Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/277

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Д.Ундармаа,

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1711 00356 0198 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 5-98 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж /

Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47-735 тоотод оршин суух Л.Бгийн эзэмшлийн хашаанд байсан автомашинаас 2017 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гагнуурын аппарат, суурин өрөм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би өмнө нь өөр хэрэгт шалгагдаж байх үедээ энэ хэргийн талаар мөрдөгчид мэдүүлсэн боловч огт шалгалгүй, нэгтгэж шийдвэрлэлгүй ял авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Д.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 6 сарын сүүлээр би Хайлаастад байх эхнэрийн Байгалаа гэх нэг ахынд ажилд орж тухайн ахтай хам гагнуур сантехникийн ажил хийж байсан. Тэгээд 2017 оны 7 сарын 12-ны өдөр байх, ямартай ч баяр наадмын сүүлийн өдөр гагнуур сантехникийн ажил хийсэн цалингаа Байгалаа гэгчээс аваад Хайлааст 32-р байх найзуудтайгаа нийтдээ 11-үүлээ Шархаднаас хойш Бэлхийн аманд самарт явсан. Ууланд 14 хоноод би Ариука гэх найзынхаа хамтаар хоол хүнс цуглуулахаар хотын төв рүү 32-ын тойрогт очиж хүнсээ цуглуулж 2-3 хоночихоод буцаад Бэлхийн аманд самартай уул руугаа очсон. Тэгээд 2017 оны 8 сарын 10-ны үеэр 4-үлээ усны гутал хичээлийн хэрэгсэл бас бус зүйл авахаар хотод ирээд дүүгийн хичээлийн хэрэгсэл бэлдээд 3-4 хоног хотод Хайлаастад ээжийн гэрт болон 32-ын тойрог орчмоор байж байгаад буцаад Бэлхийн аманд самартай уул руу очсон. Би 2017 оны 8 сарын эхээр цуг ажиллаж байсан Лхагва гэх айлынхаа хашаанд үүрээр орж амбаар дотор байсан гагнуурын аппарат, суурин өрөм байсныг аваад Нарантуул-1 худалдааны төв орж бүгдийг нь нийлүүлээд 100.000 төгрөгөөр зарсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-113-114,116-117/,

Хохирогч Л.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хашаанд байсан автомашинаас гагнуурын аппарат 2 ширхэг, суурин өрөм бас жижиг багажууд алга болсон.. манайд өмнө нь ажиллаж байсан Баасандоржийг сэжиглэж байна.. гэсэн мэдүүлэг /хх-36-37/ 

 

            Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Д.Б манай машины амбаарт хулгай орохоос 14 хоногийн өмнө надтай хамтран айлуудын сангийн ажил хийж гүйцэтгэж байсан бөгөөд машины амбаарт дээрх багажууд үлддэг гэдгийг Баасандорж сайн мэдэж байсан.. Гансүх болон түүний охин хэлэхдээ өнгөрсөн шөнө Д.Гансүхийн охин Мөнх-Оюун шөнө хүнтэй утсаар ярих гээд гэрээсээ гарахад 2 гэрийн дунд миний машины болон тэдний аавынхан машин хоёрын дунд малгайгаа толгой дээрээ далий тавьчихсан нэг эрэгтэй хүн явган суугаад түлхүүр багаж тараачихсан сууж байхаар нь Лхагваа ах юм байхдаа гэж бодоод утсаар ярьж байхдаа ажиглаад хараад байсан чинь Лхагва ахтай цуг ажиллаж байсан залуу шиг харагдахаар нь гэртээ ороод аавдаа хэлсэн гэсэн тэгэхээр нь Гансүх гэрээсээ гараад машиныхаа урд талд сууж байсан хүн рүү яваад очих гэтэл хашаанаас гараад зугтаасан, араас нь хөөсөн боловч зугтаасан...” гэсэн мэдүүлэг, /хх-44/

 

Гэрч Д.Гмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би 2017 онд Чингэлтэй дүүргийн 15 хороо жаргалантын 47-739 тоотод айлын хашаа түрээслэн эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байсан бөгөөд тухайн үед манай амьдарч байсан хашаанд Лхагвагийн эхнэр хүүхдүүдийн хамт мөн амьдардаг байсан. 2017 оны 08 сарын 06-ны шөнө гэртээ хэвтэж байхад 23 цагийн үед манай охин Мөнх-Оюун нь гэрээс гарч жорлон ороход нь манай машины урд талд нэг эрэгтэй сууж байсан гэсэн, тэгээд жорлон орчиход эргээд гарч ирээд гэр лүүгээ орохдоо хэн юу хийгээд байгаа юм болдоо гээд харсан чинь хажууд манай машин дотор байсан хар цүнхтэй түлхүүр багажийг хажуудаа гаргаж тавиад доторохыг нь асгачихсан сууж байсан гэсэн, тэгээд эхлээд харахдаа бол Лхагва ах юм болов уу гэж бодсон гэсэн, тэгээд сайн хараад байсан чинь Лхагва ах биш байсан, Лхагва ахтай цуг сүүлд цуг ажиллаж байсан залуу юм Шиг харагдсан гэсэн тэгээд гэрт орж ирээд манай машины урд талд нэг хүн суугаад байна, машины түлхүүр багажийг газар тараачихсан байна гэхээр нь би гэрээс гүйж гартал намайг хараад хашаанаас гараад зугтаасан, би араас нь гүйсэн боловч гүйцэж чадалгүй алдсан, тухай залуу нь доогуур шорттой, хөлдөө сандалтай харагдаж байсан, би хөлдөө таавчигтай байсан болохоор тавчиг сугараад гүйцэж чадаагүй, тухай залуу нь дунд зэргийн нуруутай, нээх тарган ч биш, туранхай ч биш бие хаатай залуу байсан, ёр нь манай хашаагаар бол янз бүрийн хүмүүс гарч ороод байдаггүй, тэгээд би багажаа хумиж авахад 1 ширхэг аптерик алга болсон байсан, тэгээд ганцхан аптерик юм чинь гэж бодоод санаанд оролгүй, багажнуудаа хумиж аваад гэр лүүгээ орсон, тэгээд өглөө нь босоход Лхагваагийн машинаас нь дрилл, суурин өрөм зэрэг нь алдагдсан байсан, өмнөх шөнө бол намайг гарч очиход хашаанаас гарч зугтаасан хүн гартаа юу ч бариагүй байсан, тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирж камер шүүхэд бүр үүрээр 3-4 цагийн хооронд эргэж ирээд хашаа руу ороод Лхагваагийн машинаас багажнуудыг нь аваад гарч байгаа бичлэг байсан, тэр бичлэгт царай нь сайн харагдахгүй ч гэсэн Лхагватай цуг сангийн ажил хийгээд сүүлд хашаагаар орж гараад байсан залуутай бие хаа нь адилхан харагдаж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-40/ болон “Дамно” ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон ЧД2-47 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-60, 26-27/ шүүгдэгч Д.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-96/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, ялын тооцоо /хх-108/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47-735 тоотод оршин суух Л.Бгийн эзэмшлийн хашаанд цоожгүй байсан автомашинаас 2 ширхэг гагнуурын аппарат, суурин өрөмийг нууцаар авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Хохирогч Л.Бгийн алдсан дээрх эд зүйлийг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлангаар нийт 462.000 төгрөгөөр үнэлэгджээ.

 

Иймд шүүгдэгч Д.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хорих ангид хорих ялаа эдлэж байгаа бөгөөд ялын тооцоогоор 1 жил 1 сар 24 хоногийн ялын биеэр эдлэж, 10 сар 6 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байх тул уг эдлээгүй үлдсэн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн элэх ялыг 1 жил 4 сар 6 хоногийг хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Бд хохиролыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч Д.Боос 462.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 70-968 тоотод оршин суух Данх овгийн Пүрэвхүүгийн Байгалмаад /РД:ДГ85102929/ олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт 2021 оны 03 сарын 26ны өдрөөс эхлэхшүүх хуралдааныг болтол 54 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийг хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 462.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 70-968 тоотод оршин суух Данх овгийн / олгосугай.

 

7. Шүүгдэгч Д.Бийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР