Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогт Д-ын Нод холбогдох эрүүгийн 2117000000059 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 21-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер техник хангамжийн мэргэжилтэй, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежид багш ажилтай эрхэлдэг, ам бүл 4, эхнэр  2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ............... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, А овогт Д-ын Н /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарны 11-ний үүрээр 04 цагийн үед Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 69 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг сандалтай нь хамт өргөж унагаах, бор өнгийн жижиг модон сандлаар толгой бие хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарны 11-ний үүрээр 04 цагийн үед Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 69 тоотод байрлах гэртээ эхнэр С.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг сандалтай нь хамт өргөж унагаах, бор өнгийн жижиг модон сандлаар толгой бие хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, үснээс нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хөдөө ажлаар яваад 11-ний шөнө 03 цагийн орчим ирж явахдаа эхнэрлүүгээ залгаад намайг тосоод ав гэж ярьсан юм. Тэгсэн чинь эхнэр хүүхдүүдтэйгээ унтаж байна гээд утсаа салгасан. Тэгээд би гэртээ ирээд хаалгаа нүдэхэд манай эхнэр Б хаалга тайлсан. Би хөдөө явахдаа 3 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч явсан юм тэрийг ажлынхаа 2 залуутай нийлж уугаад нилээн согтуу ирсэн. Тэгээд би согтуурхаад эхнэртээ хандаад тосоод авчихгүй айлын эхнэрүүд тосоод авдаг юм байна гээд хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж байхад эхнэр намайг хэнийх нь мэдэгдэхгүй эрлийз гээд доромжлоод байхаар нь уур хүрээд сууж байсан сандалтай нь өргөөд унагаасан, бор өнгийн жижиг модон сандлаар цохисон, хөлөөрөө өшиглөсөн. Нилээн согтуу байсан болохоор чанга өшиглөж зодоогүй байх тэгээд уурандаа Солонгост байдаг охин руу чинь залгаж зодож байгаагаа харуулна гэсэн байна лээ гэхдээ залгаж хэлээгүй... гэх мэдүүлэг.

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Манай нөхөр Н 2021 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 30 минутын үед гэртээ ирэхдээ согтуу ирсэн. Би 2 хүүхэдтэйгээ унтаж байсан юм. Орж ирээд хүүхдүүдийг сэрээгээд өөрийнхөө гутал хувцсыг тайл гэж шаардсан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ өмөөрөөд өөрөө хувцсаа тайлаад нөгөө өрөөнд орж унт, хүүхдүүд айлгачихлаа гэсэн. Тэгсэн чинь унтахгүй хэрүүл хийж над руу дайрсан. Өнгөрсөн хагас сайн өдөр ажлынхантайгаа Малх явж мод тарина гээд явсан. Ирэхдээ согтуу ирэхээр нь би уурласан. Тэгсэн над руу агсан тавьж хоолой боогоод түлхэж унагаад, би унахдаа зүүн гарын тохойгоо нидрээд шалбалсан. Өглөө нь Ц хүнд орхисон машинаа авна гээд гарах гэхээр нь би гаргахгүй санаатай худлаа ярьж шараа тайлах гэж байна гэсэн чинь би ууна, чамд хамаагүй гээд над руу зодох гэж дайраад ширээн дээр байсан шилтэй усыг миний нүүр лүү цацчихаад гараад явсан. Шөнө ирэхдээ дахиад л согтуу ирээд агсан тавьсан. Тэгээд өглөө нь би ажилдаа явсан. Ц өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан байсан. Тэр өдрөө ирээгүй байж байгаад урьд шөнө 02 цаг 30 минутад ирсэн нь тэр юм. Намайг есөн шидээр хэлж харааж доромжилсон. Ал минь, пизда минь, бусад айлын эхнэрүүд нөхрөө ирээд тосоод авчихдаг юм байна, чи бол тэгэх чадваргүй гичий байна гээд доромжилсон. Хэрүүл хийгээд агсан тавиад байхаар нь би ингэж доромжлуулах гэж чамайг дагаж энд ирээгүй, чи намайг ээж минь байхгүй, хамгаалж өмгөөлөх хүн байхгүй гээд ингэж байгаа юм уу гэсэн чинь би чамайг ээжтэйгээ байхад чинь ч зоддог байсан, хохь чинь, ааш муутай амнаасаа болж байгаа юм гэсэн. Тэгээд гал тогооны өрөөнд над руу заазуур авч шидэхээр нь би бултсан. Бүтэн сайны орой бас хутга барьж дайраад, миний урд хутгаа эргүүлээд, ширээн дээр хатгаж зоогоод байсан. Жижиг модон сандлаар толгой, бие рүү зөндөө цохисон. Намайг шүүгээ налуулж буланд шахаж байгаад чамайг алчихсан ч яадаг юм бэ гээд дээрээс толгой цээж рүү зөндөө дэвсэлсэн. Өмднийхөө тэлээг гартаа барьж байгаад шавхуурдсан. Чамайг зодож байгаа лайв хийж охинд чинь харуулна гээд байсан. Би өмнөх нөхрөөсөө 2 хүүхэдтэй, том охин минь Солонгост байдаг юм. Тэгээд намайг чирээд зайл гээд гэрээс гаргасан. Би хаалгаа өшиглөж ороод гутал, хувцас, утсаа аваад гарсан. Нын зодуураас болж толгой хүзүү, нуруу, гарын сарвуу хөндүүр, тохой шалбарсан, зүүн хөлийн дээд хэсэгт хөхөрсөн, баруун хацар, баруун чих зулгарч өвдөж зовиурлаж байгаа, дээд уруул дотроо язарсан, нэг үүдэн шүд хөдөлж байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх 2-4, 13, 72-р  тал/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Б, Н нартай гэр бүлийн найзууд байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Б над руу залгаад урд шөнө манай нөхөр Н намайг зодсон гэхээр нь юу болсон талаар асуухад шөнө 04 цагийн үед гэртээ согтуу ирчихээд хэрүүл хийгээд намайг зодсон, би цагдаа дуудаад өгчихсөн гэсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 4 өдрийн дараа уулзсан чинь Б их ядруу царайтай одоо гайгүй болж байна бүүр аймаар болсон байсан гэсэн. Намайг харахад зүүн шанаа хэсэгт нь шалбараад эдгэрч байгаа гэмээр шархтай байсан, хөл нь бага зэрэг доголж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна нэг шөнө гэртээ ээж, дүү хоёртойгоо унтаж байтал шөнө 03 цагт аав гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд ээжтэй хэрэлдээд ээжийг зодсон. Өмнө нь зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Бтой 2019 оноос хойш хамт ажиллаж байгаа. Хамт ажиллаж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа надад юм хэлж байгаагүй. Ажил дээр надтай их дотно байдаг юм. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өглөө ажил дээр ирээд цэвэрлэгээ хийж байхдаа надтай таарсан.. Тэгэхэд нүүр болон цээж хэсэгтээ нэлээн улайсан байхаар нь би юу болсон талаар асуухад урд шөнө нөхөр согтуу ирээд маргалдаад намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 158 дугаартай дүгнэлтэд:

- С.Бгийн биед дээд урууланд язарсан шарх, баруун шанаа, баруун хацрын төвгөр, зүүн тохойд зулгаралт, зүүн хөлийн тавхайн эсрэг талд цус хуралт, толгойн хуйх баруун хацар, зүүн хөлийн тавхайн эсрэг талд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.  

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын хуулбар, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, /хх-ийн 7-10, -р тал/,

Эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 35-37-р тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б, гэрч Б.А, Г.Э, насанд хүрээгүй гэрч Н.Г нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №155 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 2117000000059 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Дын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ