| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.4., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч А.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Аын Дт холбогдох 2116000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Днь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс нисэх онгоцны буудал орох чиглэлд асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 87-35 УНЧ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуота Landcruiser-100” маркийн хар өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Аийн эрүүл мэндэд нь “...1 дух ясны цөмөрч сэлтэрсэн хугарал" бүхий хүнд хохирол, Б.Хийн эрүүл мэндэд “зүүн бугалга, шуу, тохойг хамарсан цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч А.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 4 дүгээр сарын 02-ны орой машиндаа юм хийж байгаад орой хойд поструу юм хүргэж өгөх гээд авгай хүүхдээ дуудаад тэгээд хойшоо явж байгаад аваарь болсон юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-рт/,
А.Д-нжолоодож явсан 87-35 УНЧ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа landcruiser-100” маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-рт/,
Уг зам тээврийн осол нь А.Д-нМонгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.” гэх дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас үйлдэгдсэн болохыг тогтоосон Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 441 дугаартай магадалгаа /хх-ийн 30-31-рт/,
А.Д-нжолоодож явсан 87-35 УНЧ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа landcruiser-100” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Д.Бат-Ирээдүйн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай “...2. Уг автомашины зүүн урд ба хойд дугуйнууд гэмтэлтэй байна. Дугуйны гэмтэл осол болох үед үүссэн гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58-рт/
Зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Аийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-рт/
Насанд хүрээгүй хохирогч Д.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би хамгийн сүүлд хар машинтай аав, ээжтэйгээ явсан. Хаашаа явсныг мэдэхгүй байна. Хар машинд байсан төмөр миний толгойг цохисон. Би хар машины ард нь суусан байсан. Аав, ээж урд сууж явсан. Манай аав хааяа архи уудаг. Хамгийн сүүлд явахад жоохон л уусан байх шиг байсан, хэл яриа нь сонин болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-рт/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг гарсан хэрэгтэй холбогдуулж хэлэхэд хүүхдийн аюулгүй амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Дээр нь нэмэгдээд эмнэлэгт хэвтсэн хугацаа гээд хүүхдийн сурч боловсрох хугацаа бас хөндөгдсөн байгаа. Би ээжтэй нь уулзаж хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн төлөвшлийн талаар, хүүхдэдээ анхаарал халамжтай байх талаар зөвлөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-рт/,
Хохирогч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нөхөр бид хоёр хамгаалах бүс бүсэлсэн байсан. Манай хүү хойно сууж явсан болохоор хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-рт/
Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хар ногоон өнгийн Ланд-100 маркийн автомашин хөдлөөд Нисэх чиглэл рүү маш хурдтай төв зам руу миний урдхан 150 метр орчим зайтай урд орж ирээд 150 метр газар явсан байх нэлээн хурдтай замын эсрэг тал руу даялж буцаж засмал зам руугаа орсноо буцаж эсрэг талын шороон зам руугаа ороод бүтэн 3 удаа эргээд онхолдчихсон. ...тухайн тээврийн хэрэгсэл нь их л хурдтай байсан, би 60 км/цагийн хурдтай явж байсан, уг машин шороон замаас засмал зам руу орохдоо их л шороо манаргаж орж ирсэн. Тэр үед би уг машины жолооч согтуу байх шиг байна гэж бодсон. Тухайн осол нь хурднаас болоогүй байх, согтуу болоод хоёр тийшээ машинаа займчуулаад байсан. Машины жолооч өөрөө замын зүүн талын хөвөө рүү машинтайгаа орж гараад дайвалзаад яваад байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа нь илт мэдэгдэхүйц байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-рт/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нүдээр харахад илт согтуу байгаа нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рт/,
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Түмэндэлгэрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэр нь байх Д.Дийн төрсөн хүү Д.Гтой утсаар ярьсан “...би Дүгэр гэж хүний төрсөн хүүхэд нь байгаа юм. Манай аав талийгаач болсон. Д гэдэг хүн манай ааваас одоогоос 6 жилийн өмнө 2015 онд 87-35 УНЧ улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг нийт 20.000.000 төгрөгөөр бодож авч байсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 53-рт/,
А.Днь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.56%-ийн согтолттой байсан талаарх согтуурлыг тогтоох зорилгоор драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-ийн 112-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.Дыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар яллах талын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Днь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс нисэх онгоцны буудал орох чиглэлд асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 87-35 УНЧ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуота Landcruiser-100” маркийн хар өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.” гэх дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Аийн эрүүл мэндэд нь “...1 дух ясны цөмөрч сэлтэрсэн хугарал" бүхий хүнд хохирол, Б.Хийн эрүүл мэндэд “зүүн бугалга, шуу, тохойг хамарсан цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Уг гэмт хэргийг шүүгдэгч А.Дүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд”, А.Д-нжолоодож явсан 87-35 УНЧ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа landcruiser-100” маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 441 дугаартай магадалгаа, А.Д-нжолоодож явсан 87-35 УНЧ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа landcruiser-100” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Д.Бат-Ирээдүйн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Аийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт, Насанд хүрээгүй хохирогч Д.А, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, хохирогч Б.Х, гэрч Б.Г, Б.Б-т нарын мэдүүлэг, А.Д-ндрагер үлээлгэсэн тэмдэглэл, шүүгдэгч А.Д-нмөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Днь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, насанд хүрээгүй хохирогч Д.А нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Насанд хүрээгүй хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч А.Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Улсын яллагч А.Оргилбаяр “шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч А.Дт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч А.Дт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах” саналыг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч А.Днь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзээд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Дыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Аын Двыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА