Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.туяа, Улсын яллагч Т.Өсөхболд, Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох 2136000000041 дугаартай, 2021/178/0054/Э/ индекстэй, 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч, 2021 оны 03 сарын 23-ны өдөр  хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өсөхчимэг ХХК-д харуулчин ажилтай, ам бүл-2, хамтран амьдрагч Ц.*******ийн хамт амьдарч байсан, Ховд аймгийн ******* сумын ******* гол, 6 дугаар багт оршин суух  хаягтай  боловч одоо Ховд аймгийн ******* сумын ******* ******* 12 дугаар багийн 15 тоотод оршин суух, аминдаа  хөрөнгөгүй,  сарын өрхийн орлого 540000 төгрөг, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 01 сарын 09-ний өдрийн 02 дугаартай шийтгэх  тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн  215  дугаар  зүйлийн  215.3-т  зааснаар  тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 сарын 07-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 2019/ХМШЗ/ 89 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар 6 сар 09 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллагдаж байсан,  дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 02 сарын 03-наас 2021 оны 02 сарын 04- ний шөнө Ховд аймгийн ******* сумын  багийн Толхын ойл орон сууцны 02 дугаар  байрны 04 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ “архи олж ир” гэсэн шалтгаанаар хамтран амьдрагч Ц.*******тэй маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож биед нь баруун гарын ар хэсгийн шарх, зүүн хөлний гуяны гадна  хэсгийн шарх баруун гуяны ар доод  хэсгийн  цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:                           1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн... “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ц.*******ээс уучлалт гуйсан. Бид цаашид хамт амьдрахаар ярилцаж байгаа. Би 11 настай хүүхэдтэй, хүүхэд маань хүргэн ахынд байгаа.  Цаашид  ажлаа  хийгээд  сайхан  амьдарна  гэж  бодож  байгаа. Ц.******* нь  нэхэмжлэх  зүйл  байхгүй  ...”  гэх  мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /БаянӨлгий аймгийн Булган  суманд  1992 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн,  эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогоочийн мэргэжилтэй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Хаан хуушуурны гуанзанд тогоочийн ажилтай, Баян-Өлгий аймгийн Булган суманд оршин суух,  ПД92060126 дугаарын регистртэй/   Эмч овогт Цэрэнбалтын *******ийн өгсөн...Намайг ажил дээрээ байхад хамт өрөө хөлсөлдөг хүмүүс манай нөхрийг архи ууж байна гэж хэлсэн.  Тэгээд гэртээ иртэл гэртээ байхгүй гэр бохир болсон байсан. Гэрээ цэвэрлээд байж байтал манай 3 хамтран амьдрагч Д.******* найз Б.Нямдаваа болон Оогий нарын хамт  ирсэн. Д.******* надаас мөнгө нэхээд угаалгын машин өшиглөөд уурлаад байсан. Би аргадах гэхэд “гараад нэг шил архи аваад ир, тэгэхгүй бол би шөнөжингөө хэрүүл хийнэ” гээд байсан. Тэгээд намайг нэг удаа  алгадаад, хоолой боож байгаад угаалгын өрөө рүү орохоор нь би гараад цагдаа дээр  ирж дуудлага өгсөн. Миний зүүн шанаа руу гараараа нэг удаа алгадсан. Дараа нь хоолой боомилсон. Архи уусан үедээ хутга аваад айлгадаг. Хамт амьдарснаас хойш 2 удаа цохиж байна. Үүнээс өмнө 4-5  хоногийн өмнө цохисон. Тэр үедээ миний хоёр гарын шуу, баруун хөлний бүдүүн гуяны ар хэсэгт хөхөрсөн. Гишгэж явахад хөндүүрлээд байгаа.  Намайг  цохиж  байхад  Б.Нямдаваа болон Оогий нар  харж  байсан. Д.******* нь архи уухаараа хутга аваад үхнэ гээд байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг / ххийн 13-14 дүгээр хуудас/ Мөрдөн  шалгах  ажиллагаанд  гэрч  Б.Нямдаваагийн  өгсөн...Бид  нар Д.*******ын гэрт архи уусан. Д.******* найз охин Ц.*******ийг хувцас угаачих гэсэн. Тэгтэл би хувцсаа угаагаад дууссан угааж чадахгүй гэсэн. Тэгтэл Д.******* уурлаад угаалгын машиныг нэг өшиглөөд Ц.*******ийг  түлхэж унагаах шиг болсон. Тэгээд Ц.******* гэрээсээ гараад гүйчихсэн. Д.******* архи уусан халамцуу байсан. Урьд өмнө нь Ц.*******ийг зодож байсан талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх- ийн 18 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Балжиннямын өгсөн...  Д.******* нь миний нагац ах. Д.******* нь төлөв даруу, хүнд тусархуу нийтэч, ажил хөдөлмөрч хүн. Д.******* нь 1988 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, архи тамхи  хэрэглэдэг. Ховд аймгийн ******* сумын  багийн Толхын ойл байранд хамтран амьдрагч Ц.*******ийн хамт байр хөлслөн амьдарч байсан. Одоо хамт байхгүй байгаа. Хэрүүл маргаан хийгээд салсан гэсэн. ******* суманд 12 жилийн дунд сургууль төгссөн, өөрийн гэсэн хөрөнгө байхгүй. Урьд зам тээврийн ослын хэрэг болон хүчингийн хэргээр хорих ял шийтгүүлж эдэлж байсан. Одоо  Ховд  аймгийн  *******  сумын  12-15  тоот  хашаанд  ах  Д.ХүрэлЭрдэнийд амьдарч байгаа. Цэргийн алба хаагаагүй.  Надад хэлэхдээ хамтран амьдарч байсан Ц.*******ийг  нэг удаа алгадсан чинь цагдаагийн байгууллагад өгсөн гэж хэлсэн. Ц.******* нь Баян- Өлгий аймаг руу явсан. Миний амьдарч байсан байрны түрээс дуусаад байрнаасаа гарсан гэж байсан...  гэх мэдүүлэг /ххийн 20-21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сэржмаагийн өгсөн.....Д.******* нь 4 даруу төлөв хүн тусархуу, сэргэлэн, ажилч , хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Манай хүр дүү Д.******* нь Ховд аймгийн  ******* сумын 12 жилийн дунд сургууль төгссөн. Хамтран амьдрагч Ц.*******ийн хамт байр түрээслэн амьдарч байгаад хэрүүл маргаан зодоон хийгээд  салсан. Одоо Ховд аймгийн ******* сумын ************** багийн 12-15 тоотод манайд амьдарч байна. Архи, тамхи хэрэглэдэг. Манай дүү Хөшөөтийн уурхайд харуул хийж байгаад ирсэн. Өөрт ногдох хөрөнгө байхгүй. Урьд авто ослын гэмт хэрэг болон хүчингийн хэрэгт ял шийтгүүлж хорих ял эдэлж байсан. Цэргийн алба хаагаагүй. Хамт амьдарч байсан охиноо цохичихсон  чинь цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд Баян- Өлгий аймаг руу явсан. Миний  амьдарч байсан байрны түрээс дуусчихлаа гээд манайд ирсэн. Одоо манай гэрт амьдарч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 105 дугаартай... Ц.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ийн биед баруун гуяны ар дунд хэсгийн шарх, зүүн хөлийн гуяны дунд хэсгийн шарх, баруун гуяны ар доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хамаарна. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******ийн биед учирсан баруун гуяны ар дунд хэсгийн шарх, баруун гуяны ар доод хэсгийн цус хуралт гэмтлүүд шинээр үүссэн, зүүн хөлний гадна гуяны гадна дунд хэсгийн шарх гэмтэл нь хуучин үүссэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 он 02 сарын 03-ны өдөр байрныхаа гадна найз Б.Нямдаваатай таараад нэг шил архи уусан. Дахин нэг шил архи аваад гэртээ ороход хамтран амьдрагч Ц.******* гэртээ байсан. Манай найз бид хоёр орой хүртэл архи  ууж байгаад 21 цагийн үед Ц.*******  угаалгын машинд хувцас угаасан. Би миний хувцас угаачих гээд өгсөн чинь “ямар их угаалгадаг юм” гээд  миний урдаас шидсэн.  Би  ямар  сүртэй  юм  гээд  угаалгын  машин  2  удаа  өшиглөсөн. Намайг  түлхээд унагахаар би босоод цамцнаас нь татахад үснээс  нь давхар татагдсан байсан. Тэгтэл гараад зугтаасан. Хувцас угаасангүй гэж хэрүүл маргаан хийсэн. 2021 оны 01 сарын 20-ны өдөр  гар утаснаас болж маргалдаад зодолдсон асуудал байгаа. Урьд нь Ц.*******ийн биед гэмтэл учруулж байсан. Тухайн үед 5 хүүхэд байхгүй байсан. Манай найз Б.Нямдаваа болон түүний найз охин байсан. Би Ц.*******ийг зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ Аюулын  зэргийн  үнэлгээний  тэмдэглэл  ...  Хохирогчийг  цаашид хамгаалалтын байранд авах шаардлагатай...гэх баримт /хх-ийн 53-55 дугаар хуудас/  зэрэг болно.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь  2021 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын   багийн  Толхын ойл 2 дугаар  байрны 04 тоотод байрыг түрээслэн амьдардаг ба  хамтран амьдрагч Ц.*******ийг “хувцас угааж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодсон, мөн  өмнө нь 2021 оны 01 сарын 20-ны өдөр гар утаснаас болж маргалдаж  хохирогчийн баруун болон зүүн хөлний гуяны ар хэсэгт ир үзүүртэй зүйлээр шарх үүсгэсэн  хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь 2020 оны 12 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын  багийн Толхын ойл 2 дугаар байрны 04 тоот байрыг түрээслэн хамтран амьдарч байсан нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.  Шүүгдэгч Д.******* нь хамтран амьдрагч Ц.*******ийн эрүүл мэндэд ... баруун гуяны ар дунд хэсгийн шарх, зүүн хөлийн гуяны дунд хэсгийн шарх, баруун гуяны ар доод хэсгийн цус хуралт гэмтэл  учруулсан, уг  гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус 6 шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Д.******* нь хамтран амьдрагч Ц.*******тэй  урьд нь маргалдаж байсан талаараа мэдүүлсэн, хохирогч нь мөн 2021 оны 01 сарын 20-ны өдөр маргалдаж зодолдсон  талаараа мэдүүлсэн,  хэргийн 53-55 дугаар  хуудас дахь “аюулын зэргийн үнэлгээ”-гээр ... Хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хэл амаар доромжилдог,  зэвсгийн чанартай зүйл хэрэглэдэг, хохирогч гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа егүүтгэх   сэдэл  төрж  байсан  ...гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.******* нь хамтран амьдрагч хохирогч Ц.*******т нэг  удаа хутга хэрэглэн,  нэг удаа гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.  Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий  хамтран амьдрагч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэхээр заажээ. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.*******т   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.*******   нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна. 7 Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 2.Хохирол хор уршгийн талаар: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.******* нь урьд гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан нь хэргийн 40 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 01 сарын 09-ний өдрийн 02 дугаартай шийтгэх  тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 сарын 07- ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-  ны өдрийн 2019/ХМШЗ/ 89 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар 6 сар 09 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллагдаж байсан  нь хэргийн 56-59 дүгээр хуудас дахь 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 60-73 дугаар хуудас дахь 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн 89 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар баримтаар тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч  Д.*******т  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэхэд  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч Д.*******ын  үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын 8 яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2- т  зааснаар шүүгдэгчид  таван зуун нэгжтэй тэнцэх  тэнцэх хэмжээний  таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч  Д.*******т   оногдуулсан  таван зуун мянган төгрөгний торгох ялыг  шүүгдэгчийн өмгөөлөгчийн  дүгнэлтийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Эрүүгийн 2136000000041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл  үгүй,  шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны зардалүгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.*******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч  *******  овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  Д.*******т  таван  зуун нэгжтэй  тэнцэх  хэмжээний таван  зуун мянган төгрөгөөр  торгох ял  шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Д.*******т оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд 9 хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн  213600000004  дугаартай  хэрэгт  эд  мөрийн  баримтаар хураагдсан зүйлүгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т тайлбарлаж, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА