Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 366

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг, Хөндлөнд оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, РД:ОЮ71090311, Борлогууд овогт Хүүхээгийн Ганбатын хүү Г.Мөнх-Эрдэний насыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүү Г.Мөнх-Эрдэнэ 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын харьяа Хөндлөн, 8 дугаар багийн нутаг дэвсгэр Каанар хэмээх газар Х.Ганбатын 3 дахь хүү болон төрсөн. Хүүг 2001 онд гэртээ төрснийг миний ээж Ш.Гүнтэвсүрэн болон багийн эмч Зина, аймгаас дуудлагаар ирсэн их эмч Б.Эрэндэрэг, миний ах Х.Гансүх нар гэрчилдэг. Тухайн үед төрсний гэрчилгээ аваагүй байж байгаад 1 дүгээр ангид ороход нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн оруулсан. Иргэний улсын бүртгэлийн хэлтсээс хүү Г.Мөнх-Эрдэний төрсний бүртгэлийн лавлагаа шүүлгэхэд 1999 оноор гарсан бөгөөд том хүү Г.Бат-эрдэнэ ОЮ97013016, 2 дахь охин Г.Болор-эрдэнэ ОЮ98060503, 3 дахь хүү Г.Мөнх-эрдэнэ 1999 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн гэх боловч 3 жил дараалан төрөх боломжгүй юм. Хүүгийн маань төрсөн он зөрүүтэйгээс болж улсын болон дотоодын уралдаан тэмцээнд ороход бичиг баримтын зөрчил гарч миний хүүгийн эрх ашиг зөрчигдөж байгаа учир төрсөн эгч болох Г.Болор-Эрдэний төрсний лавлагаа зэргийг үндэслэн миний хүү Г.Мөнх-Эрдэнийг 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Х.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан хүү Г.Мөнх-Эрдэний насыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х.Ганбат нь хүү Г.Мөнх-Эрдэний насыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Нэхэмжлэгч Х.Ганбат нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгч Х.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.