Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Алтанцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Э.А

Шүүгдэгч Д.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Дн Т-т холбогдох 2116000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Тнь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны  өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Шинэ-Ус гэх газар хохирогч Э.Аыг “7 тооны адуу хулгайлсан, бусдад худалдсан адууны үнийг дундаас нь авлаа” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед дээд үүдэн 2 шүдний ганхалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл үүсгэн түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ:04 дүгээр сарын 08-ны өдөр хуц, ухнаа хүргэж өгөх гэж яваад энэ хүнтэй таараад маргалдсан. Би ноднин намар 7 адуугаа алдсан. Тэрийг энэ хоёр хүн авсан аваагүй гээд өгөхгүй байгаа. Тийм зүйлээс болж маргалдаж ийм зүйл болсон гэв.

Хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Тгэдэг хүнтэй 3 жил айл явсан. Сүхээд ланд-80 машин зарсан. Тэрний өгөл авал дээрээс болж маргалдаад бид хоёр тийшээ нүүсэн. Унагатай гүүг 2.500.000 төгрөгөөр зарсан. 700.000 төгрөг өгсөн гэж байна. Би тэрийг мэдэхгүй. 9 адуу авах авалтай тэрэндээ би авна өгөлгүй байж байгаарай гэж хэлж байсан. Би зугтаасан зүйл байхгүй. Д.Т-ийндүү нь ийм ийм адуу аваарай гээд зүслээд өгсөн байсан. Энэ хүний адуунд адуу нь байсан. Тэгээд адуу авах гээд очиход хүний уядаг адуу авах гээд байна гэхээр нь дүү рүү нь яриад хүний уядаг аваад яах юм өртгийг нь өгчих гэж хэлсэн. Энэ хүн намайг 3 удаа хулгайд хардаж байсан. Чи миний 4 гүүг аваад явсан байна гэж ярьсан. Тэр нь Баянгол багаас гараад ирсэн. 2 морь аваад явсан байна гэсэн. Тэр нь Баянбулагийн доод талаас гараад ирсэн. Тэр машины өртгийг өгөхгүй гэдэг юм уу ийм юм болсон байгаа.  Шинэ ус гэдэг газар бид хоёрын зодоон болсон. Энэ хүн доороос машинтай ирсэн. Морио хөтлөөд яваад очиход ахын дүү золгоё гэсэн. Тэгээд золгох гэхэд намайг шууд цохиж унагаасан. Намайг унахад учир зүггүй дээрээс цохиод чам шиг муу хулгайчийг ална, чи миний адууг идсэн гэсэн. Би машинд нь сууж явж байгаад чамайг хээр авч очоод алсан байсан ч яадаг юм гэж хэлээд хааз хасахаар нь зугтаасан. Тэгээд гэртээ очиж ээжтэйгээ цагдаа дуудаж өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Э.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед би Шарга сумын Улаантуг багийн Шинэ-Ус гэх газар морио аргамжих гээд явж байхад тус багийн Д.Т гэх хүн машинтайгаа ирсэн. Д.Т дуудахаар нь яваад очиход “дүү хүү хүү хоюулаа золгочих уу” гэхээр нь мэнд асуугаад гараа зөрүүлэхэд миний зүүн талын шанаа руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд унагаачхаад дээр сууж байгаад нүүррүү олон удаа гараараа цохисон. Би эсэргүүцэж гар хөлөө хөдөлгөж байгаад доошоогоо харсан. Д.Тчулуу аваад ар ууц руу 4-5 удаа цохихоор нь арай гэж мултарсан. Д.Т“чи яахаараа хүнийг өртгийг хүнээс очиж авдаг юм бэ” гэж хэлэхээр нь би “авна гээд хэлсэн байгаа болохоос аваагүй гэхэд “очиж нүүрэлдье” гээд гарнаас бариад намайг машиндаа суулгасан Д.Т машинаа асаагаад Л гэх айлд очиж нүүрэлдэх гээд хөдөлсөн. Л гуайнх тухайн газраас доош байдаг ба Д.Туулын өөдөө явах замдаа “миний 7 адууг хулгайлсан чамайг ална” гээд дахиад ам руу гараараа цохисон. Машин нь мушгиа дээр хаазаа хасахаар нь үсэрч буугаад зугтаасан. Д.Тнамайг цохисноос болж үүдэн хоёр шүд ганхсан, зүүн нүд хавдан цус хурсан, дээд, доод уруул язарсан байсан. Зүүн дал орчим хөхөрсөн байсан Д.Тнь Л гуайд унагатай гүү зарсан байсан. Л нь манай хүргэн ах болдог учир “Д.Түмэндэлгэрт мөнгийг нь битгий өг” гэж Л ахад хэлсэн. Л ахаас унагатай гүүний үнэ 1,200,000 төгрөгийг би авчихъя гэж бодсон юм...” гэх мэдүүлэг/хх- 21-рт/

              Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21-иар 30минутын үед манай хүү Шарга сумын Улаан туг багийн Аригчийн хөл гэх газраа утсаар яриад “ээжээ намайг Түмэндэлгэр үгийн солиогүй зодлоо, намайг ална гэсэн байна, хурдан цагдаа аваад хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд би Цагдаад мэдэгдсэн нөхрийн хамт машинтай хөдөө хүүгийнх рүү явсан. Очиход манай хүүгийн хувцас нь цус болчихсон өрөөсөн нүд, чих, уруул нь хавдсан, язарсан, хөхөрсөн байдалтай байсан. Бид хоёр хүүгээ аваад аймагт шууд эмнэлэгт үзүүлсэн. Аймгаас гарахдаа хөдөө байдаг дүү Д руу утсаар яриад “очоод байдлыг үзээдэх” гэж хэлсэн байсан. Бид хоёрыг очиход манай дүү хүүгийнхээ хамт манай хүүг аваад Шинэ усны аманд ирсэн, тэгээд аймаг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-4-р/

 

Гэрч Д.Пын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ээжийн хамт Э.Аын байгаа Шинэ худаг гэх газар очоод, бид гурав Шинэ усны ам гэх газар Э.Аын аав, ээж болон Шарга сумын хэсгийн төлөөлөгч нарт хүргэж өгсөн Э.Аын нүүр хавдсан, амнаас нь цус гарсан байсан. “Төөмөө буюу Т гэдэг нэг багийн хүнд зодуулсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх- 23-рт/

Гэрч Д.Дн мөрдөн байцаалтад өгсөн “...Би хүү Пын                     хамт машинтай А дээр очиход гэрээсээ хол хээр хаяаны айлынхаа Сой байсан. Тэгээд Атай уулзахад нүүр, толгой, дух зэрэг нь цус болчихсон байсан. Тэгээд хүү бид хоёр машинд суулгаад аваад явж байгаад урдаас сумын цагдаа ирээд, бид нар уулзаад Аг аав, ээж хоёрт нь хүлээлгэн өгсөн. “Т намайг зодлоо” гээд байж байсан...” гэх мэдүүлэг- /хх- 28-рт/,

 

Гэрч Б.Лийн мэдүүлэг “...2020 онд Тээс унагатай гүү худалдан авсан. Тэгээд бид 2 ярьж тохироод хавар үнэ ханшийг нь өгнө гээд 1.200.000 төгрөгт бодож авсан. Тэгээд мөнгөө өгөлгүй байж байгаад өнгөрдөг өвөл Д.Трт 500.000 төгрөг өгөөд үлдсэн 700.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа өнгөрдөг намар манай хүргэн дүү та Д.Тт түүнийхээ мөнгийг өгөлгүй байж бай би Д.Тээс адуу мал авах ёстой юм. Түүнд суутгаж магадгүй та өгөлгүй байж бай гэсэн тэгээд би үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-26-рт/

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 136 дугаартай “...Иргэн Э.Аын биед дээд үүдэн хоёр шүдний ганхалт, зүүн нүд, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-32-33-рт/,

 

Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би Э.Аын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх 48-49-рт/

Фото зураг /хх-95-рт/, Хохирол нэхэмжилсэн баримт /хх96-105/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Алтанцэцэг дүгнэлтдээ: Д.Т өөрийн хийсэн үйлдлийг зөвшөөрч байгаа. Хуучин гэмтэл гэж үзээд байгаа. Энэ нь шинэ гэмтэлд нөлөөлөхгүй гэж хэлсэн байгаа. Тухайн үед зодуулаад толгой руу хэд хэдэн удаа цохиулсан, зүүн дал орчимд чулуугаар цохиулсан энэ гэмтлүүдийн улмаас өөр төрлийн өвчин намдаах эм тариа авсан. Энэ талаар эмчид үзүүлсэн картууд байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулж, үүдэн нэг шүд нь унаж байгаа. Нэг шүд нь ганхалттай хэвээр байгаа. Шүрүфтэй шүд суулгахад 1.200.000 төгрөг, хавчдаг шүд суулгахад 420.000 төгрөг гэсэн. Тэгээд 420.000 төгрөгийн шүдийг хийлгэхээр эмчтэйгээ ярьж тохирсон. Эдгээр зардлуудыг гаргаж өгөхийг хүс ч байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох санал оруулж байна. Д.Тнь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Э.Аыг 7 тооны адуу хулгайлж бусдад худалдсан адууны үнийг дундаас авсан гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байгаа. Д.Тнь үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа. Хохирогчийн зүгээс 2.024.700 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн төлөх ёстой зардлыг нотлох баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлөхөө Д.Тнь илэрхийлж байгаа. Хэргийн материалтай танилцахад шинжээчийн дүгнэлт ганхалт, хуучин холбоосны үрэвсэл гэсэн. Шүд бол унаагүй байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 52.1-т нэг шүд унасан бол хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувиар тогтоогддог гэсэн. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувиар тогтоосон зүйл байхгүй. Зөвхөн ганхалт гэдэг байдлаар шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтийн хүрээнд тусгагдсан эмчийн асуумж өгүүлэмжийн хүрээнд тусгагдсан эмчилгээ сувилгааны зардлыг төлөх ёстой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед харилцан зодоон болсон нь Д.Т-ийнбиед зулгаралт үүссэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг шууд гарсан зардлыг нотлох баримтын хүрээнд төлөх үндэслэлтэй. Ирээдүйд гарах зардлыг шүүх тогтоох боломжгүй. Иймээс сүүлд ирсэн 61.0000 төгрөгийн зардлын хүрээнд төлөх үндэслэл байгаа. Шүүх дотоод итгэлээрээ эмчилгээ сувилгааны зардлыг тооцоод гаргасны дараа төлөхөө илэрхийлж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Тнь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны  өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Шинэ-Ус гэх газар хохирогч Э.Аыг зодож, түүний биед дээд үүдэн 2 шүдний ганхалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Түйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, Э.Аын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Д, Д.П, Д.Д нарын мэдүүлэг, шинжээч эмч Д.Даваахүүгийн мэдүүлэг, Э.Аын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2.024.700 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 472.500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд: Эмчийн үзлэгийн тэмдэглэлээр давхар тогтоогдож байгаа Томографик оношилгоо хийлгэсэн 36.000 төгрөг, Алтай тан эмийн сангийн нэхэмжлэлтэй 61.950 төгрөг, Жэсмаа ХХК-ны нэхэмжлэхтэй  339.550 төгрөгийн зарлагын баримт,  эмчийн үзлэг 15.000, цахилгаан бичлэг 20.000 төгрөгийн баримт зэргийг үнэлж тогтоогдож байгаа хэмжээгээр нь нэхэмжлэлийг хангаж, бусад нэхэмжилсэн баримтууд нь хуулбарласан бөгөөд эх хувиараа хавтаст хэрэгт бэхжигдээгүй байна. Иймд эдгээр нэхэмжлэл болон ирээдүйд гарах зардал буюу шүд хийлгэх зардал зэргийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Нийт нэхэмжилсэн 2.024.700 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 472.500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1.552.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

 Шүүгдэгч Д.Тнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Трт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Д.Трт улсын яллагчийн оногдуулсан ялыг ялаас чөлөөлж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй. Хувь хүнийхээ хувьд төлөв даруу зантай хүн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Шүүх хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Д.Т-ийнхувьд шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хэдий цаашид гарах эмчилгээтэй холбоотой буюу хохирогч Э.Аын үүдэн 2 шүдний ганхалт гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон үүнийг эмчлүүлэх, шүд хийлгэхтэй холбоотой гарах зардал зэрэг хохирол хор уршиг бүрэн арилаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Трт оногдуулсан торгох ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогтой Дийн Трийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Трт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Э.Аын нэхэмжилсэн 2.024.700 төгрөгөөс 1.552.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлүүдэд зааснаар  шүүгдэгч Д.Тээс 472.500 төгрөг гаргуулж хохирогч Э.Ат олгосугай.

 

6. Хохирогч Э.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Трт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА