Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар,

Улсын яллагч З.Алтансолонго,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт Э.М-д холбогдох эрүүгийн 2136000000088 дугаартай, 178/2021/0077/Э/ индекстэй хэргийг 21 оны 05 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай,  ******* овогт Э.М

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Э.М нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 21 оны дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.*******тай маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан  гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* овогт *******ын *******гийн /..-нд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ******* сумын -т байгаль орчны мэргэжилтнээр ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 21 оны дугаар сарын 25-ны орой Э.М-д 3 найз ирээд манайд бид нар архи уусан. Удалгүй Г.*******, А. гэх хоёр найз нь гэр лүүгээ явж А., Э.- бид гурав юм яриад пиво уугаад сууж байснаа би “ танай ээж арчаагүй юмаа, ганц хүүдээ байшин бариад өгчихгүй” гэх хэлтэл Э.- босч ирээд миний нүд рүү цохисон.Би өөрийгөө хамгаалах гээд түүнийг түлхэхэд намайг орон дээр дарж аваад үсдээд босгохгүй байхад А. салгасан... гэх мэдүүлэг/ хэргийн 30--р хуудас/

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ дунд” гэх үнэлгээ / хэргийн 4-6-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны дугаар сарын 31-ний өдрийн 201 дугаартай шинжээчийн ...Н.*******гийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралтууд, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн баруун гарын бугалганд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Н.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 20-р хуудас/

Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны дугаар сарын 25-ны өдөр А., А., бид гурав Э.М-д гэрт очиж архи уусан. Э.М-д эхнэр Н.******* гэртээ байсан. Бид нар архи ууж байгаад манай эхнэр намайг утсаар дуудсан тул би явсан. Э.М-д гэрт А. Н.******* тэр гурав үлдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны дугаар сарын 25-ны өдөр Г.*******, А. бид гурав Э.М-д гэрт архи ууж байгаад А., Г.******* хоёр гэр лүүгээ явсан. Э.- түүний эхнэр Н.******* бид гурав үлдээд пиво ууж байтал Н.******* нөхөр лүүгээ “ танай ээж чинь байшин бариад өгсөнгүй арчаагүй юм” гээд тэр хоёр хэрүүл маргаан хийсэн.Тэгтэл Э.- босож ирээд эхнэрээ үсдээд авсан. Н.******* орилоод Э.-ыг түлхэж байх хооронд гар нь Н.*******гийн нүд рүү цохигдсон.Би тэр хоёрыг салгаад Н.*******г “ аавындаа очоод  хоночих” гээд явуулсан...гэх мэдүүлэг / хэргийн 37-*******-р хуудас/

Гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 21 оны дугаар сарын 25-ны шөнө манай охин Н.******* нүд нь хөхөрчихсөн гарын бугалга нь хөхөрсөн байдалтай манайд ирсэн.Юу болсон талаар асуухад “Э.- намайг зодож цохилоо, А. байгаагүй бол намайг боож алах байлаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/

Шүүгдэгч Э.М-д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны дугаар сарын 25-ны орой А.,Н.******* бид гурав манай гэрт үлдээд пиво ууж байтал Н.******* нэлээд согтчихсон над руу “ танай ээж байшин бариад өгчихгүй арчаагүй юм” гэхээр нь би уурлаад” эдийн шуналтай авгай минь 70 хүрсэн самганаас байшин нэхэхээс ичихгүй байна уу” гэхэд Н.******* гар утсаа шидээд босоод ирсэн.Тэгэхээр нь би подволкноос нь барьж байгаад түлхчихсэн чинь миний гар нүдэнд нь цохигдчихсон.Тэгээд бид хоёрыг А. салгасан ... гэх мэдүүлэг / хэргийн 49-52-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох  баримтаас үзэхэд: Шүүгдэгч Э.М нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ  21 оны дугаар сарын 25-ны шөнө  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н.******* нь “ танай ээж ганц хүүдээ байшин бариад өгсөнгүй, арчаагүй юм” гэж хэлсэнд уурлан түүнийг үсдэж нүүрэн тус газарт цохисноос биед нь “...зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралтууд, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн баруун гарын бугалганд тус бүр цус хуралт...” гэх хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Н.******* нь шүүгдэгч Э.М-д гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр болох нь ******* овогт Энхтүвшингийн -, ******* овогт *******ын ******* нар  20 оны 12 сарын -ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 8422000014 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Э.-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Н.*******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.*******гийн ...миний нүд рүү цохисноос болж нүд хөхөрсөн, надад хохирлын баримт байхгүй, гомдол санал байхгүй.... гэх мэдүүлгээр шүүгдэгч Э.-ыг  бусдад  төлөх  хохирол төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 54 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.М-д хувийн байдлын талаар гэрч Э.Ариунчимэгийн  өгсөн...Э.- нь цайлган, зөөлхөн сэтгэлтэй байснаа одоо араатан шиг болчихсон байна лээ. Архи уухаараа догшин хэрцгий авирладаг,тогтмол архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Одоогийн амьдарч байгаа орчин нь маш муу. Гэр бүл дотор байнгын хэрүүл маргаантай, хувцас хунараа ч угаадаггүй, гэртээ хоол унд хийж иддэггүй хэвийн бус амьдарч байгаа гэж бодож байна.Эрүүл мэндийн хувьд зүрхний хэм алдалттай, нойр булчирхай өвчтэй, бөөр, түрүү булчирхай өвчтэй, нурууны суулттай, саахарын өвчтэй... гэх мэдүүлэг / хэргийн 45-р хуудас/

Шүүгдэгч Э.М-д байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.М-д эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 -т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Э.-ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж,торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь дугаарын дансанд  400000 төгрөг битүүмжилснийг хэвээр үлдээх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ...  гэх дүгнэлт,тайлбар,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.- өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргасан.  

Шүүхээс: Шүүгдэгч Э.-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Э.М-д   таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.- торгох ялын 500000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2136000000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь дугаартай дансанд 400000 төгрөг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 21 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг  тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 34.1,36.2, 36.6 - 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт Э.М –ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт Э.М-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000  / таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянган/  төгрөгний торгох ялыг / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д тайлбарласугай.

5.Эрүүгийн 2136000000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь дугаартай дансанд 400000 төгрөг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 21 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянган/   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шүүгдэгч Э.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС