| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0044/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа улсын яллагч З.Алтансолонго шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д холбогдох 2136000000034 дугаартай 178/2021/0044 индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 25- ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт 1.Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1968 оны 01 сарын 24- ний өдөр төрсөн, эрэгтэй, 53 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, 4 үхэр, 200 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 350000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын ******* Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Зүүн зуслан” гэх газарт 2020 оны 11 сарын 20-наас 28-ны өдрийн хооронд Т.*******гаас уналгад хэрэглэхээр авсан 1 тооныг морийг нядалж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж хохирогчид 1000000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Т.*******гийн нэхэмжилж байгаа зардал 500000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сард төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / ******* аймгийн ******* сумын багт оршин суух, 1955 оны 01 сарын 26- ны өдөр төрсөн, эрэгтэй, 67 настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, дугаарын регистртэй/ овогт ийн *******гийн өгсөн... 2020 оны 11 сарын 24-ний үед С.******* нь унах морьгүй байна нэг морь өгөөч унаж байгаад өгье гэхээр нь өөрийн нэг морио өгөөд явуулсан. Тэгтэл хэд хоногийн дараа Жаргау гэдэг залуу ирээд “таны морийг С.******* алаад идсэн” байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* аймгаас гэдэг залууг дуудаж машинаар нь Х.ын хамт С.*******гийн гэрт очиход “миний бор морийг алаад арьсийг нь эвхэж, хажууд нь толгойг тавьсан байсан. Би яагаад миний морийг алж идэж байгаа юм бэ гэхэд би алаад авчихлаа, хавар 5 сар гараад мөнгийг чинь өгнө “ гэж хэлсэн. Надад хэд хоног морио өгч байгаач хонио хариулж байгаад өгье гэж хэлсэн. Надад 1000000 төгрөгийг төлсөн. Миний морь 1 сая төгрөгөөр үнэлэгдэх морь биш. Тарган, номхон морь байсан. Би цагдаагийн газарт хэд хэдэн удаа машин хөлсөлж ирсэн, мөн эдний гэрт машин хөлсөлж очсон. Одоо ч шүүх хуралд машин хөлсөлж ирсэн. Надаас маш их зардал гарсан. Энэ бүхнийг оролцуулаад одоо 500000 төгрөгийн зардалыг С.*******гаас нэхэмжилж байна. С.******* нь надад төлж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ мөнгийг 5 сард төлж өгөхөөр тогтоолд тусгуулах хүсэлтэй байна. Гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ын өгсөн... 2020 оны 11 сарын 28- ны өдөр манай авга К. ******* ирээд “ миний морийг С.******* унаж байгаад өгье гээд авч яваад алаад идсэн байна. Хоёулаа гэрт нь очоод ирье” гэхээр нь хамт явсан. Тэгээд К.******* ахын хамт гийн машинаар С.*******гийн гэрт очиход “ К.******* ахын морь морийг алаад, махыг нь өлгөөд арьсыг нь гэрийн хаяанд тавьсан байсан”. К.******* ах “чи морийг унаж байгаад өгье” гээд авч яваад яагаад алаад идэж байгаа юм бэ гээд маргалдсан. Тэгээд нэг дэх өдөр морины чинь үнийг өгье гээд бид нар буцаад явсан. С.******* нь унах морь байхгүй байна гээд авч яваад алаад идсэн байсан... гэх мэдүүлэг / хх – ийн 18 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.гийн өгсөн... Би 2020 оны 11 сарын 28- ны орой К.******* ах, нэг залуугийн хамт ирээд бид гурав С.******* гэдэг айл баруун зуслангийн аман дээр байхад нь очсон. К.******* ах С.*******г “ чи морийг маань унаж байя гээд авч яваад яагаад алаад идэж байгаа юм бэ, би цагдаад өгнө, чи надад 2000000 төгрөг өг, миний морь алж идэх морь биш” гэж хэлсэн. С.******* би морийг чинь төлж өгнө гэж хэлж байсан. К.******* ах чи миний морины үнийг 2 хоногийн дараа өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлж байсан. С.******* нь унаж байя гээд авч яваад алаад идсэн байна гэж байсан. Бид нарыг очиход морийг алчихсан байсан... гэх мэдүүлэг /хх- ийн 20 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Жаргаугийн өгсөн... 2020 оны 10 сард байх сайн санахгүй байна. С.******* нь өвөлжөө рүүгээ нүүгээд явж байхдаа К.*******гийн бор морийг хөтлөөд явж байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 24 дүгээр хуудас/ Мал үнэлсэн тухай шинжээчийн ... 9 настай морь- 1000000 төгрөг гэх дүгнэлт/ ххийн 28 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2020 оны 11 сарын 24- ний өдөр К.******* ахынд ******* сумын багийн “Өл” гэдэг газар байхад нь очоод “та бор морио өгч байгаач мал хариулж байгаад өгье “ гээд тэднийд хоёр хоноод морийг нь авч яваад ******* аймгийн ******* сумын ******* багийн “Зүүн зуслан” гэх газарт гэртээ очоод бор морийг 2 өдөр аргамжиж байлгаж байгаад эмээл тохоод мордох гэтэл туйлаад би мориноосоо унаад морины баруун хөл нь хугарсан. Тэгэхээр нь хаашдаа мал болохгүй гэж бодоод К.******* ахад хэлэлгүй алаад идсэн. Тухайн бор морь эхлээд сургахад туйлдаг байсан. Би 6 настай байхад нь сургаж байсан. К.*******гийн эхнэр манай хамаатны эгч болдог. К.******* манай хүргэн ах. Би хохиролд 1000000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх- ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч С.******* нь 2020 оны 11 сарын 24- ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн “Өл” гэх газарт өвөлжиж байсан К. *******гийнд ирж, түүний 9 настай, бор зүсмийн морийг “ унаж малаа хариулж байгаад өгье” гээд авч яваад ******* аймгийн ******* сумын ******* багийн “Зүүн зуслан”-д гэртээ очоод хоёр хоногийн дараа нядалж хүнсэндээ хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Завших гэмт хэргийн шинжийг хуульд ... бусдын эд хөрөнгийг өмчлөгчид тогтоосон хугацаанд өгөхгүй байх, үнэ хөлсийг өгөөгүй атлаа өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулсан байхыг ойлгоно ... гэж тодорхойлсон ба шүүгдэгч С.******* нь хохирогч К.*******гийн 9 настай бор зүсмийн морийг унаж малаа хариулж байгаад өгье гэсэн атлаа өөрийн гэртээ очоод хөл нь хугарсан, мал болохгүй гэсэн шалтгаанаар 2 хоногийн дараа нядалж өөрийн хүнсэндээ хэрэглэсэн нь тухайн морийг өөрийнх нь биш гэдгийг мэдсээр нядалд хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэх завших гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ. Иймд ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******гийн хохирогч К.*******гийн 9 настай морийг “ малаа хариулж байгаад өгье” гээд авч яваад гэртээ очоод 2 хоногийн дараа нядалж хүнсэндээ хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч С.*******гийн бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 2.Хохирол хор уршгийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.******* нь хохиролын хувьд нэхэмжлэх зүйлгүй, харин цагдаагийн байгууллагад удаа дараа ирсэн, шүүх хуралдаанд ирсэн, С.*******гийн гэрт очиход машин хөлсөлж 500000 төгрөгний зардал гарсныг төлүүлэх хүсэлтэй байна гэснийг шүүгдэгч С.******* нь 2021 оны 05 дугаар сард төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас 500000 төгрөг гаргуулан хохирогч К.*******д олгож шийдвэрлэв. 3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 32 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, түүний хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Х.Булбулын өгсөн... Манай нөхөр 1968 онд төрсөн, 53 настай, бага боловсролтой, цэргийн албыг Улаанбаатар хотод хаасан. Манайх ам бүл-6, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Манай нөхөр гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг / хх- ийн 15 дугаар хуудас/ - ээр тогтоогдож байна. ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан ... оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх ... саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, албадалгын арга хэмжээний талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Т.*******д 1000000 төгрөгний хохирол өгч хохиролгүй болгосон тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ. Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,5-д зааснаар ... оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д заасан... шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д тайлбарлан өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 188 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн 2036000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бодит хохирол морины үнэ 1000000 төгрөг төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч С.Оразбагийн 200000 төгрөг бүхий Төрийн банкны 111300017436 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 17- ны өдрийн 25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг 2021 оны 05 дугаар сард зардалд нэхэмжилсэн 500000 төгрөг төлөгдөх хүртэл хэвээр үлдээв. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36,1, 36,2 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ************** овогт *******ын *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн 2036000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бодит хохирол морины үнэ 1000000 төгрөг төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас зардалд нэхэмжилсэн 500000 төгрөг гаргуулан хохирогч К.*******д олгож, уг хохирлыг 2021 оны 05 дугаар сард төлж өгөхөөр тохиролцсоныг дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар тэнссүгэй. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан ... оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д заасан... шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д тайлбарлан өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 188 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Шүүгдэгч С.Оразбагийн 200000 төгрөг бүхий Төрийн банкны 111300017436 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг 2021 оны 05 дугаар сард зардалд нэхэмжилсэн 500000 төгрөг төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төглөдөр болтол шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА