Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Т.Цэцэгмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, Улсын яллагч З.Алтансолонго, Шүүгдэгч П.*******, хохирогч Н.*******эн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох 2136000000009  дугаартай, 178/2021/0029/Э/ индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1972 оны 05 сарын 15- ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, авто засварын газарт засварчнаар ажилладаг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гадамж 08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, амидаа гэр нэг, 300 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1200000 төгрөг, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2020 оны 12 сарын 22-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.*******энтэй маргалдаж, биед нь хутга  хэрэглэн халдаж, зүүн гарын сарвууны ар хэсэгт зүсэж, шарх бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 2 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн...  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд   болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02-06 тоотод оршин суух, 1980 оны 10 сарын 28- ны өдөр  төрсөн, 40 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Цементийн үйлдвэрт тогоочоор ажилладаг, ******* дугаарын регистртэй/  овогт ийн *******энгийн өгсөн... 2020  оны 12 сарын 21-ний орой 19 цагийн үед найз Саранхүүгийн гэрт очоод 0,5 литрийн ерөөл архи уусан. 22 цагийн үед манай нөхөр П.******* над руу залгаад айлд мах эвдэж байна удахгүй очно гэсэн. Тэгээд удалгүй дахин залгаад гэртээ ирсэн байна намайг  гэртээ ир гэхэд нь би гэртээ ирсэн. Намайг орон дээр суугаад хувцасаа тайлах гэтэл надтай зууралдаад байсан. Миний утсыг хайгаад байхаар нь утсаа гээсэн байна гэхэд гараад миний утас хайж байгаад орж ирээд намайг орноос бос гээд татсан. Намайг “ална шүү” гээд татаад босгохоор нь “ хүний хувцас урлаа, чи аваад өгсөн биш” гэхэд чамайг ална гээд хоолны шкабнаас хутга аваад над руу дайрахаар нь гараараа хаатал миний зүүн гар хэсгийг зүссэн. Тэгтэл миний гарнаас цус гарахаар П.******* сандраад дэвсээ даавуу аваад боосон. Би тухайн үед тусламж дуудах гээд орилох гэтэл миний амыг дараад байсан. Тэгэхээр нь би бие засчихаад  ирье гээд гадна байдаг авга эгч гийн гэрт ороод цагдаа дуудсан.  Бид хоёр гэр бүл болоод 22 жил амьдарч байна. Дөрвөн хүүхэдтэй. Намайг хардсанаас ийм асуудал болсон. Архи уусан үедээ харддаг. Бид хоёр эвлэрсэн. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02-08 тоотод болсон байх бөгөөд уг хэрэг учрал болсон газар ирэхэд хашааны зүүн хойд буланд эсгий гэр байв. Уг гэрийн баруун дээд талд хэрэг учрал болсон гэх эсгий гэр байв. Хэрэг учрал болсон гэх гэрт цагийн зүүний дагуу үзлэг хийв. Гэрийн зүүн талд модон материалаар хийсэн дэлгэгдсэн байдалтай  хоёр хүний ор байх бөгөөд хэрэг учрал болсон гэх үед хутгалсан гэх орыг А үсгээр тэмдэглэв. Доод талд нь цагаан өнгийн хоолны шкаб байх бөгөөд уг шкабны урд талд хэрэг үйлдэхэд ашигласан төмөр материалаар хийсэн хутга байх бөгөөд уг хутганд үзлэг хийхэд нийт урт 25 см, ажлын хэсгийн урт 13,5 см, өргөн нь 2,2 см, ишний өргөн нь 1,7см, байх бөгөөд ямар нэгэн 3 бохирлогдсон зүйл үгүй  байв. Үзлэлэгээр хутгыг эд мөрийн баримтаар хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн  баримтаар тооцох тогтоол  / хэргийн 06-10 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 28- ны  өдрийн  26  дугаартай  ...  Н.*******энгийн  биед  гэмтэл  учирсан  байна. Н.*******энгийн биед зүүн гарын сарвууны ар хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Н.*******энгийн биед учирсан дээрхи гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Н.*******энгийн биед учирсан гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.*******энгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт / хэргийн 26 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2020 оны  12 сарын 21-ний өдөр 17 цагийн үед захаас гараад найз Лхагвасүрэнтэй таараад ачааг нь ачиж өгөөд гэртээ ирсэн. Гэрт хүн байхгүй гэр цоожтой байсан. Гэрээ онгойлгож гэрт ороод галаа түлж, зурагт үзэж байгаад авдарт байсан 0,75 литрийн архи гаргаж уусан. Орой 21 цагийн үед манай эхнэр согтуу ирсэн. Орон дээр хэвтэхээр нь утсыг хайхад байхгүй байсан. Гэрээс гараад хайгаад олоогүй. Тэгээд гэрт орж ирээд “унтаж амар” гээд татахад хувцас урлаа гээд маргалдсан. Хоолны шкабанаас хутга аваад далайтал зүүн гар нь зүсэгдсэн. Би дэвсээ даавуу ураад боосон. Цус гарсан чинь орилж чарлаад байхаар нь амыг дарсан. Бие засмаар байна гэхээр нь гаргахад гадна айл  руу орсон. Тэгээд цагдаа дуудаад намайг аваад явсан. Бид хоёр гэр бүл болоод хорин жил болж байна. Том хүүхэд маань хорин настай, бага хүүхэд 8 настай. Тухайн үед хүүхдүүд байгаагүй айлд хонохоор явсан байсан. Би хааяа архи уухаараа харддаг асуудал бий. Цаашид ийм  асуудал гаргахгүй. Бид хоёр эвлэрсэн.  2019 оны 12 дугаар сард архи ууж ирээд эхнэртэйгээ маргаан үүсгэж байсан асуудал бий. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл... / хэргийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд: Шүүгдэгч П.******* нь  2020 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ховд 4 аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гудамж 08 тоотод амьдрах өөрийн гэртээ эхнэр Н.*******энг “согтуу ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зүүн гарын ар хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч П.*******, хохирогч Н.*******эн нар нь 1999 оны 12 сарын 20- ны өдөр гэр бүл болж, 2000 оны 09 сарын 12-ны өдөр 21 дугаартай гэрлэлтийн  бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн 42 дугаар хуудас дахь 126/ 006156 дугаартай  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.******* нь эхнэр Н.*******энгийн зүүн гарт нь хутгалж, хөнгөн гэмтэл учруулсан хэргийн Ховд аймгийн Шүүхийн шийнжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 28- ны өдрийн 26 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч П.******* нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч П.******* нь өөрийн эхнэр Н.*******энтэй урьд нь маргалдаж байсан талаараа мэдүүлсэн, хохирогч мөн 2019 оны 12 сарын сүүлээр  маргалдсан талаар мэдүүлсэн,  хэргийн 49 дүгээр хуудас дахь “аюулын зэргийн үнэлгээ”- гээр ... Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хэл амаар доромжилдог, зэвсгийн чанартай зүйл хэрэглэдэг ... гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч П. *******ыг  хутга хэрэглэн  эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.  Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ... гэх хүндрүүлэх шинжтэйгээргэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэхээр заажээ.           Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  17.4  дугаар  зүйлд зааснаар П.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.*******эн  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын 5 саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.                           2.Хохирол хор уршигийн талаар: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******эн нь  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч П.******* нь  энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.                                     3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь хэргийн 36 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч П.******* нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.              Шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч П.*******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийнхувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар шүүгдэгч П.*******т таван зуун нэгжтэй тэнцэх  тэнцэх хэмжээний  таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч П.*******т  оногдуулсан  таван зуун мянган төгрөгний торгох ялыг шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Эрүүгийн 2136000000009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цагаан өнгийн хутга нэг ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 6 хоноггүй болохыг  тус тус дурдав.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:           1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.*******т таван  зуун    нэгжтэй  тэнцэх  хэмжээний    таван  зуун  мянган    төгрөгөөр  торгох  ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн 2136000000009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цагаан өнгийн хутга нэг ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгүй, хохирогчидтөлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 –т зааснаар  шүүгдэгч П.*******т  оногдуулсан 500000 төгрөгний  торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэргаргасан анханшатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугйа    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА