Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1206

 
     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 39-26 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧД 66032463, Гөрөөчин овогт Лидангийн Валягийн нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, 1312 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧО 60082213, Боржигон овогт Пүрэвдоржийн  Ганболдод  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Л.Валя шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:П.Ганболд гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2 удаа уулзаж зээлээ төлөх баталгаа гаргаж бичиж хугаацаа тохирч хугацаа гаргасан боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа тул дараах шаардлагыг  гаргаж байна.П.Ганболдоос үндсэн зээл болох 3 000 000 төгрөг болон зээлийн гэрээнд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүхэд гаргасан хүсэлтдээ:Нэхэмжлэгчийн төлөөлөгч би 1 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч П.Ганболд 3 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 3 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор Д.Валяд төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Валя хариуцагч П.Ганболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын эвлэрэлийн гэрээнд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч 1 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 3 000 000 төгрөгийг П.Ганболд  2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор Л.Валяд төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийн 50 хувь болох 43 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 43 475 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 62 950 төгрөгийн 31 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Л.Валягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 3 000 000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч П.Ганболд  2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор  Д.Валяд төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгөөс 43 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 43 475 төгрөгийг улсын орлогоос, мөн 31 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Валяд  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН