Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/249

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хт холбогдох эрүүгийн 2111000000285 дугаартай хэргийг 2021 оны 4 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, , 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хот тохижилт ТҮК-д цэцэрлэгч, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 14 дүгээр гудамжны 399 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч О.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжинд өөрийн төрсөн эх Ч.Дгийн нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалаганд цус хуралт, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч О.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “..2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр манай гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо Зүүн ард Аюушийн 14-399 тоотод миний төрсөн ээж Долгорсүрэн орж ирсэн. Тэгээд ээжийг ирэхээр 1 шил архи миний бие авч өгсөн. Тэгээд тухайн архиа хувааж уучаад ээжийг хүргэж өгөхөөр миний бие машиндаа суулгасан ба манай эхнэр Ганжаргал машин бариад харин миний бие машины хойд талын суудал дээр ээжийн хамт зэрэгцэн суугаад өөрийн 2 настай хүүхэд болох Нацагдоржийг тэврээд суусан. Тэгээд ээжийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо руу явсан. Тэгсэн ээж Долгорсүрэн нь манай хүүхэд болох Нацагдоржийг золбин хүүхэд энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь ээж дуугай байгаач гэж хэлээд өөрийн гарынхаа ар хэсгээр ээж Долгорсүрэнгийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиод авсан, Тэгээд ээжийг өөрийнх нь гэрийн гадаа буулгачаад буцаад харьсан..” гэсэн мэдүүлэг /хх-24-26/,

 

            Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 3 дугаар сарын 06-ны орой миний бие өөрийн хүү Хатанбаатарын гэр болох Баянгол дүүргийн зурагтын шинэ эцсээс өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-10176 тоотод очих зорилгоор хүү Хатанбаатарын автомашины арын суудалд хүү Хатанбаатарын хамт суусан ба манай хүү Хатанбаатарын эхнэр болох Ганжаргал автомашин бариад явсан тэгсэн, манай гэрийн гудамжны үзүүрт явж байтал Хатанбаатар нь та дүүд гэр барьж өгчихөөд надаа гэр авч өгдөггүй юм уу гэж хэлээд миний нүүр хэсэг рүү өөрийн гарын араар 4-5 удаа цохисон тэгээд миний бие уйлсан ба тэгээд өөрийн гэр болох ЧД-ийн 12 дугаар хороо Булгийн 19-10176 тоотын гадаа очоод буусан ба манай хүү автомашинаасаа огт буугаагүй шууд яваад өгсөн.. гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /хх-9/,

         Гэрч Б.Га мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Долгорсүрэнгийн гэр болох Дэнжийн 1000 руу явсан явсан ба тэгсэн манай нөхөр болох Хатанбаатар нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны ойролцоо явж байтал өөрийн ээж Долгорсүрэнг нүүр лүү нь цохиод авах шиг болсон ба тэгээд миний би машин барьж явсан болохоор боль гээд хэлтэл дахиад 2 удаа цохиод авах шиг болсон, тэгээд хадам ээжийг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд миний бие нөхрийнхөө хамт гэр лүүгээ яваад өгсөн..” гэх мэдүүлэг /хх-15/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2119 дугаартай дүгнэлтэд: /хх-17-18/ “..Ч.Дгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалаганд цус хуралт, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, болон шүүгдэгч О.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Х нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжинд автомашинд зорчин явж байхдаа “өөрийнх нь дүүд гэр барьж өгчихөөд надад барьж өгсөнгүй” гэх шалтгаанаар өөрийн төрсөн эх хохирогч Ч.Дтэй нүүр лүү нь цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн бугалаганд цус хуралт, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний эмтрэл бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Х нь төрсөн эх хохирогч Ч.Дтэй “өөрийнх нь дүүд гэр барьж өгчихөөд надад барьж өгсөнгүй” гэдэг шалтгаанаар маргалдан нүүр лүү нь цохиж, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Хын дээрх байдлаар өөрийн төрсөн эхийг зодсон нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий түүний төрсөн эхийн эрүүл мэнд, сэтгэл санааны эсрэг үйлдэгдсэн байх тул түүний энэ үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Хаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Хт оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Ч.До нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР