Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 407

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: "М” ХХК нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: ХХЗХ нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХКгүйцэтгэх  захирал Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байдаг бөгөөд “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч”-ийн сонгон шалгаруулалт нь уг хуулиар зохицуулагдахгүй болох нь дээрх хуулийн заалтаар тодорхойлогдож байгаагийн зэрэгцээ, энэхүү сонгон шалгаруулалт нь ХХЗХ ны 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журмаар” зохицуулагдсан болохыг нэхэмжлэгчийн хүчингүй болгох гээд байгаа 2018 оны 16 дугаар тогтоолд дурдсан байгаа болно.

“Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч”-ийн сонгон шалгаруулалт гэдэг нь тодорхой тооны телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн сувгийг шалгаруулж, Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулж өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилго бүхий үйл ажиллагаа юм.

ХХЗХ ноос тодорхой тооны телевизийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохдоо өөрийн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг явуулж байгаа тул яам болон бусад байгууллагад уг асуудлаар хандах боломжгүй, өөрт нь хандах зохицуулалттай. 

Манай компани өмгөөллийн нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18-11/166 тоот албан бичгээр уг асуудлыг тодруулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг авах тухай лавлахад “Удахгүй өгнө, судалж байгаа, хугацаа сунгасан” гэх мэт тайлбарыг зохицуулах хэлж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/1811 тоот албан бичгээр “...ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна” гэсэн тайлбарыг хэлсэн.

Түүний дагуу ХХЗХ нд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18-12/173 тоот “2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2015 оны 33 дугаар тогтоолд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж өгөхийг хүсье” гэсэн гомдол гаргасан. Уг гомдлын хариуг тус хорооноос бидэнд өгөхгүй удаашруулсан. Гомдлын хариуг өгөхийг удаа дараа шаардахад 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/1442 тоот албан бичгээр “...2018 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байна. Хариуг эс зөвшөөрвөл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй болно” гэсэн утгатай хариу өгсөн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

ХХЗХ ноос 2015 оны 33 дугаар тогтоолоор “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт”-ыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зарласан.

Манай телевиз нь уг сонгон шалгаруулалтад оролцохоор ХХЗХ ны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн өгсөн.

Гэтэл Харилцаа холбооны зохицуулах  хороо нь Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрхийг олгох сонгон шалгаруулалтыг зарлан явуулахдаа сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын ирүүлсэн материалыг хүлээн авч, сонгон шалгаруулж, гэрээ байгуулах байтал сонгон шалгаруулалтыг огт явуулаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтыг хэзээ явуулах талаар удаа дараа лавласан боловч тодорхой хариу ирүүлэхгүй байх, тайлбар гаргахгүй байх нөхцөл байдлуудыг үүсгэсээр байсан.

Улмаар 2015 оны 33 дугаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт”-ыг зарласан тогтоолоо 3 жилийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоол гаргаж хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ баримтлах ёсгүй хамааралгүй “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам” гэхийг баримтлан хүчингүй болгосон байдаг.

Уг журмын зорилго нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан журам байхад тус хороо нь Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрхийг олгох сонгон шалгаруулалтыг явуулах харилцаанд уг журмыг баримталж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцон шийдвэрлээд байгаа нь баримтлах ёсгүй журмыг баримтлан, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Мөн Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн

телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрхийг олгох сонгон шалгаруулалтыг хугацаа дууссан гэдэг хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан тогтоолоо хүчингүй болгоод байгаа нь үндэслэлгүй юм.

ХХЗХ ноос 2015 оны 33 дугаар тогтоолоор “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт”-ыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зарласан боловч сонгон шалгаруулалтыг явуулаагүйгээс болж уг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлэн өгсөн компани материалын болон мөнгөн хөрөнгийн зардал гаргаж хохирсноос  

дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж

байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар тодруулаагүйгээс болж үндэсний сүлжээг

ашиглан өргөн нэвтрүүлгээ дамжуулах телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч нарын тоо

тодорхойгүй нөхцөл байдалд хүрсэн.

Түүнчлэн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэн явуулдаг аж ахуй нэгж

байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар гэрээ байгуулах эрхийг олгохгүй байгаа нь

хууль, дүрэм журамд зааснаар аливаа төрлийн сонгон шалгаруулалтыг явуулахаар зарлаж, улмаар материалыг нь хүлээн авсан бол түүний дагуу сонгон шалгаруулалтыг явуулан шаардлага хангасан материалыг ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлэн эрх олгох, давуу байдлыг олж,  

улмаар сонгон шалгаруулалтад оролцох эрх, түүнд оролцож шалгарах хууль ёсны  эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдалд хүрээд байгаа болно.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2015 оны 33 дугаар тогтоолд заасны дагуу сонгон шалгаруулалтад орохоор материалаа хүргүүлсэн аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч ХХЗХ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Т.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь “...Улмаар 2015 оны 33 дугаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт”-ыг зарласан тогтоолоо 3 жилийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоол гаргаж хүчингүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр” гэж үзэн уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан 16 дугаар тогтоол нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч уг тогтоолтой холбоотой гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар зохицуулсныг зөрчсөн байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хууль ёсны ямар ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нотолгоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

ХХЗХ  нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 болон холбогдох хууль тогтоомж, журмын дагуу “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах сонгон шалгаруулалт”-ыг 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зарласан байдаг.

Гэвч сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага, үр дүн байхгүй болж “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”- д заасан сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан тул ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, кабелын сувгийн үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал болох “М” ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй бөгөөд дээрх компани нь тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгээ өнөөг хүртэл хэвийн үргэлжлүүлж байгаа.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд “ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Хариуцагч ХХЗХ  нь 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.10, 12.1.2, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 болон холбогдох хууль тогтоомж, журмын дагуу “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийн сонгон шалгаруулалт”-ыг зарласан байдаг.

Гэвч сонгон шалгаруулалтыг явуулалгүй 3 жил болсны дараа ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан үндэслэлээр дээрх 33 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “16 дугаар тогтоолыг гаргахдаа Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасныг баримтлан Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргадаг хэдий ч сонгон шалгаруулалтыг явуулалгүй 3 жил өнгөрсөн нь ХХЗХ ны 2015 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 3 жил тутамд 1 удаа олон нийтэд нээлттэй зарлана гэсэн хугацаа нэгэнт өнгөрсөн, 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг, сонирхол сэргэхгүй, оролцогч компаниудаас 2015 онд сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг цаг хугацааны болоод техник, эдийн засгийн төвшинд одоо үнэлэх боломжгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ. 

Харин хариуцагч ХХЗХ  нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, ... үүрэгтэй ..., 9 дүгээр зүйлийн 9.1.6-д харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх; 9.1.10-д радио давтамжийн зурвасыг хуваарилах, хяналт тавих; 12 дугаар зүйлийн 12.1-д Зохицуулах хороо Монгол Улсын нутаг дэвсгэрт ... 12.1.2. радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах зөвшөөрөл олгоно зэрэг хуулинд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна. 

Харин үйлчлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулсан эрх үүргийг эдлэхээс гадна хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д Радио, телевизийн сүлжээг радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллага үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглах, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглана” гэсэн эрхүүдийг эдлэх боломжтой байна. 

Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудаас харахад “Тоон телевизийн үндэсний буюу Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын сүлжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг орон даяар нэр бүхий 8 телевиз дамжуулж байгаа мэдээлэл ирсэн. 

Харин энэхүү эрхийг авах сонирхолтой 11 өргөн нэвтрүүлгийн телевиз, 3 сувгийн үйлчилгээ эрхлэгч 2015 онд дээрх сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн байхад сонгон шалгаруулалтыг хуульд заасан хугацаанд явуулахгүй байгаа нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд хариуцагч ХХЗХ ны хуулиар хүлээсэн өргөн нэвтрүүлгийн зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөл бий болгох, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, үйлчлэгчдийг харилцаа холбооны сүлжээ хэрэглэх эрхийг харилцан тэгш байдлаар хангах үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй байх тул Харилцаа холбооны тухай хууль, Радио, долгионы тухай хууль, ХХЗХ ны 2015 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-уудын холбогдох заалтуудын дагуу Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлан явуулахыг даалгах нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.10, 12 дугаар зүйлийн 12.1.2, 19 дүгээр үйлийн 19.2, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ХХЗХ нд Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлан явуулахыг даалгаж, ХХЗХ ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА