Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00246

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2593321 дугаартай, Хаан бакны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 15 дугаар байр, 1-12 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ57021817, Тайжууд овогтой Мягмарын Жамсран,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 15 дугаар байр, 1-12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ81122504, Тайжууд овогтой Жамсрангийн Бадамгарав нарт холбогдох,

    Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 25.564.527,72 төгрөг, зээлийн хүү 3.630.863,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107.304,79 төгрөг, нотариатын төлбөр 12.500 төгрөг, нийт 29.315.195,8 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Жамсран, Ж.Бадамгарав нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/4804 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 27.840.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 2.275.472,28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.255.322,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8.340,06 төгрөг, нийт 5.539.135,22 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 219 хоног хугацаа хэтэрсэн, мөн банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/4804 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 25.564.527,72 төгрөг, зээлийн хүү 3.630.863,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107.304,79 төгрөг, нотариатын төлбөр 12.500 төгрөг, нийт 29.315.195,8 төгрөгийг гаргуулах, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх. Түүнчлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

      Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч М.Жамсран, Ж.Бадамгарав нараас нэмж нэмэгдүүлсэн хүү 881.305,84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч М.Жамсран, Ж.Бадамгарав нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 29.315.195,84 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 881.305,84 төгрөг, нийт 30.196.501,68 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зээлийг төлж барагдуулна. Зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон хамтран зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр төлж барагдуулах болно гэжээ.

    Нэхэмжлэгчийн Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч М.Жамсран, Ж.Бадамгарав нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 25.564.527,72 төгрөг, зээлийн хүү 3.630.863,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107.304,79 төгрөг, нотариатын төлбөр 12.500 төгрөг, нийт 29.315.195,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэмэгдүүлсэн хүү 881.305,84 төгрөг, нийт 30.196.501,64 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Иргэн М.Жамсран, Ж.Бадамгарав нар Хаан банктай 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ4804 тоот зээлийн гэрээ байгуулан 27.840.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БГҮ4804 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 15 айлын орон сууцны 1-12 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-1520001436, гэрчилгээний 000347586 дугаартай, орон сууцыг барьцаалсан байна.

          Харин хариуцагч нар Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу үндсэн зээлийн үлдэгдэл 25.564.527,72 төгрөг, зээлийн хүү 3.630.863,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 988.610,63 төгрөг, нотариатын төлбөр 12.500 төгрөг, нийт 30.196.501,6 төгрөг төлөх, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

   Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.228 төгрөгөөс 165.114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 165.114 төгрөгийг, хариуцагч М.Жамсран, Ж.Бадамгарав нараас 165.114 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Жамсран, Ж.Бадамгарав нар зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу үндсэн зээлийн үлдэгдэл 25.564.527,72 төгрөг, зээлийн хүү 3.630.863,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 988.610,63 төгрөг, нотариатын төлбөр 12.500 төгрөг, нийт 30.196.501,6 төгрөг төлөх, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.228 /гурван зуун гучин мянга хоёр зуун хорин найм/ төгрөгөөс 165.114 /нэг зуун жаран таван мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 165.114 /нэг зуун жаран таван мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг, хариуцагч М.Жамсран, Ж.Бадамгарав нараас 165.114 /нэг зуун жаран таван мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагчид сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ГЭРЭЛТУЯА