Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 24 тоотод  оршин суух, регистрийн дугаар 5622123, Алтан-Эг  ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36 /а/ байрны 77 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЦЗ 69051219, Боржигон овогт Өвгөнхүүгийн  Рагчаадорж

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36 /а/ байрны 77 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЦЗ 69110503, Боржигон овогт Батмөнхийн  Таванбаяр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 90 038 015 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Насантогтох, өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч Б.Таванбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ө.Рагчаадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Алтан-Эг банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Таванбаяр нь “Алтан-Эг” ББСБ-гаас 2015 оны 4 сарын  14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр, 2015 оны 4 сарын 14-нөөс 2016 оны 4 сарын 14-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай зээлж авсан.Зээлдэгч Б.Таванбаяр нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн хүүнд 830 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 92 000 төгрөг үндсэн зээлд 140 052 төгрөг төлж үндсэн зээл болох 9 859 948 төгрөгийг эргүүлэн төлөхгүйгээр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 5 сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл сарын хугацаагаар сунгасан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 9 859 948 төгрөг хүү 700 056 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72 011 төгрөг нийт 10 632 015 төгрөгийг төлөөгүй байна.Зээлдэгч Б.Таванбаяр, Ө.Рагчаадорж нар 2015 оны 7 сарын 21-ний өдөр ЗГ- 3115126 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр, 2015 оны 7 сарын 21-нээс 2016 оны 1 сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлж авсан юм. Зээлдэгч Б.Таванбаяр нь 2015 оны 10-р сарын 26-ны өдөр ЗГ-2015126 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт оруулан 35 000 000 төгрөг дээр нэмж 25 000 000 төгрөг зээлж нийт 60 000 000 төгрөгийг 2015 оны 10-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 1-р сарын 21-ний өдрийг хүртэл төлөхөөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлтийг тус тус байгуулсан боловч өнөөдрийг хүртэл 60 000 000 төгрөг хүүнд 16 790 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 616 000 төгрөг төлөөгүй байна. Нийт хариуцагч нараас 90 038 015 төгрөг гаргуулж  өгнө  үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай байгууллагын зүгээс нэхэмжлэл болох 90,038,015 төгрөгөөс 2,668,018 төгрөгөөс татгалзаж 87,350,004 төгрөгийг өнөөдөрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.Бид барьцааны хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Таванбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ө.Рагчаадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагаас 87 350 004 төгрөгийг би 3 сарын дотор төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ, ХХКомпанийн хариуцагч Б.Таванбаяр, Ө.Рагчаадорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90 038 015 төгрөг  гаргуулах тухай  шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар нь нэмэгдүүлсэн хүү 2 688 011 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 87 350 004 төгрөгийг  хариуцагч нар 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 304 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Алтан-Эг банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагыхаа 2 668 018 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Таванбаяр, Ө.Рагчаадорж нар нь 87 350 004 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Алтан-Эг банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпанид төлөхөөр зохигчид эвлэрлийг эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 304 070 /гурван зуун дөрвөн мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгуулагад  олгосугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН