Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хохирогч А.г, гэрч Г.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2036000000136 дугаартай 178/2021/0033/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2020 оны 11 сарын 18- ны өдөр хүлээн авч 2021 оны 03 сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, 1991 оны 02 сарын 07- ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, аминдаа 20 үхэр, 150 толгой бог малтай, өвөлжөө хаваржааны эзэмшлийн газартай, сарын өрхийн орлого 350000 төгрөг, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 сарын 23- ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 сарын 30- наас 2020 оны 02 сар хүртэл хугацаанд хөлсөөр маллуулахаар А.гийн итгэмжлэн хариуцуулсан 196 тооны сарлаг үхрээс 2 тооны сарлаг үхрийг 2019 оны 12 сард ******* сумын ******* багийн “******* ” гэх газарт нядалж хувьдаа завшиж, хохирогчид 1500000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүгдэгчид холбогдох хэргийг тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн... 2019 оны 11 сард сумаас А.г гэх залуу бог малаа айлд хөлсөөр өгөх гэж явна гээд ирсэн. Тэр үедээ үхрээ хөлсөөр өгөх талаар ярилцсан. Тухайн үед би 8000 төгрөгөөр, нэг үхрийг 8000 төгрөгний хөлсөөр хариулна гэж хэлсэн боловч арай их байна гээд 5000 төгрөгөөр хөлсөөр хариулж болно гээд өөрийн утасны дугаарыг өгөөд явуулсан. Тэгээд нутагтаа буцаж очоод үхрээ хөлсөөр хариулгах хүн байна гэж яриад нэг үхрийг 5000 төгрөгөөр тохиролцож 1500000 төгрөгөөр тохиролцож 3 сарын хугацаагаар хариулгахаар болсон. 2019 оны 11 сарын 25- ны өдөр хоёр дүүгийн хамт 196 үхэр тууж ирсэн. Тухайн үед би малдаа явсан байсан. Манай ахад 196 үхрийг хүлээлгэж өгсөн байсан. Хөлсөнд нь 5 тугал, 1 бяруу өгөхөөр авчирсан байсан. Тугалыг 200000 төгрөгөөр, бярууг 300000 төгрөгөөр үнэлж хөлсөнд өгнө гэсэн. Би мөнгө хэрэгтэй байна гэхэд тугал бяруугаа ачаад сум руу явсан. Тугал бяруугаа зараад надад 400000 төгрөг өгсөн, үлдсэн 200000 төгрөгийг үхрээ хүлээж авахаар өгнө гэсэн. Тэгэхээр би нэг сарын хөлс 500000 төгрөг, 3 сарын хөлс 1500000 төгрөг болно гэхэд нэг том үхэр, нэг бага насны үхэр өгнө гэж байсан. Тэгэхээр нь би хот явна, үхрийг чинь ахдаа захиж үлдээгээд явна, хоёр үхэр алж авна гэдэг талаараа утсаар хэлсэн. Тухайн үед ярьсан ёсоороо хоёр үхэр гаргаж аваад хот явсан. Уг хоёр үхрийг машин хүрэх газарт гийн хамт нядалсан. Намайг хотод байхад ярьсан. Би хотод ирсэн, ээжийнхээ хүнс дөхүүлж өгөхөөр ирсэн, үхрийг ахдаа захисан талаар хэлсэн. Би хотод байхдаа байнга ярьж байсан. 2020 оны 02 сарын 20 –доор ирсэн. Тухайн үхэр өвөлжсөн газар манай ээжийн өвөлжөөний газар байсан. Хоёр сумын хооронд жил бүр гэрээ хийгээд эдний сумынхан бог мал, үхрээ манай суманд өвөлжүүлдэг байсан. А.г нь үхрээ хүлээж авсны дараа аймгийн шүүхэд өгөөд гөлөг болгоно гэж байсан. Би энэ хүний үхрийг завшсан асуудал байхгүй. Үхрийн хариулгын хөлсөнд тохирсон ёсоороо 2 үхэр нядалж авсан. Надад ямар нэгэн гэм буруу байхгүй... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / аймгийн сумын 5 дугаар багт оршин суух, 1981 оны 08 сарын 25- ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, ард урианхай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, дугаарын регистртэй / овогт ийн гийн өгсөн... Ц.*******гийн хувьд худал ярьж байна. Тухайн үед нэг үхрийн хариулгын хөлс 5000 төгрөг гэсэн хөлс байгаагүй, тийм ханшаар тохироогүй. Үхэр алж ав гэж ярилцаагүй. Анх ярьж тохиролцохдоо 5 тугал, 1 бяруу хөлсөнд өгөхөөр ярилцсан. Ц.******* зөвшөөрөөд аваад ир гэж тохиролцсон. Бид 2019 оны 11 сарын 28,29-ний хооронд ******* сумын ******* багийн нутаг “Хөх сайгийн ам” гэх газар үхрээ тууж ирсэн. Үхрээ тууж ирээд Ц.*******гийн ах Б. руу ярихад “унаа байхгүй байна” гэхээр нь манай хүргэн Тамир явж авчирсан. Б. ирээд 196 сарлаг тоолоод хүлээгээд авсан. Тэгээд үхрээ “Сонгинот” гэх газар луу шахчихаад буцаж явж байгаад Ц.*******тэй таараад танай ах Б.д үхэр хүлээлгэж өглөө. Сонгинот руу шахсан талаараа хэлэхэд зөв газар гаргасан байна гэсэн. Тэгээд Ц.*******гийн хамт гэрт нь очоод үхрээ гурван сар хариулгана гээд хөлс мөнгөө ярьсан. Б. тугал бярууг ачаад явлаа гэхэд тэр хүн хөлс мөнгө авахгүй би хөлс мөнгийг нь авна шүү гэж хэлсэн. Б. нь “Ц.******* нь тугал бяруугаар яах бэ мөнгө нь хэрэгтэй гээд зараад мөнгийг нь өгнө” гээд ачаад явсан. Мөнгөн гэдэг хүн тугал бярууг авахаар тохиролцсон боловч авахаа болилоо гэсэн. Тэгэхээр нь Ц.*******д “тугал бяруу зарагдахгүй байна үхэрт нь нийлүүлэх үү” гэхэд зараад мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тамир луу яриад Мөнгөн гэдэг хүний торноос тугал бяруугаа аваад зар гэсэн. Тамир тугал бярууг Бямбадорж гэдэг хүнд 600000 төгрөгөөр зарлаа гэсэн. Ц.******* нь манай хүргэн Тамираас 2 удаа 200000 төгрөгийг шилжүүлж, нийт 400000 төгрөг авсан. Ц.******* нь 2019 оны 12 сарын 20-25-ны үед над руу яриад үлдэгдэл хөлсөө өгөө гэхэд нь үхрээ тоолж хүлээж аваад өгнө гэсэн. Тэгтэл Ц.******* уурлаад утсаа тасалсан. Ц.******* миний үхрийг сар ч хариулаагүй. 2020 оны 01 сар гараад залгахад хотод байна гэсэн. Тэгэхээр нь залуу үхэр яасан гэхэд ахдаа захиж үүлдээсэн гэсэн. Тэгээд хүргэн Тамир болон Хожоо гэдэг хүн рүү залгахад манай үхэр тарсан байна гэхээр нь тухайн хүмүүстэй ярилцаж үхрээ бөөгнүүлсэн. ******* сумын төвд ч үхэр орсон, сумын урд нуруугаар 70 үхэр гарсан, манай үхэр хаа сайгүй тарсан байсан. Долоон нуураас үхрээ бөөгнүүлж авахад 10 үхэр дутсан. Тэгээд ******* сумын цагдаад гомдол гаргасан. Цагдаа нэг үхрийн толгой илэрсэн талаар хэлсэн. Тухайн үед олдоогүй 4 үхэр байсан. 2020 оны 04 сард Ц.******* нь танай 2 үхрийг төлж өгнө гэж байсан. 196 үхэр нь 4 айлын үхэр байсан. Ц.*******гийн нядалж авсан хар үхэр нь манай аав ийн үхэр, бор үхэр нь манай авга ах Б.Гантөмөрийн үхэр байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг хохирогчоор тогтоосон. Манай ахын хувьд сонсголгүй, настай хүн байгаа. Манай аав хэвтрийн өндөр настай хүн байгаа. Тэднийг урьд нь хохирогчоор тогтоосон асуудал байхгүй. Хөлсөнд өгөхөөр тохиролцсон 5 тугал нь манай аав ийн тугал, 1 бяруу нь манай авга ах Б.Гантөмөрийн бяруу байсан. Би өөрөө 50 үхэртэй. Мөн А.Алтанхуягийн үхэр байсан. Би өөрийн аав болон ах нараасаа авлагатай тул тэд нарын өмнөөс хохирогчоор тогтоогдсон. Энэ хооронд удаа дараа явсан зардал маш их гарсан. Хохирлыг төлүүлж өгнө үү ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.*******ийн өгсөн... Ц.******* нь миний төрсөн дүү. Би ааваараа овоглосон. Манай дүү Ц.******* нь ээжийн нэрээр овоглогдсон. Манай дүү А.гийн үхрийг хариулахаар тохиролцсон нь үнэн. Манай дүү хот руу явахдаа намайг “үхэр харж байгаарай” гээд захиж үлдээгээд явсан. Би долоо хоног бүр үхрийг эргэж тойрч байсан. Сумаас 18 км-т үхэр байсан. Манай ээжийн бие өвдөөд хот явсан. Хөлсөнд нь хоёр үхэр авах талаар утасныхаа спекир дээр нь тавиад ярьж байсан. Эдний үхэр ер нь бууж ирээгүй. Хэрэв бууж ирсэн бол мэдэх ёстой байсан .. гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******ийн өгсөн... Би Ц.*******гийн нагац эгч нь. 2019 оны сүүл, 2020 оны эхээр хотод байсан. Тухайн үед Ц.******* хотод ирсэн байсан. Нэг өдөр нэг хүнтэй утсаар хэрэлдээд байсан. Би “утасныхаа дууг чанга яригч дээр нь тавьчих би сонсоё” гэхэд нэг хүнтэй үхэр хөлсөөр хариулгасан талаар маргалдаж байсан. Тэр хүн хөлсөнд өгсөн хоёр үхрээ буцааж авна гэж байсан. Б. гэдэг нь манай дүү. Ц.*******, Ц. нарын дунд үхэр хариулгын хөлсний маргаан үүссэн байх. Ц.ын эхнэр нь “Ц.*******г хүний үхэр хариулна гэж хөлс авчихаад үхрээ хариулахгүй хот явсан” талаар хэлсэн байсан. сумынхан өвөлдөө манай суманд үхрээ авчирж өвөлжүүлээд хаварт нь авдаг. Урьд нь хөлс өгдөг асуудал байгаагүй. Бод мал тэр дундаа сарлаг бэлчээрт маш их халгаатай. Тухайн үед энэ хүмүүс үхрээ тууж явахдаа манай үхрийг хамтад нь туугаад “Долоон нуур” оруулсан байхад нь араас нь очиж үхрээ авч байсан. Сумын захиргаанаас мал хариулгын хөлсийг тогтоодог. Ц.******* нь 2 үхрийг үхрийн хариулгын хөлсөнд авсан гэдгийг тухайн үед хамт байсан надаас өөр хоёр гэрч байгаа. Тэднийг асуугаагүй. ******* сумын хэсгийн төлөөлөгч Баян- Өлгий аймгийн сум яваад ирэхдээ нэг хонь авчирсан. Б.ын эхнэр Тунгалаг нь эд нарын хүргэн Тамирын эгч нь юм. Тэр хүн л хүний үхрийг хөлсөөр хариулна гэж аваад хот явсан гэж ярьсан байсан. Ц.******* нь үхрийн хариулгын хөлсөнд л хоёр үхэр авсан... гэх мэдүүлэг Малд үзлэг хийсэн ... Баян- Өлгий аймгийн сумын багийн иргэн А.гийн үхэр байх газар нь багийн “ын эхэн” гэх газар байх ба уг газарт А.г, , Б.Гантөмөр, А.Алтанхуяг нарын сарлаг үхэр хамт байх бөгөөд уг сарлаг үхэрнүүд нь 2 чих ганзага имтэй байв. Уг үхэрнүүдийг төрсөн төрөөгүйгээр нь ялгасан байв. ******* сумын иргэн Отгондалай, Баян- Өлгий аймгийн сумын багийн иргэн А.г нарын хамтаар нүдээр харж тоолоход 239 тооны сарлаг үхэр байв ... гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 6-10 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баттүшигийн өгсөн... Тухайн үед Ц.******* нь Тамирын хадам аавын үхрийг хөлсөөр хариулахаар авсан талаараа хэлж байсан. 2019 оны 11 сарын дундуур ******* багийн нутаг “Шагайн орой” гэх газраас 30 тооны сарлаг үхэр тууж ирээд “Бэлчир” гэх газарт хоёр тооны сарлаг үхэр нядалсан. сумын иргэн ийн үхэр гэж байсан. Бор, хар хоёр үхэр нядалсан. Тухайн үед намайг хөдөө яваад ирье, үхэр хариулгынхаа хөлсөнд авч байгаа, 2 үхэр алалцаад өг гээд дагуулаад явсан. Сүүлд үхэр гаргалцаад өгсөн баярлалаа гээд 50000 төгрөг өгсөн. Тухан үед махаа тэндээ үлдээсэн. Дараа нь өөрөө авсан байх. Хоёр толгой нь тэндээ Бэлчирт байгаа байх ... гэх мэдүүлэг / хх – ийн 24-25 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн... Баян – Өлгий аймгийн сумын иргэн А.г нь 196 тооны үхрийг 2019 оны 11 дүгээр сард Ц.*******д хүлээлгэн өгсөн. Тухайн үхэр нь “Шагайн орой” гэдэг газарт байсан. Үхрийг авснаас хойш нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Надад үхэр хариулж байгаарай гэж захисан зүйл байхгүй. Би хот явах гэж байхад нь энэ айлын үхэр яах гэж байгаа юм бэ надад 200000 төгрөг өгчих би хариулж байя гэхэд дуугарахгүй яваад өгсөн. Үхрийн хөлсийг 600000 төгрөгөөр тохиролцсон. 400000 төгрөгийг өгөөд үлдсэн 200000 төгрөгийг нь үхрээ авахаар өгөхөөр тохиролцсон. Ц.*******гийн утсаар ярьж хөлсөндөө хоёр үхэр авах зөвшөөрөл авсан гэдэг нь худлаа, 2 үхрийг нь хулгайлж алсан байсан. А.г гэдэг залуу тухайн үед Ц.******* утсаа авахгүй байна манай үхрийг хараад өг гээд гуйгаад байхаар нь нэг удаа харахад үхэр нь бүгд тарж бутраад алга болсон байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 26-27 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтанхуягийн өгсөн ... Би өөрийн 39 үхрийг 2019 онд ******* сум руу явуулсан. Манай аав ах нарын нийлсэн 196 тооны үхэр байсан. Хөлсийг нь 3 сарын хугацаанд 600000 төгрөгөөр тохиролцсон. Манай том ах А.г нь Ц.******* гэх залуутай ярьж тохиролцсон байсан. Би тухайн үед ахын хамт үхрээ тууж хүргэсэн. 5 тооны тугал зараад 400000 төгрөгийг Ц.*******д өгсөн. 200000 төгрөгийг дараа үхрээ авахаар өгөхөөр болсон. Хоёр үхэр нядалж авах талаар ярилцсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх – ийн 29 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантөмөрийн өгсөн... 2019 оны өвөл ******* сум руу миний өөрийн 60 үхэр давсан. Манай ах, хүүхдүүд нь болон манай нийт 196 тооны үхэр ******* суманд өвөлжсөн. Тухайн үед 60 үхрийн хөлсөнд нэг бяруу өгчих гэж байна гэхээр нь би нэг бяруу өгч явуулсан. Тухайн үхрийн хөлсийг манай дүү А.г л Ц.******* гэдэг залуутай ярьж тохиролцсон. Хоёр үхэр өгнө гэсэн талаар мэдэх зүйл байхгүй. 12 дугаар сард үхэр тарж бутарсан байна гэж байгаад 2020 оны 03 дугаар сард үхрээ цуглуулж авсан... гэх мэдүүлэг / хх – ийн 30- 31 дүгээр хуудас/ Мал үнэлсэн тухай ... сарлагийн нас гүйцсэн эм үхэр – 800000 төгрөг, сарлагийн хээлтэй 4 настай эм үхэр -700000 төгрөг ... гэх шинжээчийн дүгнэлт / хх – ийн 44 дүгээр хуудас/ Мөнгөн шилжүүлэгийн баримт / хх – ийн 84 дүгээр хуудас / зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Баян- Өлгий аймгийн сумын иргэн А.г нь өөрийн болон аав , авга ах Б.Гантөмөр, дүү А.Алтанхуяг нарын нийт 196 тооны үхрийг 2019 оны 11сараас 2020 оны 02 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр өвөлжүүлсэн, тус багийн малчин Ц.*******д хариулгын хөлсөнд 5 тугал, 1 бяруу өгөхөөр тохиролцож 196 тооны үхэрээ Ц.*******д хүлээлгэн өгсөн, тугал нь муу байсан тул тугал бяруугаа зарж мөнгийг нь өгөхөөр тохиролцож, тугал бяруугаа зараад 400000 төгрөгийг А.г нь Ц.*******д өгсөн. 200000 төгрөгийг үхрээ хүлээж авсан үедээ өгнө гээд өгөөгүй. Ц.******* нь үхрийг хүлээн аваад хариулж байгаад 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хот явах үедээ А.гийн хөлсөөр маллуулахаар авчирсан 196 тооны үхрээс хар зүсмийн мөн бор зүсмийн хоёр үхрийг нядалж авсан. А.г нь өөрийн зөвшөөрөлгүйгээр 2 тооны үхрийг нядалж авсан гэх гомдлыг Цагдаагийн байгуулагад гаргасан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* болон өмгөөлөгч нар нь ... Ц.******* нь тухайн 196 тооны үхрийг сарын 500000 төгрөгөөр 3 сарын сарын хөлс 1500000 төгрөгөөр хариулахаар тохиролцсон. 196 тооны үхэр нь бүгдээрээ А.гийн үхэр байгаагүй. Түүний аав , ах, дүү нарынх үхэр нийлсэн нийт 196 тооны үхэр байсан. Шүүгдэгч Ц.******* нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж маргаж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.г нь 2019 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын ******* багт өвөлжүүлэхээр ирүүлсэн, Ц.*******гийн хариулж өгөхөөр тохиролцсон 196 тооны үхэр нь манай аав , авга ах Б.Гантөмөр, дүү А.Алтанхуяг нарын үхэр байсан. Манай аав үхэр хариулгын хөлсөнд 5 тугал , ах Б.Гантөмөр 1 бяруу өгч явуулсан. Ц.*******гийн нядалж авсан хар зүсмийн үхэр нь манай аав ийн үхэр, мөн бор зүсмийн үхэр нь манай авга ах Б.Гантөмөрийн үхэр байсан. Би тэд нараас авлагатай байсан тул миний бие хохирогчоор тогтоогдсон гэж мэдүүлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгээс үзэхэд: Шүүгдэгч Ц.******* нь тухайн 196 тооны үхрийг хэдэн төгрөгөөр ямар хугацаагаар хариулахаар тохиролцсон, Ховд аймгийн ******* болон аймгийн сумын нутагт бод малын нэг сарын хариулгын хөлс хэдэн төгрөг байдаг, тухайн малын хариулгын хөлсийг малчид хоорондоо тохиролцдог эсэх, жишиг үнэ хэдэн төгрөг байдаг эсэх, эсвэл сумын үнэ тогтоох комиссоос малын хариулгын хөлсний үнийг тогтоодог эсэх, 196 тооны үхрийн хариулгын хөлсөнд 5 тугал, Б.Гантөмөр 1 бяруу өгч явуулсан гэж гэрч, хохирогч нар мэдүүлсэн, гэтэл А.гийн хэдэн үхэр байсан талаархи баримт хэрэгт авагдаагүй, Ц.*******гийн нядалсан хар зүсмийн үхэр нь гэх хүний үхэр байсан, мөн бор зүсмийн үхэр нь Б.Гантөмөр гэдэг хүний үхэр байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.г мэдүүлсэн ба хохирогч А.г нь тухайн нядлагдсан хоёр үхрийн өмчлөгч биш атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн хохирогчоор тогтоогдох болсон, Ц.*******гийн нядалсан хар болон бор үхрийн өмчлөгч болох , Б.Гантөмөр нарыг төлөөлөх эрхтэй эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шүүгдэгч Ц.*******д Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.*******г цагаатгаж шийдвэрлэв. Ц.*******гийн нядалсан гэх хар болон бор үхрийн өмчлөгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Эрүүгийн 2036000000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгох, мөн түүний 4 тооны үхрийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 06 сарын 12- ны өдрийн 5/55 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгох, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1.2.5 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.12 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******г цагаатгасугай. 2.Эрүүгийн 2036000000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2 үхрийн өмчлөгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 3.Шүүгдэгч Ц.*******гийн 4 тооны үхрийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 06 сарын 12- ны өдрийн 5/55 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай. 4. Шүүгдэгч Ц.*******д өмнө хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 4-т дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА