Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ж.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Жийн Гт холбогдох 2116000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Гнь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгоны 3-5 тоот хашааны үүдэнд төрсөн хүү Г.Өг “тамхи татлаа” хэмээн толгойн ар хэсэгт нь 1 удаа алгадаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ж.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би эцэг хүний хувьд хүүхдээ буруу зуршилтай болчих вий, буруу юманд орчих вий гэж бодоод нэг удаа алгадсан. Ийм гэмтэл учирна гэж бодсонгүй гэв. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Г.Ө нь эрсдэлийн “бага” зэрэгт байгааг тодорхойлсон хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Алтаншагайн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон маягт /хх-ийн 9-11-рт/,

 

Хохирогч Г.Өн мөрдөн байцаалтад өгсөн “...Хашааны өмнө тамхи татаад зогсож байсан чинь аав бага зэрэг архи уусан байсан юм. Тэгээд намайг тамхи татлаа гээд толгойн ар хэсэг рүү нэг удаа алгадсан юм. Тэгээд би малаа туугаад явж байсан чинь нүд юм харахгүй болохоор нь нам зогсож байсан чинь ээж ирсэн. Одоо ямар ч зовуурь байхгүй, тухайн өдрийн маргааш нь зүгээр харж эхэлсэн. Тамхи татаж байхад аав гэнэт гараад ирэхээр нь айсан юм. Түүнээс болсон байна түр зуурын хараа алдалт байна гэж эмч үзээд хэлсэн. Надад учирсан хохирол байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рт/,

 

Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “...хашааны өнцөг дээр манай хүү Өсөх-Ирээдүй, нөхөр хоёр зогсож байсан. Энэ сая тамхи татаж байна гээд толгойн ар хэсэг рүү нь нэг удаа алгадсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-рт/,

 

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...тархи доргилтын шинж тэмдэг болох нүдний алимны чичирхийлэлт илэрч байсан. Энэ гэмтлийг гараар нэг удаа толгойн ар хэсэгт алгадахад үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 58-рт/,

 

 Г.Өн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дугаартай “...1. Г.Өн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .3 Өн биед учирсан тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54-рт/

 

Г.Ө нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 5 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 1227 дугаартай өвчний түүх //хх- ийн 34-43-рт/,

 

Ж.Г-ийнсогтуурлыг тогтоох зорилгоор драгер үлээлгэсэн тэмдэглэл 0.97% согтолттой” /хх-ийн 4-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Гнь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгоны 3-5 тоот хашааны үүдэнд төрсөн хүү Г.Өг “тамхи татлаа” хэмээн толгойн ар хэсэгт нь 1 удаа алгадаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Ж.Гүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Г.Ө нь эрсдэлийн “бага” зэрэгт байгааг тодорхойлсон хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Алтаншагайн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн аюулын зэргийн үнэлгээний маягт, хохирогч Г.Ө, гэрч Г.Б,  шинжээч Т.Алтайбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Г.Өн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгнэлт, Г.Өн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 5 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 1227 дугаартай өвчний түүх, Ж.Г-ийнсогтуурлыг тогтоох зорилгоор драгер үлээлгэсэн тэмдэглэл /0.97% согтолттой/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Ж.Г-ийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Г.Ө нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирогч Г.Ө нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Г-ийгбусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

 Шүүгдэгч Ж.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ж.Гхэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь 2021 оны 05 дугаар сарын 07ы өдрийн 24 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагч “шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүхэд гаргажээ.

 

Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт Жийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Ж.Г-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА