Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,  

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Д.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ны ************т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Түүх, Уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл 3, хамран амьдрагч болон охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 37-01 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ овогт ************ны ************ РД:(************)-т холбогдох,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 34-31 тоот хашааны газар эзэмших эрхийг 2020 оны 03 дугаар сард иргэн ************д шилжүүлсний дараа 2021 оны 02 дугаар сард хохирогч ************д зарахаар тохирч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ************ дугаарын дансанд шилжүүлэн авч 1,500,000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 34-31 тоот хашааны газар эзэмших эрхийг 2020 оны 03 дугаар сард иргэн ************д шилжүүлсний дараа 2021 оны 02 дугаар сард хохирогч ************д зарахаар тохирч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ************ дугаарын дансанд шилжүүлэн авч 1,500,000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр нэг хүнтэй утсаар ярьж байгаад Мөрөн сумын 13 дугаар багт байрлах хоосон хашааг 2021 оны 02 дугаар сард зарсан байсан. манай нөхөр миний дансыг өгч 1,000,000 төгрөг шилжүүлж авсан байсан тухайн үед би 13 дугаар багт байрлах хашаагаа нөхрөөсөө нууж 2020 оны 03 дугаар сард Нарантуяа гэж таньдаг эгчдээ өрөндөө өгсөн байсан юм. Тухайн үед манай нөхөр хашааг зарсан талаар мэдээгүй байж байгаад ************гэж хүнд зарсан байсан. тухайн үед хашаагаа зарсан өрөндөө өгсөн талаар хэлээгүй миний буруу. ... гэх мэдүүлэг (хх-23-24х), 

   Хохирогч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-нд 13 дугаар багт байрлах эзэнгүй хашаа зарна гэж хүнээс сонсоод эзэнтэй нь холбогдож үнийг нь асуухад 2,300,000 төгрөгт зарна гэхээр нь худалдаж авахаар болоод бичиг баримт нь асуудалгүй эхнэрийн нэр дээр байдаг юм гэхээр нь нөхөр бид 2 очиж үзээд худалдаж авахаар болоод битүүний өдөр өөрийнхөө аавын ************ дугаарын данснаас хашааны эзний эхнэр болох Уранчимэгийн ************ дугаарын дансанд 1,000,000 төгрөг хийгээд үлдсэнийг нь бичиг баримтаа шилжүүлж авахдаа үлдэгдэл 1,300,000 төгрөгөө шилжүүлнэ гэж утсаар ярьж тохирсон. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Уранчимэг манай аавын утас руу залгаж мөнгөний хэрэгтэй байна үлдэгдэл мөнгөө өгөөч гэхэд аав ах нь одоо ажил дээрээ байна мөнгөний хэрэгтэй байгаа бол 500,000 төгрөг одоо шилжүүлье гэхэд мөнгөний хэрэгтэй байна гээд дансаа өгөөд 500,000 төгрөг авсан. Тэрнээс хойш Уранчимэг рүү залгаж хашааныхаа гэрчилгээг нэр шилжүүл авъя гэж удаа дараа утсаа ярихад хүүхэд харах хүнгүй болчхоод байна дараа болъё гээд удаашруулаад байна. Тэгээд хамгийн сүүлд 2021 оны 04 сарын 13-ны өдөр худалдаж авсан хашаандаа гэрээ барьж амьдахаар гэрээ нүүлгэж очоод гэрээ барьчхаад явсан юм тэгсэн орой нь Нарантуяа гэж хүн утсаар залгаж миний худалдаж авсан хашаанд хэнийх гэж айл буучих ваа би нэг жилийн өмнө Уранчимэг гэж хүнээс худалдаж авсан газрын гэрчилгээ нь миний нэр дээр байгаа гэрээ нүүлгэж ав гэж мэдэгдсэн... Хашааны үзүүрийн буланд 29-р гудамж гэж бичсэн байсан тэгээд худалдаж авсан хашаагаа эхнээс нь тоолж, хаягийг тодорхойлсон энэ хаяг нь хуучин хаяг юм шиг байна лээ. Гудамж нь тэр чигээрээ хашааны үүдэн дээрээ хаяг байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хх-17-18, 20-21х),

Гэрч ************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ************ээс 2020 оны 03 сарын үед байх яг хугацааг нь санахгүй байна ************ нь 2019 онд надаас 500,000 төгрөг зээлж авч байсан юм.Тэгээд өгөхгүй явсаар байгаад 2020 оны 03 сард 500,000 төгрөгийн оронд миний энэ хашааг ав гэж миний нэр дээр шилжүүлж өгсөн. Миний нэр дээр байж байгаад би 2021 оны 03 дугаар сарын 20-ны үед өөр хүнд зараад тэр худалдаж авсан хүнийхээ нэр дээр шилжүүлээд өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-26-27х),

Гэрч ************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан тэр өдрөө өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахаар материалаа бүрдүүлж газрын албанд өгсөн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр газрынхаа шинэ бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. ...Манай хүүхэд фейсбүүк дээр хашаа худалдаж авна гэж зар байрлуулсан байсан зарын дагуу ярьж байна гээд нэг эмэгтэй утсаар холбогдож тэгээд 13 дугаар хороонд гэхээр үнэ нь хэд вэ гэхэд 2,500,000 гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-29-30х),

Гэрч ************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр 13 дугаар хороонд байрлах хашааг би бол зараагүй манай хамтран амьдрагч ************ надад 13 дугаар хороонд хоосон хашаа байдаг юм. Тэр хашааг зарчмаар байна. Чи авах хүн мэдэж байгаач гэж захиж хэлсэн тэрний дагуу хамт ажилладаг ажлынхаа ахад 13 дугаар багт хоосон хашаа зарна шүү авах хүн мэдэж байгаарай гэж захисан. Тэгээд 2-3 сарын дараа нөгөө хашаа зарах талаар захисан ах залгаж нэг хүн хашааг чинь авах гээд үзээд байна доторх хогийг нь цэвэрлээд өгчхөөч гээд байна гэж над руу ярьсан тухайн үед би ажлын ах Улаанаатай ************ийг утсаар яриулсан...Маргааш нь ************тэй нөгөө хашаа авах хүн нь утсаар яриад хашааг нь худалдан авахаар болж мөнгөө хоёр хувааж авахаар болоод ************ийн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд сүүлд би Эрдэнэт явж байгаад машиндаа сэлбэг авах шаардлага гараад мөнгө хүрэхгүй болохоор нь ************ рүү залгаж мөнгө асуусан тэгсэн байхгүй би нөгөө хашаа намайг хашаа авах хүн байвал мэдэж байгаарай гэж л хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-32-33х),

Гэрч ************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр залуу над руу эхнэрийнхээ дансны дугаарыг явуулсан тэр дугаарыг би хадам аав руу явуулж хадам аав тэр дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн наймаа хийсэн үлдэгдэл мөнгийг цагаан сарын дараа өгөхөөр болж тухайн үед нь нэр дээрээ шилжүүлж авахаар болсон. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хадам аав эхнэр нарын хамт хашаагаа нэр дээрээ шилжүүлж авахаар нөгөө хашаа зарсан хүний эхнэр ************ гэдэг хүнийг аваад аймгийн Улсын бүртгэлийн газарт ирэхэд нөгөө эмэгтэй хашааг манай эгч өөр хүнд зарсан байна гэж мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг мэдүүлэг (хх-35-36х),

Гэрч Я************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өөрийнхөө данснаас 1,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цагаан сарын өмнө шилжүүлсэн. Тэгээд цагаан сарын дараа үлдэгдэл мөнгийг өгч нэр дээрээ шилжүүлж авахаар тохирсон юм билээ. Тэгээд сүүлд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хашаа зарсан Урнаа гэх хүн байна надад мөнгөний хэрэг болоод байна. Мөнгөний бололцоотой бол мөнгө өгөөч гэхээр нь хэд хэрэгтэй юм гэхэд өөрөө 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь хашааны үлдэгдэл мөнгөнөөс хасуулах зорилгоор 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр хашааг 2,300,000 төгрөгөөр худалдаж авсан тэгээд 1,500,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хашааны тал мөнгөө өгсөн юм чинь нэр дээрээ шилжүүлэн авъя гэж бодоод өглөө эрт гэрт нь очсон тэгсэн тэр айл дөнгөж босож байсан тэгээд нөгөө хашаа зарсан эмэгтэйг аваад улсын бүртгэлийн үүдэнд ирэхэд нөгөө хүүхэн нэг эгчтэйгээ утсаар яриад байх шиг байсан тэгснээ нөгөө хашааны бичиг баримт эгчийнд байсан юм тэгсэн манай эгч өөр хүнд зарсан байна гэхээр нь би уурласан. ...” гэх мэдүүлэг (хх-38-39х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-47х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14/29 дугаартай тодорхойлолт (хх-49х), Д.************ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-50х), газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-51х), хохирогч ************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-54х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 34-31 тоот хашааны газар эзэмших эрхийг 2020 оны 03 дугаар сард иргэн ************д шилжүүлсний дараа 2021 оны 02 дугаар сард хохирогч ************д зарахаар тохирч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ************ дугаарын дансанд шилжүүлэн авч 1,500,000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

  хохирогч ************ийн (хх-17-18, 20-21х), гэрч ************гийн (хх-26-27х), гэрч ************гийн (хх-29-30х), гэрч ************ийн (хх-32-33х), гэрч ************ын (хх-35-36х), гэрч ************ын (хх-38-39х) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

  Я************ын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-11-12х),

  хохирогч ************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Залилах гэмт хэргийг шүүгдэгч Д.************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.************ нь хохирогч ************нар нь 1,700,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.************ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.************ нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-47х) -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Д.************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ овогт ************ны ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ны ************ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.************ нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.************ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.************т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН