| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н Бд холбогдох 2116000000053 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Бнь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт иргэн Х.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нүүр, толгой хэсэгт 2 удаа гараараа цохиж, чулуугаар толгой хэсэгт 1 удаа цохиж, нуруун дээр нь 1 удаа дэвсэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 04 сарын 13-ны өдөр хониндоо явж байсан. Ээж аав хоёр өглөө аймаг руу өвсөнд явсан байсан. Би мориор хонио эргүүлээд явж байхад мотоцикльтой хоёр хүн ирээд манай гэрийн урд талын толгой дээр гараад юм хараад зогсоод байсан. Намайг хонио эргүүлээд явж байхад над дээр хүрээд ирсэн. Ирчихээд мотоцикльтой морь тойроод явахад морь мотоциклиос үргээд байсан. Тэгэхээр нь мориноосоо буухад Х.Б чи надтай мэндэлдэггүй юм уу? гэсэн. Тэгэхээр нь чи өөрөө надаас дүү байж надтай мэндэлдэггүй юм уу гэхэд чи ямар том юм бэ? чи Сэндэр эгчтэй муудалцсан биз дээ гээд муудалцаад зодолдсон. Тэгээд зодолдож байхад Даниа ах мотоцикльтой ирсэн. Гэхдээ Даниа ах намайг цохиогүй. Тэр үед Х.Б ирээд миний нүд рүү өшиглөсөн. Тэгэхээр нь чулуу аваад шидэхэд толгойг нь оносон. Тэгээд тэр гурав явахаар нь би гэр рүүгээ орсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Б-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би найз Жийн хамт муу мал хайгаад явж байсан. Тухайн үед Н.Б-ийнхажуугаар мотоцикльтой гараад явж байхад гараараа далласан. Тэгэхээр нь бид хоёр Н.Бдээр яваад очиход Н.Бнь энэ малаа ав танайхны мал манай малтай нийлчихгээд лай болоод байна гэхээр нь би манай мал ийшээ явдаггүй гэсэн чинь Д танай хоёрын мал хамт явдаг юм биш үү гэхээр нь би 2 айлын мал чинь 2 тийшээл явна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Н.Бчи үхсэндээ хэгжүүрхээд байгаа юм гэж хэлээд мориноосоо буугаад ирсэн. Би мотоциклиосоо буугаад ирэхэд Н.Бморио мотоциклиос уячхаад миний өмнө хүрээд ирэхээр нь би хоёр гарыг нь бариад авсан юм. Тэгээд Н.Бнь чи миний шууг хүчрэх юм уу гэх хэлсэн. Тэгээд би цохиулахгүй гэж бодоод хоёр гарнаас нь бариад байж байтал Н.Бгараа угз татаад миний зүүн талын шанаа хэсэг рүү алгадсан. Тэгсэн чинь манай найз Ж Быг тэврээд авсан. Тэгээд Б манай найзаас угз татаж салаад намайг ирээд учир зүггүй хоёр талаас гараараа савсан. Би тэгэхэд нь хариу нүүрэн хэсэг рүү нь 2-3 удаа цохисон байх. Би тэгээд цохиулахгүйн тулд дахиад тэвэрч аваад хүчрээгүй. Тэгээд тэндээ ноцолдоод байж байхад морь нь морь нь миний мотоциклийг татаад унагаачихсан юм. Би тэгэхээр нь бензин гоожоод дууслаа крантаа хаагаадахъя гэж хэлээд мотоцикльруугаа явсан. Тэгээд би крантаа хаах гээд тонгойход Б ямар хэгжүүн юм бэ гээд миний нүүр лүү алгадсан. Тэгэхэд хажуугаас манай найз Ж нь Быг барив авсан. Тэгэхэд нь би чи хүний өргүүлийн муу адуу түлхэж унагаасан, тууврын хүний бензин асгасан гэж хэлсэн. Тэгэхэд манай найз Быг хорьж дийлээгүй тавьсан. Б над дээр ирэхээр нь би тэврээд авахад манай найз салгах гээд дахиад дундуур орж салгахад Б нь газраас чулуу аваад ирэхээр нь дахин би тэвэрч авсан. Би цохиулахгүй гэж бодоод Быг тавиад толгойгоо дараад тонгойсон тэгэхэд эхлээд баруун гарын чигчий хуруун дээр цохьсон. Дараа нь миний толгойн баруун хойд хэсэгт цохиж хагалсан. Би тэгээд толгойгоо дараад газарт хэвтсэн. Тэгээд миний нуруу хэсэг дээр дахин дэвссэн. Тэгээд манай найз холдуулсан. Тэгтэл Д гэх хүн мотоцикльтой ирсэн. Д нь Б руу чи овоо муу гөлөг бэ амьтны хүүхэд аллаа шдээ цус нөжтэй нь холчихсон байна ш дээ чи манай эхнэрийг зодсон, мал унагаасан байна лээ цагдаа дуудна гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхэд морь нь цулбуураа таслаад цаашаа яваад өгсөн. Б нь хоёр муу гөлөг хүний морь тавиад явуулчихлаа гээд тасархай цулбуураа мотоциклиос тайлаад авч байхад нь би Бын нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Н.Бнь тасархай цулбуураар намайг нэг ороолгоод цаашаа уйлаад алхсан. Тэгээд цаашаа алхаж байхдаа Д намайг сая элгэдсэн та гурвыг гурвууланг чинь шоронд өгнө гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи битгий тэгж худлаа ярь гэж хэлээд толгойгоо дарж сууж байгаад яваад өгсөн. Тэгээд намайг гэртээ ирэхэд цагдаа дуудчихсан байсан...Н.Бнь гараараа нүүрэн хэсэг рүү цохисон, чулуугаар 2 удаа цохиход нэг удаа чигчий хуруун дээр, нөгөө нь толгой дээр цохиж хагалсан, мөн цулбуураар нэг удаа ороолгосон...тухайн үед малаа ав гэж Н.Бнь хэлсэн. Бын малд манай мал байгаагүй. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. Малын бэлчээрээс болж маргалдсан асуудал байхгүй...үгүй ээ Ж, Д нартай нийл зодоогүй тэр хоёрын аль аль нь ч Н.Бд гар хүрээгүй...би хутга гараагүй ямар ч хутга гаргасан асуудал байхгүй...энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй...надад нэхэмжилж байгаа мөнгө төгрөг байхгүй, зүгээр л зодуулсан даа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/
Гэрч Б.Жийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Х.Б манай мал биш гэхэд Бадрал чи яасан том пиздаа бэ гээд мотоцикль руу хүрч ирээд мотоциклиос нь буулгаад морио уясан. Тэгээд манай найзтай зууралдаад миний шууг чи дийлэх үү гээд гараа суга татаж аваад цохиод байсан. Манай найз толгойгоо дараад нэг жаахан бөхийхөд Б газраас чулуу аваад цохисон би очоод Бын барьж байсан чулууг аваад хойш нь шидсэн. Б бол манай найзыг арай дэндүү цохиод, зодоод байхаар нь би салгасан...толгой дээр нь чулуугаар цохисон тэгэхэд Бийн толгойн хэсгээс цус гоожсон, өөр чулуугаар цохисныг нь би хараагүй, Бийг доошоо хараад байж байхад ууц нуруу тийшээ нь тип хийтэл цохисон уу, өшиглөсөн үү ямарч байсан нэг удаа цохисон. Д ах Бд ойртоо ч үгүй мотоциклиосоо бууж ирээд хэрэлдэж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-рт/,
Гэрч Д.Дийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чацаргант гэх газарт гурван залуу ноцолдоод байсан тэгэхээр нь очиход 1 мотоцикль уначихсан Бийн толгой, шанаа нь нил цус болчихсон Ж нь Б, Б хоёрын хооронд ороод 2 тийш нь салгаад байж байхаар нь би очиход хоорондоо зууралдаад байхаар нь салгаад Б гарандаа юм барьчихсан байхаар нь чи чинь юу болж байна хүний хүүхэд алах нь байна дээр бас манай эхнэртэй хэрэлдэж ноцолдоод 3-4 ямаа усанд унагаасан байна лээ гэж хэлсэн. Тэгэхэд Х.Б намайг ахаа цагдаа дуудаадах гэхээр нь би явсан. Би тэр хүүхдүүдийг салгаад явсан өөр юу ч ярьж хэлээгүй...Б, Х.Б хоёр хоорондоо зодолдоод Ж тэр хоёрын дундуур ороод салгаж байсан. Би очоод Бадралд чи хаашаа янзын хүүхэд бэ хүнтэй таардаггүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-рт/,
Гэрч Д.Дийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн “...Тухайн үед Х.Х.Б нь гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Би Бийг гэртээ ирсэний дараа гэрт нь ороход Бийн эхнэр нь уйлан дуугараад цагдаа дуудаж байсан. Харин Н.Бнь гартаа сур барьчихсан байсан. Х.Б, Н.Бнар нь ямар шалтгааны улмаас хоорондоо зодолдсон талаар би мэдэхгүй байна. Би Н.Бг зодож цохисон асуудал гаргаагүй. Би хажууд нь очоод мотоциклиосоо буулгүй буцаад явсан. Намайг Н.Бг зодоогүй гэдгийг Ж, Х.Б нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-рт/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144 угаартай “...Х.Б-ийнбиед эмнэлгийн бичиг баримтад үзлэг хийхэд зулай чамархай орчимд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн. хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-рт/,
Н.Б-ийняллагдагчаар өгсөн“...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Говь- Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг дэвсгэр болох Намдаг гэх нэртэй газарт би хонио хариулаад явж байсан...Би хонио хариулаад явж байхад гэнэт мотоцикль дуугарах шиг болохоор нь би эргээд харахад миний ард талд Х.Б, Ж хоёр мотоцикльтой ирсэн...тэгээд би мориныхоо амыг татаад үсрээд буусан. Жийг хэзээ ирсэн юм бэ гэж асуухад Х.Б хажуунаас чи дээр С эгчтэй юу гэж хэрэлдсэн юм бэ пизда минь, чи манай Ганаа ахын 2 морины нэгийг нь өеөдүүлээд хаячихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцсан...тухайн үед би шороо самардаад цацаад байсан....мотоциклиос 7-8 алхамын зайтай миний куртик байхаар нь аваад далайхад Х.Б толгойгоо дараад суухаар нь би 3-4 удаа ороолгосон. Х.Б ёо ёо наадахаа бариад аваач гэж хэлэхэд Ж нэг нутгийн хүмүүс байж одоо больцгоо гэж хэлсэн...Бийг куртикээрээ 3-4 удаа ороолгоход миний халаасанд байсан тамхитай шилэн саваар толгойг нь хагалсан байж магадгүй. Түүнээс биш би чулуу шидэж барьсан зүйл байхгүй. Куртикээрээ ороолгосны дараа Х.Б толгойгоо дараад суугаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-рт/,
Н.Б-ийн эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлөж оролцох тухай хүсэлт /хх-48-49-рт/,
Н.Б-ийниргэний үнэмлэхний лавлагаа /хх-69-рт/,
Хохирогч Х.Бийг Н.Б-ийнбиед халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулахаар явуулсан албан бичиг /хх-88-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Н.Бнь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт иргэн Х.Х.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нүүр, толгой хэсэгт 2 удаа гараараа цохиж, чулуугаар толгой хэсэгт 1 удаа цохиж, нуруун дээр нь 1 удаа дэвсэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Н.Бүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Х.Б-ийнмэдүүлэг, гэрч Б.Ж, Д.Д нарын мэдүүлэг, Х.Б-ийнбиед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт, Н.Б-ийншүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Х.Х.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч Х.Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Н.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Бнь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагч “шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх” саналыг шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Н.Б-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоор, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэргийн байдлын талаар “...бусдад бүлэглэж зодуулсан, бусад этгээд хутга барьж дайрсан...” гэж мэдүүлдэг. Энэ нь өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгээс зөрүүтэй байх тул шүүхээс шүүгдэгчийг гэм буруугаа эхнээс нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.
Иймд шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2- заасан заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Нн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА