| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
17.3 1- ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2016001460114 дугаартай 178/2021/0035/ индекстэй хэргийг 2021 оны 02 сарын 10- ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 сарын 02- ны өдөр хянан . : , 1994 05 28- , 26 , , , , , 4, 2 , , Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 2018 /ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж байсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12- ны өдрийн 2021/ШЦТ/ 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ял дээр нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хорих ялаа эдэлж байгаа, 00230819 , ******* овогт *******ын *******. / / Шүүгдэгч С.******* нь 2020 оны 09 сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын иргэн С.*******ийг “ хувиасаа өвс бэлтгэн зардаг, 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож, 100 боодол өвс зарна, урьдчилгаа 295000 төгрөг шилжүүл” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүний 295000 төгрөгийг Ш.*******гийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаартай дансаар шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. , 36.7 ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн... Би гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид учирсан 295000 төгрөгийг төлсөн. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Эхнэр маань хоёр нялх ихэр хүүхдийн Ховд аймгийн ******* суманд амьдарч байгаа ... гэх мэдүүлэг Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг / ххийн 06-09 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймгийн ******* сумын багт оршин суух, 1990 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, дугаарын регистртэй, овогт ын *******ийн өгсөн... Би 2020 оны 08 сарын 21- ний өдөр Ховд аймгийн хорих 457 дугаар ангиас гарсан. Тухайн хорих ангид байхдаа Н.******* гэдэг хүнтэй танилцсан байсан. Тэр хүн манай хүү өвс зардаг өвс авбал 95332640 гэсэн дугаар луу залгаад өвс аваарай гэж хэлж байсан. Тэгээд би 2020 оны 09 сарын 05-ны өдөр тэр дугаар луу нь залгаад Н.*******ын хүү мөн болох, өвс зардаг эсэхийг асуухад би одоо хадландаа гарсан явж байна, өвсөө боож дуусгаад ярья гэсэн. Тэгээд хоёр гурав хоноод залгахад болоогүй байна, өвсөө боож дуусаагүй байна гэж байсан. 2020 оны 09 сарын 10-ны өдөр түүнлүү ярьж нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр тохиролцож 100 боодол өвс авахаар болсон. Тэр залуу би танай сум руу 500 боодол өвс авч очно, идэшний тарган үхэр, адуу байна уу олоод байж байгаарай гэсэн. Би өвсийг чинь борлуулж өгнө гэж хэлсэн. Тэгтэл нэг өдөр ээж нь гэсэн хүн яриад бид нарт банкны мөнгөний хэрэг болоод байна, өвс авах хүмүүсээсээ мөнгийг нь аваад 1000000 төгрөг шилжүүлээч гээд залгасан. Тэгэхээр нь би өөрийн ах болон найз нартаа хэлэхэд өвсөө аваад зөрүүлээд мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Түүнийг нь нөгөө эмэгтэйд хэлэхэд чимээгүй болсон. Би 2020 оны 09 сарын 17-ны өдөр тэр залуугийн утас руу залгаад өвсөө ачаад ирэх гэж байна уу юу болсон бэ гэхэд өвс ачуулсан хүний хөлс мөнгийг нь өгөх гэсэн мөнгөгүй болоод байна, чи мөнгөө явуулна уу гэхэд хаширлаад урьдчилгаа болгоод тэр залуугаас ******* гэсэн дансны дугаар авч 295000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийг манай ээж миний дансаар шилжүүлсэн. Тэгтэл тэр залуу тухайн өдрөөс хойш утсаа салгаад сонин болоод явсан. Тэр залуу өвс нураад ачаад явж байна гэсэн. Ховд аймгийн Зэрэг суман дээр явж байна гэж хоёр хоногийн дараа намайг утас руу нь залгахад хэлсэн. Би тухайн залууг мэдэхгүй. Надаас өөр залилуулсан хүн байхгүй... гэх мэдүүлэг / хх- ийн 17-18 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Үдийнтуяагийн өгсөн... Манай төрсөн дүү болох С.******* нь Ховд аймгаас өвс зарж борлуулж байгаа юм байна. Надаас өвс худалдаж авах уу гэж асуухад нь ******* суманд аваад ирвэл авъя гэсэн. Тэгээд 2020 оны 09 сарын 16, 17-ны үед дүү С.******* Ховд аймгийн нэг хүнтэй яриад 100 боодол өвс авахаар болсон, мөнгөний хэрэг болоод байна гэхэд би урьдчилгаанд 295000 төгрөгийг ******* дугаарын данс руу шилжүүлсэн. Хэд хоногоос өвс ирэх байх гэж ярьж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш таг чиг алга болсон. Утас руу нь залгаж ярихаар замдаа явж байна л гэдэг. Өвс нурлаа гэх мэтээр худлаа яриад утас нь холбогдохгүй алга болчихлоо гэж надад хэлсэн. Манай дүү хөдөө мал дээрээ ганцаараа байдаг тул Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тухайн хүнийг хэн гэдэг хаана ямар ажилтай болох талаар мэдэх зүйл байхгүй. Манай дүү өөрийн эзэмшлийн дансаар мобайл банкаар тухайн мөнгийг шилжүүлсэн. Манай дүүгээс өөр мөнгө шилжүүлсэн хүн байхгүй. Учирсан хохирлыг барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг / хх – ийн 20 - 21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Солонгын өгсөн ... Манай нөхөр С.******* “би Ховд аймгаас өвс авахаар болсон, манай т ачиж ирэхээр болсон “ гэж яриад яваад байсан. 2020 оны 09 сарын 17-ны өдөр манай нөхөр “нөгөө хүн чинь өвсөө ачаад гарч байна, надад бензин шатахууны мөнгө байхгүй гэж яриад байна” гээд тухайн хүний явуулсан данс руу 295000 төгрөгийг манай хадам ээж шилжүүлсэн. Нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож 100 боодол өвсийг 600000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэж байсан. Тэр хүнийг манай нөхөр ч танихгүй, бид нар ч танихгүй. Манайхаас өөр залилуулсан хүн байхгүй ... гэх мэдүүлэг / хх – ийн 24 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бямбадашийн өгсөн... 2020 оны 09 дүгээр сард манай дүү С.******* нь Ховдоос өвс ирэх гэж байна надаас авах уу гэж асууж байсан. Би өвс ирвэл авна гэж хэлсэн. Тэгээд манай дүү Ховд аймгийн нэг хүн өвс зарна гэж мөнгө авчихаад залилчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед өвс сайн муугаасаа хамаараад 10000-12000 төгрөгний үнэтэй байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 28-29 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.*******гийн өгсөн... 2020 оны 09 сарын 17- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр Цахилгаан холбооны ойролцоо нэг хүн гар өргөхөөр нь аваад Ном хөлцийт дэлгүүр дээр буулгасан. Тэр хүн таксиний мөнгө хэдэн төгрөг гарсан гэж асуухаар нь 1000 төгрөг гэж хэлсэн. Тэр хүн надад мөнгө байдаггүй, дансаа өгчих гэхээр нь өөрийн дансаа хэлж өгсөн. Тэр залуу “дансруу чинь” мөнгө орно, байгаа газраа хэлчих гэхээр нь би очоод авчихъя гээд миний утасны дугаар аваад үлдсэн. Тэгээд удалгүй таксийгаа бариад явж байтал миний утсанд мессеж ирэхээр нь шалгаж үзэхэд 295000 төгрөгний орлого орсон байсан. Тэр үед тэр залуу над руу залгаж орж ирээд” мөнгө орсон уу та хаана байна“ гэж асуухаар нь захын доод талын таксиний зогсоол дээр байна гэж хэлсэн. Тэгээд нэг хүн таксинд суухаар нь Цементийн үйлдвэр дээр буулгаад Багшийн дээдийн АТМ-ээс 292000 төгрөг аваад эргэтэл тухайн залуу хаана байна гэж асуухаар нь багшийн дээдийн зогсоолоос хөдлөх гэж байна гэж хэлсэн. Тэр залуу Ардын намын таксиний зогсоол дээр байна аваад ирэхүү гэхэд нь очиж 292000 төгрөгийг нь хүлээлгэж өгсөн. Тэр залуу таксинд суугаад яваад өгсөн. Тэр залуу нь 160-170 см өндөр, бордуу царайтай харагдсан. Би тухайн залууг зүс харвал танихгүй ... гэх мэдүүлэг / хх – ийн 31-32 дугаар хуудас/ ын *******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар түүний ХААН банкны дугаарын данснаас 2020 оны 09 сарын 17- ны өдөр 13 цаг 15 минутын үед 295000 төгрөг зарлага гарч ХААН банкны ******* дугаарын дансруу шилжсэн баримт ... /хх – ийн 35 дугаар хуудас/ Мөнх-Очирын Бадамцэцэгийн 80985464 дугаарын утаснаас 95332640 дугаарын утсанд дуудлага хийсэн баримт / хх – ийн 38-43 дугаар хуудас/ Шагдарсүрэнгийн *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар түүний ХААН банкны ******* дугаарын данснруу 2020 оны 09 сарын 17-ны өдөр 13 цаг 15 минутын үед 295000 төгрөгийг дугаарын данснаас шилжүүлсэн баримт ... /хх – ийн 58 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.******* яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн... 2020 оны 09 сард манай аав Н.******* нь цагдан хорих байранд хоригдож байхдаа С.*******той танилцаад миний дугаарыг өгч надтай холбогдуулсан. Тэр үед манай аав С.*******оор дамжуулаад цагдан хориход сайн байгаа талаар хэлүүлсэн байсан. Тэр үед С.*******той ярилцаад өвс өгөхөөр тохиролцоод 295000 төгрөг авахаар тохирлцсон. Тухайн үед би такси барьж явсан тул таксиний жолооч Ш.*******гийн дансыг аваад С.*******ид өгч 295000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед мөнгө шилжиж ирэхээр нь аваад өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. С.*******ид тохирсон өвсийг өгөөгүй. Ш.*******тэй уулзаж байгаагүй тэр хүнийг танихгүй ... гэх мэдүүлэг / хх – ийн 79-80 дугаар хуудас/ ын *******ийн дугаарын данс руу 295000 төгрөгийг 2021 оны 01 сарын 29- ний өдөр М.Бадамтөгс шилжүүлж хохирлоо нөхөн төлсөн ... баримт / хх – ийн 132 дугаар хуудас/ ******* овогт *******ын *******гийн ялын тооцоо... Биеэр эдэлсэн ял 2 сар 08 хоног, эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 15 хоног, 2021 оны 02 сарын 09 - ний өдрөөс цагдан хоригдож байгаа... гэх баримт зэрэг болно. , , , , , , : Шүүгдэгч С.******* нь өөрийн аав Н.*******ын хамт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаад суллагдсан С.*******той ааваараа дамжуулан танилцсан ба өөрийгөө хадлан хадаж, өвс бэлтгэдэг гэж ойлгуулан удаа дараа өвс бэлтгэж өгөх талаар ярилцсан, 100 боодол өвсийг 6000 төгрөгөөр тохиролцож 600000 төгрөгний өвсийг ******* аймгийн ******* суманд хүргэж өгөх талаараа тохиролцож “ өвс ачиж явах машинд шатахуун хэрэгтэй байна“ гэж С.*******ид утсаар хэлж ойлгуулан, 2020 оны 09 сарын 17-ны өдөр урьдчилгаа болгон 295000 төгрөгийг тухайн үед өөрт нь таксигаар үйлчилж байсан Ш.*******гийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 295000 төгрөгийг С.*******ийн ХААН банкны тоот дансруу шилжүүлж хохиролыг төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* ямар нэгэн хадлан хийж байгаагүй, мөнгөний хэрэг гарсан тул С.*******ид хадлан хийж өвс бэлтгэдэг гэж ойлгуулан, ******* аймгийн ******* суманд өвс ачиж хүргэх машинд бензин хийх шаардлагатай хэмээн 295000 төгрөгийг С.*******оос шилжүүлэн авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, түүнийг удаа дараа ******* аймгийн ******* суманд өвс ачиж хүргэж өгнө гэж утсаар ярьж байсан, өвс ачиж хүргэх машинд бензин хийх мөнгө хэрэгтэй байна гэж С.*******оос 295000 төгрөгийг шилжүүлэн авсан, тухайн мөнгийг шилжүүлэн авснаас хойш утсаа авахаа болисон, утсаа авахаараа замд явж байна, өвс нурж унаад өвсөө ачиж байна гэж хэлж байсан, мөн сүүлдээ утсаар авахгүй, утас нь холбогдохгүй болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаараа хохирогч С.*******, гэрч С.Бямбадаш, С.Үүдийнтуяа нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, С.*******ийн ХААН банкны данснаас Ш.*******гийн ХААН банкны ******* дугаарын дансруу 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 13 цаг 15 минутанд 295000 төгрөг шилжсэн баримт хэрэгт авагдсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр Шуудан холбооны газрын урд талаас нэг залуу гар өргөж таксинд суусан, төв Гигантын өмнө буусан, таксийн мөнгө хэд гарсныг асууж та дансаа өгчих гэхэд дансаа өгсөн, таны данс руу мөнгө орж ирнэ түүнээс таксиний мөнгөө аваарай гэсэн, удалгүй дансанд нь 295000 төгрөгний орлого орсон, тухайн залуу утсаар яриад дансанд орсон мөнгөө авсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь хохирогч С.*******ид хадлан хийдэг, өвс бэлтгэдэг, ******* аймгийн ******* суманд өвсийг ачиж хүргэж өгнө гэж зохимол байдлыг зориудаар бий болгож, хуурч, 295000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ... хуурч, зохиомол байдлыг зориудаад бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. С.*******г ******* аймгийн ******* сумын иргэн С.*******оос 2020 оны 09 сарын 17-ны өдөр “Би хадлан хийдэг, өвс бэлтгэдэг, өвс ачиж хүргэж өгөх машинд бензин хийх мөнгө хэрэгтэй байна” гэж 295000 төгрөгийг таксиний жолоочийн дансаар шилжүүлэн авч өөртөө хэрэглэсэн үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас 17.3 1- , . . хуурч, зохиомол байдлыг зориудаад бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч ын *******ийн дугаарын данс руу 295000 төгрөгийг 2021 оны 01 сарын 29-ний өдөр М.Бадамтөгс шилжүүлж хохирлоо нөхөн төлсөн нь / хх – ийн 132 дугаар хуудас/ дахь мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ. : : . Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 2018 /ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/ 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ял дээр нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хорих ялаа эдэлж байгаа нь хэргийн 81 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 84-97 дугаар хуудас дахь 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 113- 120 дугаар хуудас дахь 190 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 146 - 154 дүгээр хуудас дахь 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлын талаар... гэрч М.Бадамхишигийн өгсөн... С.******* нь 1994 оны 05 сарын 28- ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 12 жилийн 2 дугаар дунд сургууль, Улаанбаатар хотод Аварга дээд сургууль төгссөн, бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 ихэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хүүхдийн хувьд цагаан цайлган сэтгэлтэй, хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг / хх- ийн 123-124 дүгээр хуудас/ Гэрч М.Бадамцэцэгийн өгсөн... С.******* нь 1994 оны 05 сарын 28- ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 12 жилийн 2 дугаар дунд сургууль, Улаанбаатар хотод Аварга дээд сургууль төгссөн, ямар нэгэн муу зуршил байхгүй, ам бүл-4, эхнэр, бага насны хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг ... гэх мэдүүлэг / хх – ийн 127-128 дугаар хуудас/ зэрэг авагдсан байна. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн жил 2 жил 1 сар 15 хоногийн хорих ял дээр нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах зүйтэй гэх дүгнэлт гаргав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч С.*******гийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, улсын яллагчийн хуульд заасан хорих ялын доод хэмжээний 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүгдэгч С.******* нь бага насны хоёр ихэр хүүхэдтэй, хүүхдүүд нь Ховд аймгийн ******* суманд эхийнхээ хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт гаргав. Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 295000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. . , , , , . 17.3 1- 6 . . аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр 1-д зааснаар 2 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг хорих ялаас биечлэн 2 сар 08 хоногийн хорих ялыг эдэлсэн 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь түүний ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 15 хоногийн хорих ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч С.*******г Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн 2021 02 09- 2021//53 “Гомдлыг хангаж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” , 2021 03 04- нийт 21 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор тогтоов. Эрүүгийн 2016001460114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв. . . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.5 дугаар зүйлийн 1, 36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт тооцсугай. 2. 17.3 1- . 6 шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******гийн өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял дээр 17.3 1- 6 2 7 15 . 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******гийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 6. Эрүүгийн 2016001460114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдсугай. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч , иргэний нэхэмжлэгч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүүхэд бичгээр гаргшахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА