Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 253

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар баг, 20-03 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО71121008, Борлууд овогтой Ренчингийн Сарантуяа,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, 16 айлын орон сууцны 52 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО95071106, Огсог овогтой Цэвээнжавын Хишигбаяр нарт холбогдох,

      Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.873.543,44 төгрөг, зээлийн хүү 1.299.088,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259.817,78 төгрөг, нийт 3.432.450,12 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк Р.Сарантуяа болон Ц.Хишигбаяр нартай 2013 оны 10 дугаарсарын 21-ний өдөр №616 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг,Улаангом сум, 9 дүгээр багт байрлах гэрчилгээний 0369598, нэгж талбарын 8516001747 дугаар бүхий, 796 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалттай газар барьцаалсан. Зээлдэгч Р.Сарантуяа болон Ц.Хишигбаяр нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 3.126.456,56 төгрөг, зээлийн хүү 1.434.981,63 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1.873.543,44 төгрөгийн үндсэн зээл, 1.299.088,90 төгрөгийн хүү, 259.817,78 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 3.432.450,12 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Р.Сарантуяа болон Ц.Хишигбаяр нараас үндсэн зээл 1.873.543,44 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.299.088,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259.817,78 төгрөг, нийт 3.432.450,12 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжилсэн 3.432.450,12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна гэжээ.

    Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нарын гаргасан тайлбартай танилцав. Барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.873.543,44 төгрөг, зээлийн хүү 1.299.088,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 259.817,78 төгрөг, нийт 3.432.450,12 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Зээлдэгч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нар Капитал банктай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 616 тоот зээлийн гэрээг байгуулж, 5.000.000 төгрөгийг сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах, 796 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалттай, гэрчилгээний 0369598, нэгж талбарын 8516001747 дугаартай, 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй газар барьцаалсан байна.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох 3.432.450,12 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч нар дээрх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.869 төгрөгөөс 34.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 34.934 төгрөгийг, хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нараас 34.934 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3.432.450,12 /гурван сая дөрвөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун тавин төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 69.869 /жаран есөн мянга найман зуун жаран ес/ төгрөгөөс 34.934 /гучин дөрвөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 34.934 /гучин дөрвөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Р.Сарантуяа, Ц.Хишигбаяр нараас 34.934 /гучин дөрвөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлааранхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА