Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Я.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Я-ийн Д-д холбогдох 211600070032дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Я.Днь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант 3 дугаар баг, 9-25 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Дг “гэр орондоо олон хүн цуглуулж архидан согтуурлаа” хэмээн шаардлага тавихад нь толгой, баруун гар, цээжний баруун тус газарт нь цохиж “...баруун 6-р хавирганы хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Я.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би эхнэртэйгээ гэртээ байж байгаад муудалцаад гараас нь барьж аваад түлхээд унагаасан. Өөр юм байхгүй. Эхнэрийгээ зодож нүдсэн зүйл байхгүй. Базаж аваад цохиод гараад явсан. Миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би гэртээ орон дээрээ хэвтэж байхад Д нь танихгүй хоёр хүнтэй орж ирээд пиво уусан. Тэгэхээр нь гэрт архи уулаа гэж тэр хоёрыг яв гэж хөөсөн. Тэгсэн чинь тэр хоёр нь гэрээс гараад явсан чинь Д над руу хүн гэрт ирэхээр хөөлөө гээд уурлаж зодсон тэгэхээр нь би зугтааж Амраагийнд очиж хоносон. 1994 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон ...тухайн үед юу болсныг би санахгүй байна. Миний толгой, баруун талын шанаа, хоёр гарын шуу хөхөрсөн байсан. Хэвтэж байгаад босох гэхээр цээж өвдөөд байсан тэгээд эмчид үзүүлсэн ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-рт/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж ирсэн. Цээж хөндүүрлээд байна гэхээр нь гэмтлийн эмч Гантөмөр эмчтэй уулзахад Г.Дгийн цээжний рентген зураг дээр тодорхой харагдахгүй байна КТГ хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгээд үзүүлэхэд баруун хавирганы 6-р хавирга зөрөөгүй хугаралтай байна гэж хэлсэн. Шүүхээр шийтгүүлснээс хойш сая 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зодсон асуудал байгаа. Г.Д өөр гомдол санал байхгүй, ганц хүү нь аавыгаа шоронд явуулмааргүй байна гээд байгаа юм энэ байдлыг харгалзан үзэж гомдол санал алга байна" гэх мэдүүлэг/хх-ийн 79-80-рт/,

Гэрч Ц.Сийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн рентген зурагт харуулахад хавирганы хугарал харагдаагүй, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өвчтөн зовуурьтай байна дахин ирж нарийвчилсан компьютер томограф шинжилгээг цээжний тодосгогч бодисгүй КТГ-д 2 уушгины голомтод болон нэвчдэс өөрчлөлтгүй, 6-р хавирга түвшинд зөрөө багатай хугаралтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-рт/,

Гэрч Х.Жны мөрдөн байцаалтад өгсөн “...Ер нь бол эхнэрээ зодож цохиж, гар, нүд ам нь хөхөрсөн л манайд орж ирдэг байсан. 2019 онд эхнэрээ хутгалсан гэсэн, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өглөө манайд Д эгч орж ирээд Д намайг зодоод ална тална гээд байна гээд манай гэрт хоёр хоносон” гэх мэдүүлэг /хх-ийн 81-рт/,

 

Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өглөө манайд Д эгч Д намайг зодоод ална, тална гээд байна гээд манайд орж ирсэн. Тэгээд Дагиймаа эгч чи цагдаа дуудаад өг гэхээр нь 7048-102 дугаарт мэдэгдэхэд 2 цагдаа ирсэн. Тэгээд Д эгч бид хоёр цагдаад очиж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 83-рт/,

Гэрч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 13-нд зодуулсан гээд баруун гар талын эрээн булчин хөхөрч хавдсан, зүүн талын хавирганы улайж няцарч хүрэнтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-рт/,

Гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд маргааш өглөө нь хоол цайг нь өгөх гээд босгох гэсэн чинь зовуурилж орилоод байхаар нь дүү Бтай утсаар Д цээжин бие хөндүүрлэж өвдөөд байна гээд орилоод байна гэж хэлсэн. Эмчид үзүүл гээд бид 2 эмнэлэгт очиж үзүүлэхэд толгойн дагз хуйханд зөөлөн эдийн няцралтай, баруун бугалга ар доод хэсэг цус хуралттай хөхөрсөн байсан. 6-р хавирга нь зөрөө багатай хугаралтай байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-рт/,

Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Би худгаас ус авах гээд явж байтал Д, Ц нартай таарсан. Тэгсэн Д ах Цтэй хамт гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгээд Д ах намайг усаа гэртээ оруулчхаад гараад ир манайд очъё гэж хэлсэн. Би усаа оруулчхаад бид 3 гэрт нь очсон чинь Д ахын эхнэр нь гэртээ ганцаараа байсан. Д ах 1 ширхэг боргио нэртэй пиво гаргаж ирээд талд нь ортол хамт уугаад байж байхад Дагиймаа эгч уурлахаар нь бид хоёр гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 94-рт/,

Гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ил харагдах шарх сорив байсан эсэхийг санахгүй байна. Нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Гэмтлийн тасгийн эрхлэгч их эмч Ч.Гийн бичилтээр баруун талын 6-р хавирганы хугарал /далны шугамаар/ гэж онош тавьж өвдөлт намдаах наалт зөвлөж өгөв гэсэн байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 102-рт/,

инжээч Т.Алтайбаатарын “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр КТГ хийлгэж хавирганы хугарал илэрсэн байдаг. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт шинжээч томилсон тогтоолоор нэмэлт шинжилгээ хийж 6-р хавирганы хугаралтай байсан тул гэмтлийн хөнгөн зэрэг гэж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-рт/,

Г.Дгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай “...1. Г.Дгийн биед баруун 6-р хавирганы хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3 Баруун 6-р хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 113-114-рт/

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Г.Д нь эрсдэлийн "өндөр” зэрэгт байгааг тодорхойлсон хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч Ө.Гүрбадамын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон маягт /хх-ийн 15-18-рт/,

Г.Д нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 5143 дугаартай өвчний түүх /хх-ийн 48-61- рт/,

Я.Дийн согтуурлыг тогтоох зорилгоор драгер үлээлгэсэн тэмдэглэл “0.20% согтолттой” /хх-ийн 71-р тал/ зэрэг болно.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Я.Днь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант 3 дугаар баг, 9-25 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Дг “гэр орондоо олон хүн цуглуулж архидан согтуурлаа” хэмээн шаардлага тавихад нь толгой, баруун гар, цээжний баруун тус газарт нь цохиж “...баруун 6-р хавирганы хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Я.Д, Г.Д нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Мөн хэргийн нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Я.Дүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Г.Дгийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мэдүүлэг, гэрч Ц.С, Х.Ж, Б.М, Г.Б, Г.А, Д.М, Г.Д нарын мэдүүлэг, Шинжээч Т.Алтайбаатарын мэдүүлэг, Г.Дгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дүгнэлт, Г.Д нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 5143 дугаартай өвчний түүх, Я.Дийн согтуурлыг тогтоох зорилгоор драгер үлээлгэсэн тэмдэглэл,  шүүгдэгч Я.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь  ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Я.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Я.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

 Шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Я.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Я.Днь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч Я.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж улмаар уг ялыг биелүүлээгүй тул хорих ялаар сольж байсан байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд торгуулийн ял болон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх зохицуулалт байгаа боловч шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхэд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжгүй гэж үзсэн тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Яийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Я.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Днь шүүхээс тогтоосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА