залгаад “Оын бие гэнэт муудчихлаа, чи түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд би Баагийгийнд яваад очтол манай нөхөр О гэрийн баруун хойд буланд орны хажууд хэвтэж байсан. Би тэгээд Б-с “юу болсон юм бэ” гэж асуутал Баагий “би мэдэхгүй, манай гэрт орж ирээд эвхэрч унаад ёолоод байна” гэсэн. Тэгээд би ажиглаад байсан чинь орны хөнжил цус болсон, манай нөхөр О-ын хөл нь өвдөгнөөс доош норсон, толгойноос нь цус гарсан, 20 см орчим бор ДСП хавтан дундуураа хугарсан байсан, тэгээд 103 ирсэн. 103 үзээд “гар нь хугарсан байна, архийг нь гаргаад маргааш гэмтлийн эмнэлэгт үзүүл” гэсэн. Маргааш нь 2 дугаар эмнэлэг дээр зургийг нь авхуулахад “гар нь хугарсан байна, архийг нь сайн гарга” гэж хэлсэн. ...Тэгээд гэртээ иртэл шөнөжин бөөлжиж хоносон. 2 дугаар эмнэлэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирж хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Д-н өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэртээ байхад ээж Ц.Б над руу залгаад “аав чинь Б.Б-ын гэрт байна гэнэ, бие нь муудаад байна гэж Б.Б ярилаа” гэж надад хэлсэн. Ингээд би 13 настай дүү О.А-н хамт Б ахын гэрт очсон чинь баруун талын ор болон зуухны гол хэсэгт газарт манай аав хажуу тал руугаа харчихсан нүд нь аньчихсан ёолоод хэвтэж байсан. Би Б.Б ахаас “аав яасан юм” гэж асуухад надад “аав чинь зодуулсан” гэж хэлсэн. Мөн би өөрийн аав С.Оаас болсон зүйлийн талаар асуухад “аав нь гадаа явж байгаад уначихсан юм” гэж хэлсэн. Тэгээд Б.Б ах надад “цагдаа дуудвал дууд” гэхээр нь би Б ахад “аав уначихсан юм биш үү, яагаад цагдаа дуудах юм” гэж хэлсэн. Аавын гадаад байдлыг ажиглахад духнаас нь цус гарчихсан, бас гараас нь барьсан чинь ёолоод хүнд зодуулчихсан юм шиг байсан. Ингээд Б ах түргэн дуудаад хүлээгээд байж байтал ээж Ц.Баасансүрэн ирэхээр нь би дүүг аваад гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Бын өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байхад 09 цагийн үер манай найз С.О над руу залгаад “хоёулаа Сансар руу яваад АТМ-ээс мөнгө аваав гар утас, өмд авахаар хамт явах уу, хүрээд ир” гэж хэлсэн. Би тэр үед нь дөнгөж босоод галаа түлж байсан болохоор “чи өөрөө хүрээд ирээ” гэж хэлээд утсаа тасалсан чинь удалгүй С.О над руу ахиж залгаад “гараад ир” гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад С.О-тай уулзаад хамт Сансарын клонкын тэнд байдаг “Ундрам плаза” гэх газрын АТМ-ээс 45.000 төгрөг аваад хажуу талын гар утасны дэлгүүрээс гар утас худалдаж авсан. Мөн өмд авах гэсэн чинь барааны дэлгүүрүүд ажиллахгүй байсан болохоор болиод гэр рүүгээ буцсан. Ингээд бид хоёр буцаж явах замдаа архи уухаар болоод замын хажуу талын дэлгүүрээс 1 шил 0.75-ийн “Хараа” нэртэй архи аваад манай гэр рүү явах замдаа талыг нь уугаад манай гэрт очоод үлдсэнийг нь хоол хийнгээ ууж дуусгасан. Ингээд байж байтал бид хоёртой хамт ажил хийдэг ажлын хүн бид хоёрыг ирж авахаар манай гэрт ирсэн ба бид хоёр машинд нь гарч суугаад “архи уусан согтуу байгаа болохоор ажлын бүтээмж муу байж магадгүй” гэж хэлсэн чинь ажлын хүн болох Мөнх-Эрдэнэ “үлд” гэж хэлээд бид хоёр 10.000 төгрөг өгсөн. Ингээд С.О бид хоёр ахин нэг шил 0.75-ийн “Хараа” нэртэй архи аваад манай гэрээс холгүй байдаг С.Оын найзын гэрт очсон чинь найз нь гарч ирээд тэдний гэрийн байшингийн хойд талд ууж эхэлсэн Энэ үед би С.О нэлээн согтоод над руу агсраад үг хэлээд доромжлоод байхаар нь би С.От “чи согтсон байна. Би харилаа” гэж хэлээд өөрийн гэр рүү ганцаараа явсан. Ингээд би гэртээ очоод орон дээрээ унтаж байхад С.О манай гэрийн гадаа ирээд хаалга цоожтой байсан тул гэрийн хаалганы хатавчаар гараа хийж түгжээг дотор талаас нь онгойлгоод манай гэрт орж ирсэн. Ингээд миний хэвтэж байсан орон дээр ирж хажуу талд суугаад бас л дахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би дуугай сууж байсан чинь С.О орны урд байсан жижиг модон хайрцгийг аваад миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Би тэр үедээ дээшээ өндийж босоод барьцалдаж аваад ор зуух хоёрын гол хэсгээр газар унаад хоорондоо цохилцож эхэлсэн ба С.О миний дээр гараад би дийлэхгүй байсан болохоор хажууд байсан ДСП гэх үртсэн шахмал хавтангаар С.О-ын толгой руу хоёр удаа цохиод мод голоороо хугарах үед С.О “одоо хоёулаа больё” гэхээр нь би ч бас ингээд бид хоёр хоорондоо зодолдохоо больсон. Манай найзын хүү П.Мөнхдалай гэх 12 настай хүүхэд хамт байсан. Ингээд золдохоо болиод С.О орны хажуу тал шүүгээ налж суугаад харин би түлээний асгарсан мод болон хувинтай асгарсан усыг цэвэрлэж байхад С.О ёолоод “бие эвгүй байна” гэж надад хэлсэн. Би “түргэн дуудах уу” гэж асуусан чинь “тэг” мөн “манай эхнэрт” хэл гэж хэлсэн. Ингээд түргэн дуудаад бас эхнэр Ц.Б-д утсаар “С.О-ын бие гэнэт өвдөөд байна” гэсэн “яах вэ? түргэн дуудлаа шүү” гэсэн чинь эхнэр нь надад “дууд” гэж хэлсэн. Удалгүй манай гэрт С.О-ын хоёр охин нь орж ирээд байж байсан чинь Ц.Б болон түргэн туламж ирсэн. Ингээд түргэний эмч үзээд “энэ хүнийг эрүүл болгоод гэмтлийн эмнэлэг рүү авч яв манайд хамаарахгүй хүн байна” гэж хэлээд явсан. Мөч С.О-ын эхнэр Ц.Б-н охины хамт удалгүй манай гэрт С.О-ыг үлдээгээд “маргааш ирж авна” гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь С.О-ыг харахад толгойн ар хэсэг буюу миний модоор цохисон хэсэгт бага зэрэг цус гарчихсан харагдаж байсан ба удалгүй эхнэр нь болох Ц.Б-н охины хамт манай гэрт орж ирээд С.О-ын хувцсыг солиод манай гэрээс аваад эмнэлэг рүү явсан. Мөн тэр үед С.О толгойдоо хүнд бэртсэн гээд эмнэлэгт хэвтэхээр болсон ба эмчилгээндээ хэрэглэ гээд нийт 330.000 төгрөг С.О-ын эхнэр Ц.Б-д өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 952 дугаартай:
1. С.О-ын биед зүүн богтос ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, тархины дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал... гэх дүгнэлт /хх-ийн 32-34-р тал/,
-Хохирлын баримтууд /хх-н 42-44-р тал/,
Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 58, 67-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Б-нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 101 тоотод иргэн Х.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч С.Отгонбаяр нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь Эхийн 201 тоотод иргэн С.О-ын толгойн тус газар модон хавтангаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О-ын өгсөн: ... Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэртээ байхдаа гарч гар утас авахаар болсон. Ингээд хамт ажил хийдэг таньдаг залуу Б.Б нь манай гэрийн ойролцоо байдаг тул ганцаараа явж байхаар ханиндаа хамт явдаг юм уу гээд Б.Б руу залгаад “гараад ир, хамт ойрхон явъя” гэж хэлсэн. Ингээд Б.Б нь гарч ирээд бид хоёр Сансарын туннелийн тэнд байдаг гар утасны дэлгүүрээс гар утас аваад надад мөнгө байсан учир харих замдаа бид хоёр нэг шил архи уухаар болоод гэрийн тэнд байдаг дэлгүүрээс нэг архи авч замдаа талыг нь уугаад үлдсэнийг нь Б.Бын гэрт нь очиж уусан. Ингээд дахиад нэг архи архи Б.Б өөрийнхөө мөнгөөр аваад хамт ууж байснаа бүдэг бадаг санаж байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт сэрээд өөрийн эхнэр болон хүүхдээс юу болсон талаар асуухад намайг “Б.Б-ын гэрт нь ухаан алдчихсан угаадсан дээр хэвтэж байхад нь манай охин Ариунжаргал орж ирж хараад намайг татаад босгох гээд чадаагүй” гэсэн ингээд би “бие муудаад байна түргэн дууд гэсэн гээд түргэн дуудаж үзүүлэхэд миний гар хугарсан байна, архийг нь гаргаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн гэсэн, ингээд маргааш нь би ухаан балартсан байдалтай тэргэнцэр дээр суугаад гэмтлийн эмнэлэгт очиж гараа гипсдүүлээд тархины зураг авхуулаад биеийн байдлыг нь гурав хоног ажиглах хэрэгтэй гээд гэртээ очоод нэг хоног хэвттэл бие муудаад энхэртээ “би болохоо байлаа бие өвдөөд байна эмнэлэг явъя” гээд хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлээд тархины бичлэг хийлгээд шинжилгээ өгтөл “тархиндаа гэмтэл авсан байна” гээд яаралтай тасагт тэр өдөртөө хэвтээд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдрэлийн тасаг руу шилжиж 3 хоног хэвтээд ухаан ороод, юмаа мартаж санаад хүүхдээ танихгүй байсан гэсэн. Тэгээд биеийн байдал 7 хоног хэвтээд арай гайгүй болж эмч нь гадуур эмчилгээ хийж болно гээд эмнэлгээс гарсан. Эмч хэлэхдээ миний “зүүн гар шуугаараа хугарсан, тархидаа цохиулсны улмаас тархи гэмтэл авсан байна” гэж хэлсэн. Одоо намайг гэртээ хоёроос гурван сар хэвтэж гэрээрээ эмчилгээ хийлгэнэ гэж эм, тарианы нэр бичиж өгсөн. Миний бие одоо нээх сайнгүй байгаа ба эмчилгээ сайн хийлгэвэл гайгүй болно гээд одоо хороо дүүргийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байна. Би одоо эргээд болсон зүйлийн талаар санах гэхээр бүрэн гүйцэт санахгүй байгаа. Энэ магадгүй тэр үед согтуу байсан, мөн тархиндаа хүнд гэмтэл авснаас болсон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Б-н өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний нөхөр О-ын найз Б утсаар залгаад “Оын бие гэнэт муудчихлаа, чи түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд би Баагийгийнд яваад очтол манай нөхөр О гэрийн баруун хойд буланд орны хажууд хэвтэж байсан. Би тэгээд Б-с “юу болсон юм бэ” гэж асуутал Б “би мэдэхгүй, манай гэрт орж ирээд эвхэрч унаад ёолоод байна” гэсэн. Тэгээд би ажиглаад байсан чинь орны хөнжил цус болсон, манай нөхөр О-ын хөл нь өвдөгнөөс доош норсон, толгойноос нь цус гарсан, 20 см орчим бор ДСП хавтан дундуураа хугарсан байсан, тэгээд 103 ирсэн. 103 үзээд “гар нь хугарсан байна, архийг нь гаргаад маргааш гэмтлийн эмнэлэгт үзүүл” гэсэн. Маргааш нь 2 дугаар эмнэлэг дээр зургийг нь авхуулахад “гар нь хугарсан байна, архийг нь сайн гарга” гэж хэлсэн. ...Тэгээд гэртээ иртэл шөнөжин бөөлжиж хоносон. 2 дугаар эмнэлэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирж хэвтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Д-н өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэртээ байхад ээж Ц.Б-н над руу залгаад “аав чинь Б.Б-ын гэрт байна гэнэ, бие нь муудаад байна гэж Б.Б ярилаа” гэж надад хэлсэн. Ингээд би 13 настай дүү О.А-н хамт Б ахын гэрт очсон чинь баруун талын ор болон зуухны гол хэсэгт газарт манай аав хажуу тал руугаа харчихсан нүд нь аньчихсан ёолоод хэвтэж байсан. Би Б.Б ахаас “аав яасан юм” гэж асуухад надад “аав чинь зодуулсан” гэж хэлсэн. Мөн би өөрийн аав С.Оаас болсон зүйлийн талаар асуухад “аав нь гадаа явж байгаад уначихсан юм” гэж хэлсэн. Тэгээд Б.Б ах надад “цагдаа дуудвал дууд” гэхээр нь би Б ахад “аав уначихсан юм биш үү, яагаад цагдаа дуудах юм” гэж хэлсэн. Аавын гадаад байдлыг ажиглахад духнаас нь цус гарчихсан, бас гараас нь барьсан чинь ёолоод хүнд зодуулчихсан юм шиг байсан. Ингээд Б ах түргэн дуудаад хүлээгээд байж байтал ээж Ц.Б-н ирэхээр нь би дүүг аваад гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б-ын өгсөн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байхад 09 цагийн үер манай найз С.О над руу залгаад “хоёулаа Сансар руу яваад АТМ-ээс мөнгө аваав гар утас, өмд авахаар хамт явах уу, хүрээд ир” гэж хэлсэн. Би тэр үед нь дөнгөж босоод галаа түлж байсан болохоор “чи өөрөө хүрээд ирээ” гэж хэлээд утсаа тасалсан чинь удалгүй С.О над руу ахиж залгаад “гараад ир” гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад С.О-тай уулзаад хамт Сансарын клонкын тэнд байдаг “Ундрам плаза” гэх газрын АТМ-ээс 45.000 төгрөг аваад хажуу талын гар утасны дэлгүүрээс гар утас худалдаж авсан. Мөн өмд авах гэсэн чинь барааны дэлгүүрүүд ажиллахгүй байсан болохоор болиод гэр рүүгээ буцсан. Ингээд бид хоёр буцаж явах замдаа архи уухаар болоод замын хажуу талын дэлгүүрээс 1 шил 0.75-ийн “Хараа” нэртэй архи аваад манай гэр рүү явах замдаа талыг нь уугаад манай гэрт очоод үлдсэнийг нь хоол хийнгээ ууж дуусгасан. Ингээд байж байтал бид хоёртой хамт ажил хийдэг ажлын хүн бид хоёрыг ирж авахаар манай гэрт ирсэн ба бид хоёр машинд нь гарч суугаад “архи уусан согтуу байгаа болохоор ажлын бүтээмж муу байж магадгүй” гэж хэлсэн чинь ажлын хүн болох М “үлд” гэж хэлээд бид хоёр 10.000 төгрөг өгсөн. Ингээд С.О бид хоёр ахин нэг шил 0.75-ийн “Хараа” нэртэй архи аваад манай гэрээс холгүй байдаг С.Оын найзын гэрт очсон чинь найз нь гарч ирээд тэдний гэрийн байшингийн хойд талд ууж эхэлсэн Энэ үед би С.О нэлээн согтоод над руу агсраад үг хэлээд доромжлоод байхаар нь би С.От “чи согтсон байна. Би харилаа” гэж хэлээд өөрийн гэр рүү ганцаараа явсан. Ингээд би гэртээ очоод орон дээрээ унтаж байхад С.О манай гэрийн гадаа ирээд хаалга цоожтой байсан тул гэрийн хаалганы хатавчаар гараа хийж түгжээг дотор талаас нь онгойлгоод манай гэрт орж ирсэн. Ингээд миний хэвтэж байсан орон дээр ирж хажуу талд суугаад бас л дахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би дуугай сууж байсан чинь С.О орны урд байсан жижиг модон хайрцгийг аваад миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Би тэр үедээ дээшээ өндийж босоод барьцалдаж аваад ор зуух хоёрын гол хэсгээр газар унаад хоорондоо цохилцож эхэлсэн ба С.О миний дээр гараад би дийлэхгүй байсан болохоор хажууд байсан ДСП гэх үртсэн шахмал хавтангаар С.О-ын толгой руу хоёр удаа цохиод мод голоороо хугарах үед С.О “одоо хоёулаа больё” гэхээр нь би ч бас ингээд бид хоёр хоорондоо зодолдохоо больсон. Манай найзын хүү П.М гэх 12 настай хүүхэд хамт байсан. Ингээд золдохоо болиод С.О орны хажуу тал шүүгээ налж суугаад харин би түлээний асгарсан мод болон хувинтай асгарсан усыг цэвэрлэж байхад С.О ёолоод “бие эвгүй байна” гэж надад хэлсэн. Би “түргэн дуудах уу” гэж асуусан чинь “тэг” мөн “манай эхнэрт” хэл гэж хэлсэн. Ингээд түргэн дуудаад бас эхнэр Ц.Б-д утсаар “С.О-ын бие гэнэт өвдөөд байна” гэсэн “яах вэ? түргэн дуудлаа шүү” гэсэн чинь эхнэр нь надад “дууд” гэж хэлсэн. Удалгүй манай гэрт С.О-ын хоёр охин нь орж ирээд байж байсан чинь Ц.Б-н болон түргэн туламж ирсэн. Ингээд түргэний эмч үзээд “энэ хүнийг эрүүл болгоод гэмтлийн эмнэлэг рүү авч яв манайд хамаарахгүй хүн байна” гэж хэлээд явсан. Мөч С.О-ын эхнэр Ц.Б-н охины хамт удалгүй манай гэрт С.О-ыг үлдээгээд “маргааш ирж авна” гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь С.О-ыг харахад толгойн ар хэсэг буюу миний модоор цохисон хэсэгт бага зэрэг цус гарчихсан харагдаж байсан ба удалгүй эхнэр нь болох Ц.Б-н охины хамт манай гэрт орж ирээд С.О-ын хувцсыг солиод манай гэрээс аваад эмнэлэг рүү явсан. Мөн тэр үед С.О толгойдоо хүнд бэртсэн гээд эмнэлэгт хэвтэхээр болсон ба эмчилгээндээ хэрэглэ гээд нийт 330.000 төгрөг С.О-ын эхнэр Ц.Б-д өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 952 дугаартай:
1. С.О-ын биед зүүн богтос ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, тархины дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал... гэх дүгнэлт /хх-ийн 32-34-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хохирогч С.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар 636.200 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт тусгуулж, тус мөнгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч С.О--ын эмчилгээний зардалд буюу хохирол төлбөрт 830.000 төгрөгийг өгсөн нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б.Быг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 42-44-р тал, /
Хохирогч С.О нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эрүүл мэндийн гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.О нь цаашид гарах гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ