Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 855

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ББСБ  /РД: 

Хариуцагч: ******* /РД: 

Хариуцагч:  ******* /РД: 

Зээлийн гэрээний үүрэгт 17 296 000 /арван долоон сая хоёр зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,  хариуцагч Т.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл,  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч нартай харилцан тохиролцож зэлийн болон барьцааны гэрээг дараах нөхцлөөр байгуулсан.  Зээлдэгч Т.*******, Б.******* нар нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 3,8 хувийн хүүтэй, Сонгинохайрхан дүүргийн 2*****отод байрлах газар эзэмших эрхийн 0***** дугаарт бүртгэлтэй 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан *****н хаан банкны ***** тоот дансаар зээл олгосон болно. Зээлдэгч нар өнөөдрийг хүртэл үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Тиймээс хариуцагч нараас  зээлийн төлбөрт 10 000 000, хүүгийн төлбөрт 6 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 216 000 төгрөг, нийт 17 296 000 төгрөгийг гаргулж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч *****шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 80 настай ээж, 10 настай хүүгийн хамт хүний хашаа, гэрт амьдарч байгаа өрх толгойлсон эмэгтэй. Дүү *****н нэр дээр бүртгэлтэй боловч түүний хадам эгчийн хашааг гуйж барьцаанд тавьсан. Нэхэмжлэгч байгууллагаас 10 000 000 төгрөг авсан таухйд маргахгүй байна. Би “*****” ББСБ-ын дансанд 2 100 000 төгрөг, үүсгэн байгуулагч*****дансанд 1 900 000 төгрөгний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэлийн дүнгээс хүүнд төлсөн 4 000 000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Тахилтад байгаа хашаагаа зарж, мөн тэтгэвэрийн зээл авч зээлийг төлөх бодолтой байгаа. Дүү **** зээлсэн мөнгөнөөс авваагүй, зөвхөн надад туслах зорилгоор газраа барьцаалуулсан тул түүний мөчлөлийн газрыг барьцаанаас гаргуулах хүсэлтэй байна. 

Хариуцагч ****шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч**** миний эгч  бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газрыг чинь барьцаалж 6 сарын хугацаагаар 10 000 000 төгрөг зээлээд буцаагаад аваад өгье гэхэд нь би зөвшөөрсөн. Гэтэл ийм удаан хугацаагаар төлөөгүй, мөн гэрээг дангаар сунгасан болохыг мэдээгүй. Мөнгийг би аваагүй тул өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*****СБ нь х*** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 296 000 төгрөг гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч нар нь “******* ******* ******* *******” ББСБ-тай 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдө***** дугаартай зээлийн гэрээ, З***** дугаартай барьцааны гэрээгүүдийг тус тус байгуулж, 10 000 000 төгрөгийг 6  сарын хугацаатай, 30 хоногт 3,8 хувийн хүүтэйгээр зээлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож**** өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн *****т хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, 000090061 дугаартай гэрчилгээтэй, 600 м.кв талбайтай газар, Т.*******гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргий*** дугаартай гэрчилгээтэй  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрэ******* зээлдэгчийг төлөөлж  хариуцагч ***заяа, зээлдүүлэгч, барьцаалагчийг төлөөлж  нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захира****нар гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд  бүртгүүлжээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгийг хариуцагч ******р нь зээлийг ашиглаагүй, зээлийн гэрээг миний зөвшөөрөлгүйгээр сунгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, гэхдээ нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч Л.Отгонбаярын дансанд төлж байсан 1 900 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасуулж тоцуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч***** тусдаа зээл авч байсан, одоогоор төлж дуусаагүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан, энэ тайлбарыг  хариуцагч няцаагаагүй, мөн зээлийн гэрэ******* зааснаар нэхэмжлэгчийн Хаан банк дахь *****тоот дансанд зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцон төлж байсан нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэн зээлийн төлбөрт тооцох  боломжгүй юм. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрэ******* заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх, мөн барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болохоор зохицуулжээ.

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан *****дугаартай зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар зээлийг эргүүлэн төлөөгүй тул нэхэмжлэгч байгууллага хариуцагч ***** 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ****** тоот гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 16 сараар буюу 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, зээлдэгч зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хүүгийн хамт  сар бүр 845 586 төгрөгөөр төлөхөөр,***** тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч энэхүү гэрээг байгуулахдаа 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ****1 дугаартай зээлийн гэрээний нэг тал болох хамтран зээлдэгч ****р мэдэгдээгүй, зөвхөн ****тохиролцон сунгасан бөгөөд энэхүү гэрээнээс үүсэх үүргийг Б.*******аас шаардах үнэдслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцохоор заасан, нэхэмжлэгч нь хариуцагч Т.*******тай гэрээний нөхцлийн талаар дангаар тохиролцсон, Т.******* нь төлбөрийг шинээр байгуулсан гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн байна.

Хариуцагч****ь зээлийн гэрэ******* хамтран зээлдэгчээр оролцож гарын үсгээ зурсан боловч зээлийг ашиглаагүй, мөн  зээлдүүлэгч “Ма****й зээлийн нөхцөл, төлөх хугацааг шинээр тохиролцон гэрээ байгуулсан, Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас Б.******* холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Хариуцагч Т.******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1  дэх хэсэгт зааснаар “зээлдэгч нь гэрэ******* заасан хугацаанд зээл түүний хүүг хугацаанд нь төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрэ******* заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Т.******* нэхэмжлэгч байгууллагатай 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ-2015033101-1 тоот  гэрээгээр тохирсон хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд гэрээний хугацаанд 2 100 000 төгрөг төлсөн нь баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зээлийн үлдэгдэл, болон тооцооллын талаар маргахгүй байгаа болно.

Иймд хариуцагч Т**** холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, хэрхэн тооцсон нь тодорхойгүй  бөгөөд ЗГ-2015033101-1 тоот гэрэ******* энэ талаар заалт байхгүй болно.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хариуцагч Т.*******гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дуг***** дугаартай гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар  албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдах зүйтэй. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******гаас 16 080 000 /арван зургаан сая наян мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 216 000 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга/ төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч **** холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч***ориулалттай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс  шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 430 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Т.*******гаас 238 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ББСБ” ХХК-д олгосугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ