| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0219/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/248 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Н.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1811 03033 0176 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, , 1962 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Алт мөнгөний дархан мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол 7-4 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ардын армийн тусгай шүүхийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил, 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг 2 жилийн ялд багтааж шийдвэрлэсэн, 1984 оны 07 сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж, суллагдсан, регистрийн дугаар УК62041637,.
Шүүгдэгч Н.Г нь /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Л.Оын гэр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 13 тоотод хамт архидан согтуурч хонохдоо буюу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Л.Оын Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж картнаас 1.847.300 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Н.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргаан байхгүй. Бид нарыг хамт архи ууж байхад Отгонбатын дансанд 2 сая төгрөг орж ирсэн талаар тэрээр өөрөө ярьсан. Надтай хамт Отгонбатын гэрт Баттөр, Лхагва нар очсон. Очсон хүмүүс энэ асуудалд ямар ч хамаагүй. Би хохирол төлбөр 1.847.300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан..” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,
Хохирогч Л.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон анхны өгсөн мэдүүлэгт архинд яваад ирье гэхээр нь картаа өгсөн гэж бичсэн, мэдүүлсэн. Үнэндээ Н.Г нь миний виза картыг намайг согтуу унтаж байхад авсан ба удаа дараагийн үйлдлээр 1.834.300 төгрөгийг ATM ээр уншуулж авсан байсан. Би цагдаагийн байгууллагад хандахгүй 1 cap гаран хугацаанд хүлээсэн. Цагдаад хандсан өргөдөл болон мэдүүлэгт Н.Гыг надаас картыг авснаар мэдүүлсэн нь ах хүний хувьд зөөллөж, хөнгөн байдлаар ойлголт өгөхийг оролдсон. 2018 оны 8 сарын 31-ний өдөр өглөө эрт Н.Г манай гэрт хоёр найзын хамт 1 шил архитай ирсэн. Улмаар би тухайн үед мөнгөгүй байсан болохоор найз Галсанбаатараас 20.000 төгрөг зээлээч гэж гуйхад тэрээр тухайн өдрийн 10 цаг 28 минутад 20.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Н.Гыг манай гэрт архи бариад ирсэн учир би зөрүүлээд архи авъя гэж бодоод гэрийнхээ хажуу талын Fresco supe гэх дэлгүүрээс 23.900 төгрөгийн худалдан авалт хийсэн. Дээрх мөнгөөр би 1 шил архи авсан. Улмаар би Ганбат болон түүний хамт ирсэн хүмүүстэй цуг архиа уугаад сууж байтал 15 цаг 57 минутад найз Хүрэлээгээс 2.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би тухайн үед байрны түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгийг манай найз Хүрэлээ над руу шилжүүлчихлээ гэж ярьсан. Улмаар 17 цагт би ганцаараа Fresco supe дэлгүүрээс 81.618 төгрөгөөр архи, ундаа, чихэр гэх мэт зүйлсийг худалдан авч гэртээ орсон. Би гэртээ ороод нөгөө хүмүүстэй цуг авсан архиа хувааж уугаад сууж байтал нэлээн согтоод унтаад өгсөн. Гэтэл шөнө Н.Г миний виза картанд байрны түрээсийн төлбөр мөнгө орсон байсныг мэдэж байсан болохоор надад хэлэлгүй виза картыг аваад 03 цаг 59 минутад 100.500 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Маргааш өглөө нь би босоод 07 цаг 13 минутад гэрийн ойролцоо байрлах Долоон бурхан дэлгүүр ороод 1.400 төгрөгөөр талх авсан, 07 цаг 53 минутад Ганбаттай хамт ирсэн Баттөрийн хамт Сүхбаатар дүүргийн баруун хойно байрлах хүнсний дэлгүүрээс 25.600 төгрөгийн худалдан авалт хийсэн. Учир нь тэр өдөр сарын эхний өдөр байсан тул дэлгүүрүүдээр архи худалдахгүй байсан тул өөрийн танил хүний дэлгүүрээс архи авах гэж очсон. Улмаар гэр лүүгээ харих замдаа гэрийн ойролцоох Долоон бурхан дэлгүүрээс 22.440 төгрөгөөр хүнсний эд зүйл худалдаж аваад гэртээ орсон. Ингээд би Н.Г би Баттөрийн хамт архи уугаад нэлээн согтоод унтаад өгсөн. Гэтэл Н.Г нь миний виза картыг миний зөвшөөрөлгүй аваад гарсан байсан. Баттөр том өрөөнд, би жижиг өрөөнд унтаж байсан. Улмаар Н.Г нь миний картнаас нийт 1.834.300 төгрөгийг АТМ-ээр уншуулаад авсан байсныг би 2018 оны 9 сарын 02-ны өглөө дэлгүүрээс худалдан авалт хийх гэж байхад таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж худалдагч хэлэхэд би ойлгосон. Тэгээд би Н.Г руу утсаар залгаад чи яагаад миний виза картнаас мөнгө авчихсан юм бэ гэхэд тэрээр одоохон өгчихнө гэж хэлээд маргааш нь буюу 2018 оны 09 сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Баттөрийн хувьд Ганбатыг миний виза картнаас мөнгө авсныг мэдэхгүй байх гэж бодож байна. Учир нь 2018 оны 09 сарын 02-ны өдөр буюу картанд ямар ч мөнгө байхгүй болсон байхад би Баттөрт энэ талаар хэлэхэд ямар сонин юм бэ ингээд 2.000.000 төгрөгөөр архи уучихаж байгаа юмуу гээд гайхаж байсан. Надад учирсан 1.834.300 төгрөгийг төлж барагдуулсан одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх31-32/ болон Л.Оын Хаан банкны 5039363805 дугаарын дансны хуулга /хх-84/, шүүгдэгч Н.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Л.Оын Хаан банкны картнаас 1.847.300 төгрөгийг нууцаар авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулав.
Шүүгдэгч Н.Г нь хохирогч Л.Оад 1.847.300 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Н.Гыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР