| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01184/и |
| Дугаар | 1188 |
| Огноо | 2017-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 1188
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 38 тоотод оршин суух, регистрийн дугаар ИЭ 64091601, Боржгон овогт Лувсанбалдангийн Наранчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 105 дугаар байрны 95 тоотод оршин суух, регистрийн дугаар ИЭ590702419, Авга овогт Батын Туваанжавт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 850 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Л.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би өөрийн танил болох Б.Туваанжавд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бэлэнээр 3 000 000 төгрөгийг зээлсэн боловч үүний дараагаар зээлдэгч Б.Туваанжав дахин мөнгөтэй байна хэмээн надаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны 16/20 тоот дугаартай гэрээ байгуулан 3 900 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн.Б.Туваанжав гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.Гэрээнд зааснаар зээлийн хүүнд 1 сарын 390.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон боловч Б.Туваанжав энэхүү үүргээ биелүүлж байгаагүй, 5 сарын хүү нийт 1 950 000 төгрөг болох юм.Б.Туваанжаваас үндсэн зээл болох /3.900.000/, зээлийн 1.950.000 төгрөг нийт 5.850.000 төгрөгийг гаргуулж Л.Наранчимэгт олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан хүсэлтдээ:Бид нар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Туваанжав шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Л.Наранчимэгээс 3 900 000 төгрөг авсан нь үнэн.Нийт 5 850 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Наранчимэг хариуцагч Б.Туваанжавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын эвлэрэлийн гэрээнд:Л.Наранчимэг 2 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, үлдсэн 3 850 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор Л.Наранчимэгт төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 550 төгрөгийн 50 хувь болох 54 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 54 275 төгрөгийг улсын орлогоос, мөн 54 275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Наранчимэгийн зээлийн гэрээний үүрэгт 5 850 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Б.Туваанжав бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, үлдсэн 3 850 000 /гурван сая найман зуун тавин мянган/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор Л.Наранчимэгт төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 550 төгрөгийн 50 хувь болох 54 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 54 275 төгрөгийг улсын орлогоос, мөн 54 275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Л.Наранчимэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН