| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01458/и |
| Дугаар | 1189 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1189
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Арю аюушийн өргөн чөлөө, BSB финанс ББСБ, ХХКомпанийн Олхонууд овогт Дашдэлэгийн Цэрмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч БСБ финанс ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан хүсэлтдээ болон төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Цэрмаа БСБ Финанс ББСБ, ХХКомпаниас 2014.12.13-ны өдрийн 3282 тоот барьцаат зээлийн гэрээгээр 949 900 төгрөгийн зээлийг сарын 3,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2015.12.13-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.Зээлдэгч Д.Цэрмаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2015 оны 8 сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.Одоо Д.Цэрмаагийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
БСБ финанс ББСБ, ХХКомпанийн Д.Цэрмааг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Д.Цэрмаатай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээс харахад Д.Цэрмаа хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цэрмаа нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа 4 дүгээр гудамжны 1 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Д.Цэрмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Олхоноууд овогт Дашдэлэгийн Цэрмааг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Цэрмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Д.Цэрмаа талаарх /регистрийн дугаар УХ 65081707,/ мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагад даалгасугай.
4.Д.Цэрмаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Зүүн салаа 4 дүгээр гудамж 1 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар БСБ финанс ББСБ, ХХКомпани улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН