Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,  

  Улсын яллагч Б.Наранмөнх,

  Хохирогч ************

  Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ын ************д холбогдох эрүүгийн 2138000000192 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************овогт ************ын ************ РД: (************)-т холбогдох,

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ************ нь 2021 оны 05 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ************ын биед нь халдаж зүүн бугалга, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч ************ нь 2021 оны 05 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ************ын биед нь халдаж зүүн бугалга, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000192 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ************ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын хэдэн гэдгийг санахгүй байна. шөнийн 00 цагийн үед эхнэр ************тай маргалдсан. Намайг тухайн өдөр адуунд яваад ирэхэд Бямбасүрэн гэх хүнтэй намайг хардаад байсан. Бямбасүрэн гэдэг нь миний таньдаг хүүхэн юм. Тэгээд эндээс үүдээд ************ нь хэл ам ихтэй хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Тэгээд тухайн өдөр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхээ байгаад газарт байсан гутал аваад ************ руу шидсэн. Миний шидсэн гутал ************ын гар билүү мөр лүү нь оносон. Гутал шидсэнийхээ дараа би хацар луу нэг удаа алагдаад өлгүүрт байсан чөдөр аваад нуруу хэсэг рүү нь 2 удаа ороолгосон. ...  гэх мэдүүлэг,

 Хохирогч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нөхөр ************ыг гадагшаа гараад явахаар нь би ************ы А-5 загварын гар утсыг үзэхэд Г.Бямбасүрэн гэх хүнтэй чат унтаж байна уу гэхэд нөхөр хоол идэж байна ингэсгээд гарлаа гэхэд Бямбасүрэн гэх фейсбүүкээс зүрхэн эможи явуулсан байсан. Тэгэхээр нь Г.Бямбасүрэнгийн гар утасны дугаар олоод ярьсан. Би ************ы эхнэр байна битгий миний нөхөртэй явалдаад бай та хоёр ямар харилцаатай юм бэ? гэхэд бид хоёр ямар ч харилцаа байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр фейсбүүкийн эможи зүрх болгосон байна гэж хэлсэн би танай нөхөртэй ямар ч холбоо байхгүй гэж хэлсэн би битгий миний нөхөр гэртээ хонуулаад бай гэж хэлсэн би танай нөхөртэй ямар ч хамаа байхгүй нөхөртэйгөө учраа ол гээд гар утсаа салгасан. Тэгэхээр нь би дахиж залгаад битгий манай нөхрийг гэртээ орогнуулаад бай ёс зүйтэй бай дахиж ингэх юм бол дарга дээр чинь орж хэлэх болно шүү гэсэн. Тэгтэл манай нөхөр гаднаас орж ирээд чи хүн рүү залгаж хүн доромжилдог хэн бэ? гэхээр нь би хүн байна чиний эхнэр гэсэн чинь миний урдаас дунд хуруугаа гозойлгоод май гичий минь, янхан минь чи миний гурван хүүхдийг гаргасан болохоор би чамтай хамт байдаг юм. Чи миний олж ирсэн хоолыг дуугүй идээд хүүхдүүдийг минь харж бай чадахгүй бол зайл гэхээр нь би гурван хүүхдээ орхиод явж чадахгүй чи явбал яв гэсэн. Тэгтэл ************ чи яах гээд байгаа пизда вэ гар утсаа гаргаад ир, хүүхдүүд рүүгээ гар утсаа гаргаад ир пиздануудаа гээд орилж гар утаснуудыг шалгаад юун чат яриад байгаа пизда вэ гээд гар утсаар урдаас зүүн мөр хэсэг рүү цохисон, зүүн гуя хэсэг рүү цохисон, толгойн зүүн хэсэгт цохисон. Орон дээр байхад үснээс зулгааж үүд рүү чирсэн. Тэгээд гарч яваад шөнө 02 цагийн орчимд гэрийн үүд нүдээд утсаар залгаад пизда минь чи үүд онгойлго гэхээр нь үүдийг нь онгойлгож өгсөн. Тэгээд орон дээр унтах гээд хэвтсэн чинь пизда минь чи орноос буу гэхээр нь би газар буугаад охин Өлзийбаяртай хамт унтсан. ...тэгээд түүнээс хойш бид хоёр хэрэлдэж маргалдсан байдалтай байж байгаад 2021 оны 05 дугаар сарын 06-нд 23 цаг болж байхад хүүхдүүдтэйгээ байж байхад гаднаас нөхөр ************ орж ирээд чи ер нь гэр оронд минь тайван байлгахгүй яах гээд байгаа гичий вэ би гэр орондоо тайван баймаар байна гэж хэлсэн. тэгэхээр нь би “чи ямар учраас ингээд уурлаад байгаа юм би ямар буруу зүйл хийсэн талаар мэдэхгүй байна” гэхэд пизда минь чи дуугүй байгаарай би гэр орондоо тайван баймаар байна гээд юм аваад шидсэн. Тэгэхээр нь би хоёулаа эв зүйгээр ярилцъя гэж гуйхад пизда минь чамтай юуг нь ярьдаг юм чи муу ямар даварсан пизда вэ гээд ширээн дээрээс босож ирээд толгой зүүн тал хэсэг рүү гараа атгаад цохих болсон тэгэхээр нь би хураах гээд барьж явсан гутлыг нь урдаас нь далайсан чинь зүүн талын нүүрэнд гараа атгаад цохисон. Тэгэхээр нь би урдаас нь гутлыг нь шидэх болсон тэгсэн чинь баруун талын нуруу гараараа цохисон. Миний шидсэн гутлыг шүүрч аваад гутлаар баруун талын нуруу хэсэг рүү цохих болсон. Тэгэхээр нь би том ширээн доогуур яваад ороод яагаад намайг цохиж зодоод байгаа юм гэхэд ************ намайг гараад ир пизда минь гээд миний өөдөөс хараад суугаадах гэхээр нь би хэсэг хугацааны дараа гараад хоёулаа эвээр яръя намайг битгий зод тэгэх үү гэхэд хоёулаа салах уу гэхэд пизда минь тэгвэл чи өөрөө зайл чи миний гурван хүүхдийг тэжээж чадах уу? гээд дайрах үед охин Өлзийбаяр дундуур орж ааваа болиоч гэсэн. Тэгээд намайг ************ чөдрөөр зүүн талын бөөр хэсэг рүү цохих болсон...” гэх мэдүүлэг (хх-19-22х),

  Насанд хүрээгүй гэрч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21цаг өнгөрч байхад аав ************ орж ирээд ямар ч шалтгаангүй ээжийг цохиж зодоод намайг аав ************ гадаа гар гээд хөөгөөд гаргасан. ... Аав ************ ээж ************ыг гутлаар ар нуруу хэсэг рүү цохиж байсан тэгээд намайг хөөгөөд гадаа гаргасан...” гэх мэдүүлэг (хх-25-26х),

  Насанд хүрээгүй гэрч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч байхад аав ************ гаднаас орж ирээд дүү Өлзийбадралыг гадаа машинд үлдээчихсэн айж байгаа гадаа гар гээд намайг гаргасан...” гэх мэдүүлэг (хх-29-30),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай:

1. ************ын биед зүүн бугалга, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

4. ************ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-36х),

   Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-10-12х),

   Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

   Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт (хх-49х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-50х), эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-51х), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-52х), Эвлэрлийн гэрээ (хх-53), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-54х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138000000192 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч ************ нь 2021 оны 05 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ************ын биед нь халдаж зүүн бугалга, нуруу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч ************ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-19-22х), насанд хүрээгүй гэрч ************ын мэдүүлэг мэдүүлэг (хх-25-26х),

   Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт (хх-36х), эвлэрлийн гэрээ (хх-53х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч ************ нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч ************ нь хохирогч ************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч ************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-53х),

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

   Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч ************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************овогт ************ын ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын ************ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.************ы торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН