Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01269

Улаанбаатар хот

 

     
     

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14 /б/ байрны 110 тоотод  оршин суух, регистрийн дугаар СЮ 79041116, Боржигон овогт Батжаргалын Наранбатын нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө  гудамж 44 дүгээр байрны 146 тоотод  оршин суух, регистрийн дугаар УМ 90052655, Дархдууд овогт Цэнд-Аюушийн  Номин-Эрдэнэд  холбогдох

 

Хүү, алдангийн 6 569 000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Наранбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Наранбат миний бие 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Номин-Эрдэнэтэй автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Япон улсаас оруулж ирсэн, 96-88 УБД улсын дугаартай мөнгөлөг өнгийн, В 1797 хөдөлгүүртэй, 300161728 аралын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг 13.500.000 төгрөгөөс төлбөрөө төлөхгүй бол сар бүр 4 хувийн хүү тооцохоор, эцсийн хугацааг 2017 оны 3-р сарын 20-ны өдөрөөр тогтсон ба төлбөрөө төлсөн тохиолдолд нэр дээр нь шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч Ц.Номин-Эрдэнэ нь 500.000 өгснөөс өөр төлбөр төлөхгүй авто машинд сэв зураас үүсгэж багагүй хэмжээний хохирол учруулаад байгаа тул би гэрээнээс татгалзаж хүлээлгэн өгсөн авто машинаа 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 10 минутад буцаан авсан бөгөөд гэрээгээр тохиролцсон элэгдэл хорогдол, үнийн уналтад өгөх төлбөр болон хүү, алданги зэргийг авч чадаагүй байна.2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 9-д заасан элэгдэл хорогдол, үнийн уналт зэрэгт төлөх 3 000 000  төгрөг,  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4-т заасан сарын 4 хувийн хүү болох 1 679 000 төгрөг /2017 оны 1-р сард 21 хоног, 2, 3-р сар бүтэн, 4-р сард 13 хоног, нийт 93 хоног/,  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5-д заасан алданги болох 1.890.000 төгрөг, хоногийн 75.600 х 25 хоног нийт 6 569 000 төгрөгийг Ц.Номин-Эрдэнээс гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Наранбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагчаас 2 000 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 4 569 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Ц.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Наранбат хариуцагч Ц.Номин-Эрдэнэд холбогдуулан 6 569 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын эвлэрэлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Насанбат 4 569 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 2 000 000 төгрөгийг Ц.Номин-Эрдэнэ нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 100 төгрөгийн 50 хувь болох 60 050  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 60 050 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 46 950 төгрөгөөс 23 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Б.Наранбат 4 569 000 төгрөгийн шаардалгаасаа татгалзаж, үлдсэн 2 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Номин-Эрдэнэ  Б.Наранбатад төлж барагдуулж, зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 100 төгрөгөөс 60 050  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 60 050 төгрөгийг улсын орлогоос, 23 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН