| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00200/и |
| Дугаар | 00247 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 12-6 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ91101535, Булгадар овогтой Мягмаржавын Мөнгөн,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 12-6 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, ОЮ90031107 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Загиржавын Нямгэрэл нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250019862 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөг, зээлийн хүү 2.715.047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.419 төгрөг, 1250022630 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.176.550,31 төгрөг, зээлийн хүү 51.059 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 17.973.575,31 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Мөнгөн нь тус банкнаас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1250019862 тоот зээлийн гэрээг байгуулан 14.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 29,4 хувийн хүүтэйгээр ажлын байр засварлах, цагаан ултай гутал оёх материал татан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1250022631 тоот зээлийн гэрээг байгуулан 1.500.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 29,4 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гээрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон 42-48 УВА улсын дугаартай, 1997 онд үйлдвэрлэсэн NINIC-RVR /АД-5410992/ суудлын авто машин, 6 ханатай битүү шалтай гэр 2012 он, тоног төхөөрөмж, дугуй засвар тоног төхөөрөмж, оёдлын машин, цахилгаан оёдлын машинууд хятад, зурагт 2012 он, 42 инчийн HAIER маркийн, хөргөгч хятад НАIЕR, 2012 он, угаалгын машин МЕILING хятад 2013 он, Увсаймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, 12-09 тоотод байрлалтай ажлын байрны зориулалтаар ашиглаж байгаа 1 өрөө хувийн сууц, Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, 12-06 тоотод байрлалтай авто граж барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 4 дүгээр сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь нөхөр хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү Гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар М.Мөнгөн болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч З.Нямгэрэл нарын төлөх ёстой 1250019862 тоот бичил бизнесийн зээлийн үндсэн үлдэгдэл нь 14.000.000 төгрөг, зээлийн хүү 2.715.047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.419 төгрөг, 1250022630 тоот бичил бизнесийн зээлийн үндсэн үлдэгдэл нь 1.176.550,31 төгрөг, зээлийн хүү 51.059 төгрөг нийт 17.956.075,31 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, Мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 17.500 төгрөг зарцуулсан тул нийт 17.973.575,31 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү.Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Мөнгөн, З.Нямгэрэл нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Бид нар 2015 онд Хас банкнаас 14.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 2017 оны 3 дугаар сарын байдлаар зээлийн хэмжээ 17.973.575,31 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү авсан зээлээр ажлын байр барьж, ажил явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авсан. Материалын үнэ өсөж, гутлын борлуулалт бууснаар гутлын үйлдвэрлэл зогсонги байдалд орсон. Одоо бид хоёр Дөрвөн булаг ХХК-нд ажиллаж байгаа тул бүх төрлийн бизнесийн орлого болон барьцаа хөрөнгөөрөө төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Хас Банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Харилцагч Мягмар овогтой Мөнгөн, Загиржав овогтой Нямгэрэл нарын гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Иймд уг хэргийг хялбаршуулсан шурмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч М.Мөнгөн, З.Нямгэрэл нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250019862 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөг, зээлийн хүү 2.715.047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.419 төгрөг, 1250022630 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1.176.550,31 төгрөг, зээлийн хүү 51.059 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 17.973.575,31 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн М.Мөнгөн, З.Нямгэрэл нар Хас банктай 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1250019862 тоот зээлийн гэрээ байгуулан, 14.000.000 төгрөгийг, жилийн 29,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байр засварлах, гутлын материал татах зориулалтаар авсан байх ба мөн өдрийн 1250019862-01 тоот Барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-06 тоотод байрлах, 8 ханатай битүү шалтай Монгол гэр, дугуй засварын тоног төхөөрөмж, цахилгаан оёдлын машинууд, Haier маркийн 42 инчийн зурагт, Haier маркийн хөргөгч, Meiling маркийн угаалгын машин, мөн өдрийн 1250019862-02 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-09 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003929, гэрчилгээний 000200476 дугаартай, 40 м.кв талбай бүхий 1 өрөө ажлын байрны зориулалтаар ашиглаж буй хувийн орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-06 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003705, гэрчилгээний 000187388 дугаартай, 40 м.кв талбай бүхий 1 автомашины граж зэргийг тус тус барьцаалсан байна.
Түүнчлэн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1250022630 тоот зээлийн гэрээ байгуулан, 1.500.000 төгрөгийг жилийн 29,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, материал татах зориулалтаар авсан байх ба мөн өдрийн 1250022630-01 тоот Барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-06 тоотод байрлах, битүү шалтай 6 ханатай Монгол гэр, Haier маркийн 42 инчийн зурагт, Haier маркийн хөргөгч, Meiling маркийн угаалгын машин, 6 ширхэг цахилгаан оёдлын машинууд зэргийг тус тус барьцаалжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнгөн, З.Нямгэрэл нар нь нэхэмжлэгч Хас банкнынэхэмжлэлийн шаардлага болох нийт 17.973.575,31 төгрөгийг төлөх, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Мөнгөн, З.Нямгэрэл нар нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.817 төгрөгөөс 123.908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 123.908 төгрөгийг, хариуцагч М.Мөнгөн, З.Нямгэрэл нараас 123.908 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчМ.Мөнгөн, З.Нямгэрэл нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд 17.973.575,31 /арван долоон сая есөн зуун далан гурван мянга таван зуун далан таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг төлөх, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн247.817 /хоёр зуун дөчин долоон мянга найман зуун арван долоо/ төгрөгийн тал хувь буюу 123.908 /нэг зуун хорин гурван мянга есөн зуун найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 123.908 /нэг зуун хорин гурван мянга есөн зуун найм/ төгрөгийг, хариуцагчМ.Мөнгөн, З.Нямгэрэл нараас 123.908 /нэг зуун хорин гурван мянга есөн зуун найм/ төгрөгийг тус тус гаргууланнэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА