Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 1266

 
     
     

 

       

 

 

 

 

 

 

     
     

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, Голомт банкны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23 /а/ байрны 6 тоотод оршин суух, регитсрийн дугаар ЧМ 62092607, Цахар овогт Шарын Ариунцэцэгт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 531 857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр  сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Шар овогтой Ариунцэцэг нь 2014 оны 7 сарын 18-ны өдөр ЗГ/1105100270/ тоот зээлийн гэрээ байгуулан 7.500.000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай картын цалингийн зээл авсан.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул зээлдэгч II ар овогтой Ариунцэцэгт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,138.39 төгрөг, үндсэн хүү, торгуульд 421 718.79 төгрөг нийт 2,531,857.18 төгрөгийг УТХ 55,459.71 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Ариунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Голомт банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 2 531 857 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк хариуцагч Ш.Ариунцэцэгт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 531 857 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн 2 531 857 төгрөгийг хариуцагч Ш.Ариунцэцэг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 459 төгрөгийн  50 хувь болох  27 729 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 729 төгрөгийг улсын орлогоос, мөн 27 729 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2 531 857 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ш.Ариунцэцэг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 459 төгрөгөөс 27 729 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 27 729 төгрөгийг улсын орлогоос, мөн 27 729 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                    ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН