| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0068/э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И ургийн овогт Ө-ийн Н-д холбогдох эрүүгийн 2135000000059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Н нь Увс аймгийн Сагил сумын 01 дүгээр багийн нутаг Хэрсэнгийн адаг гэх нэртэй газрын ойд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 1.05 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Хьюндай Грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашинаар тус сумын 3 дугаар багийн нутагт байрлах Г.Д-гийн гэр хүртэл тээвэрлэж байгаль экологид 247’921 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000059 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн “Үзлэгийг Сагил сумын 5 дугаар багаас /сумын төвөөс/ баруун зүгт байх Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Хэрсэнгийн адаг гэх газарт хийв. Уг газар нь сумын төвөөс 2 км 700 метр зайд байв. Хэрэг учрал болсон газрыг байршил хэмжих “GPS map 62s” багажаар байршил тогтооход “өргөрөг N 500 150 25.2, уртраг Е 0910 490 07.4 цэгт байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
2. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр модонд үзлэг хийсэн “Үзлэгийг Увс аймгийн Сагил сумын ... дугаар багийн нутаг Харганы эхэн гэх газарт өвөлжиж буй тус багийн иргэн Г.Д-гийн өвөлжөөнд хийв. Үзлэг хийсэн 312 ширхэг бургас хураан авч Увс аймаг Сагил сумын ЗДТГ-ын агуулахад хураахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч Г.Мягмарсүрэн “Ө.Н зохих зөвшөөрөлгүй хэрэглээний бургас мод бэлтгэсэн, уг мод нь Сагил сумын 3 дугаар багийн нутаг Г.Д-гийн өвөлжөөнд буюу өвсний хашаанд нь байгаа” гэж надад хэлсэн. ...Би тухайн үед Байгаль хамгаалагч Б.Бээс “Ө.Н нь хэрэглээний бургас мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх, мөн өргөдөл гаргаж байсан эсэх талаар” асуухад Б.Б “Ө.Н 2020-2021 онд надаас ямар нэгэн хэрэгцээний бургас модны эрхийн бичиг аваагүй” гэж хэлсэн. Ө.Н-гийн хэрэглээний бургас мод бэлтгэсэн Сагил сумын 01 дүгээр багийн нутаг “Хэрсэнгийн адаг” гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамаардаггүй газар юм...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ц.Д-ы “...Би 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед Г.Д ахын гэрт очиход тэдний гэрт Г.Д, түүний эхнэр Т.Отгонгэрэл, мөн Ө.Н болон түүнтэй хамт явсан танихгүй эрэгтэй хүн байсан. Цай уугаад сууж байтал Ө.Н Г.Дг “гэрээс гаръя” гэж хэлээд түрүүлээд хамт ирсэн хүнтэйгээ гарсан. Би цайгаа уугаад сууж байтал Г.Д ах намайг “хамт гаръя, Ө.Н гэрийн унь, хана хийдэг бургас мод ачиж явна гэнэ, хоёулаа гарч тэр модыг нь харъя” гэж хэлэхээр нь хамт гарч Ө.Н-гийн унаж явсан микро машин дотор байсан бургас модыг харахад гэрийн бургас мод байсан. Тэгээд Ө.Н машинаас модоо буулгахад би хажуунаас нь “энэ гэрийн мод хийхэд муу мод байна” гэж хэлэхэд Ө.Н надад уурлаад “чи миний ачиж ирсэн модыг доош нь хийлээ, намайг хулгайн зөвшөөрөлгүй мод авч явна гэж бодоо юу” гэж хэлэхээр нь би дахин юм хэлээгүй. Тэгээд Ө.Н Г.Д-тэй ярилцаж байгаад бургас модоо Г.Д-гийн өвсний хашаанд оруулж хурааж байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Т.О-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед Ө.Н манайд хажуудаа нэг хүнтэй өөрийнхөө микро машинтай ирсэн. ...Ө.Н хамт ирсэн хүнтэйгээ манай нөхөр Г.Д-г гэрээс дагуулаад гарсан. Ц.Д мөн араас нь гарсан хэсэг хугацааны дараа манай нөхөр болон Ц.Д хоёр орж ирсэн. Би тухайн үед хоол хийж байсан ба манай нөхөр надад хэлэхдээ “Ө.Н гэрийн мод хийх бургас мод ачиж иржээ. Үнэ ханш тохирвол зарна гэж хэллээ. Би модыг нь үзэж хараад сэтгэлд санаанд нийцээгүй болохоор худалдаж авсангүй. Ө.Н бургас модоо өвсний хашаанд үлдээгээд явлаа. Зөвшөөрлийн бичигтэй мод, дараа ирж авна” гэж хэлээд явлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Г.Д-гийн “...Тухайн үед гэрт цай унд уугаад гэрээс гарахад Ө.Н “миний машинд гэрийн унь, хана хийдэг бургас мод байна, зөвшөөрлийн бичигтэй үнэ ханш тохирсон хүнд бэлэн мөнгөөр зарна” гэж хэлсэн. Тухайн үед би Ө.Нд “авч яваа модыг чинь үзэж сонирхъё” гэж хэлэхэд Ө.Н хамт явсан хүнтэйгээ модыг машинаас буулгасан. Би уг бургас модыг харахад тахир мод ихтэй муу мод байхаар нь “би энэ бургас модыг авахгүй, санаанд нийцэхгүй байна” гэхэд Ө.Н “за орой болчихлоо миний машин доголдоод байна. Энэ бургас модыг танайд үлдээгээд явна, сүүлд ирж авна” гэж хэлээд үлдээсэн. Бургас модыг манай өвсний хашаанд зөөж оруулсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Д.Г-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед гэртээ эхнэр С.Э-ийн хамт байж байтал Ө.Н манай гэрт орж ирээд “ах нь Сагил сумын 01 дүгээр багт гэрийн унь, хана хийдэг бургас мод бэлтгэж байгаа, чи надтай хамт яваад бургас мод бэлтгэхэд туслаад өгөөч” гэж гуйхаар нь би “таны бэлтгэж байгаа бургас модонд зөвшөөрөл байгаа юу” гэхэд Ө.Н “бургас мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй” гэж хэлэхээр нь зөвшөөрч хамт явсан юм. Ө.Н намайг өөрийнхөө грейс загварын 63-44 УВА улсын дугаартай машинтай ирж авсан. ...Ө.Н-гийн бургас мод бэлтгэж байгаа газарт очиход уг газар нь миний мэддэг “Хэрсэнгийн адаг” гэх газар байсан. Намайг очиход урьд өмнө бэлдэж тайрсан хэсэг хэсгээр нь багцалж тавьсан бургас моднууд байсан. Би тэр үед Ө.Н ахаас “энд байгаа бургас моднуудыг хэзээ бэлдсэн бэ?” гэж асуухад “өчигдөр өдөр бэлдсэн, өнөөдөр хоёр дахь өдөртөө бэлдэж байгаа” гэж хэлсэн. Би 15 ширхэг орчим бургас мод сүхээр цавчиж тайрахад Ө.Н надаас сүхээ аваад “чи миний тайрч бэлдсэн бургас модыг машин руу ойртуулж зөө” гэж хэлсэн. ...өдрийн 14 цагийн үед бургас модоо тайрч дуусгаад машиндаа ачсан. Намайг машинд мод ачиж байхад Ө.Н “тайрсан бургас моднуудыг тоолж ачаарай” гэж хэлж байсан. ...Миний тоолсон баримжаагаар 300 гаруй бургас мод байсан. Бургас модоо ачаад шууд сумын төвд Ө.Н-гийн гэрийн гадна ирэхэд Ө.Н мод тайрсан сүхээ гэртээ үлдээгээд, намайг дагуулаад шууд Сагил сумын 3 дугаар баг руу явсан. Ө.Н явах замдаа хэлэхдээ “энэ бургас модыг Г.Д гэх хүнд хүргэж өгнө” гэж хэлсэн. ...Ө.Н Г.Д-тэй уулзаад үнэ ханш ярилцаад Г.Д Ө.Н-гийн ачиж ирсэн бургас модыг хараад гэрийн унь, хана хийхэд муу мод байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Б.Бийн “...Увс аймгийн Сагил суманд 2020 онд хэрэгцээний 70 метр куб бургас бэлтгэхээр төлөвлөж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны 07/07 тоот тогтоолоор баталсан. ...Ө.Н надаас хэрэгцээний бургас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг[8],
9. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай “...Уг мод бэлтгэсэн N 500 150 25.2, Е 0910 490 07.4 солбилцолд орших газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Мод 1.05 метр куб болж байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. ...Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 247’921 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун хорин нэг/ төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт[9],
10. 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 114 дугаартай “...Хьюндай Грейс /Hyundai greca/ загварын автомашин 625’875 төгрөг, сүх хуучин, төмөр иштэй 5’000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт[10],
11. Шүүгдэгч Ө.Н-гийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Хьюндай Грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашинаар Сагил сумын 01 дүгээр багийн нутаг “Хэрсэнгийн адаг” гэдэг газарт очиж ганцаараа 200 орчим бургас мод унагааж бөөгнүүлж тавьчхаад гэртээ харьсан. ...маргааш нь өөрийн машинаар сумын төв дээр байдаг Д.Г гэдэг залуугийн гэрт очоод “надад мод ачаад туслаад өгөөч” гэхэд Д.Г “тэгье” гэж зөвшөөрсөн. Бид хоёр хамт Сагил сумын 01 дүгээр багийн нутаг “Хэрсэнгийн адаг” гэх газарт очоод тэндээс дахиад 90 гаруй бургас мод унагааж бэлдээд бөөгнүүлээд тэр бургасаа ачаад нэг хүнд очоод гэрийн мод хийлгэх байсан. Машин доголдоод саатаад байхаар нь замдаа Сагил сумын 3 дугаар багийн нутагт Г.Д гэдэг айл руу очоод зарна гэхэд Г.Д “гэрийн мод хийхэд матгар муу мод байна” гэхээр нь би тухайн үед машин доголдож байсан болохоор Г.Д-гийн өвсний хашаанд буулгаж хаячхаад сумын төвд байх гэр лүүгээ явсан. ...Надад бургас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Би тухайн үед эрхийн бичиг аваагүй байсан...” гэх мэдүүлэг[11] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ганцаараа, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Д.Г-ийн хамт үргэлжилсэн үйлдлээр Увс аймгийн Сагил сумын 01 дүгээр багийн нутаг “Хэрсэнгийн адаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 1.05 метр куб нойтон бургас мод бэлтгэсэн үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Д, Т.О, Г.Д, Д.Г, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно.
Тодруулбал шүүгдэгч Ө.Н-г Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-т заасан “зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж үзнэ.
Шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай дүгнэлтээр 1.05 м3 нойтон бургас модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ө.Н ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж нойтон бургас мод бэлтгэж байгаль орчинд 247’921 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Н-гийн 1.05 м3 нойтон бургас мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нь бусдад зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн гэх итгэл үнэмшил бий болгосон болох нь гэрч Г.Д-гийн “...Тухайн үед гэрт цай унд уугаад гэрээс гарахад Ө.Н “миний машинд гэрийн унь, хана хийдэг бургас мод байна, зөвшөөрлийн бичигтэй үнэ ханш тохирсон хүнд бэлэн мөнгөөр зарна” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Тодруулбал гэрч Д.Г нь “...Ө.Н манай гэрт орж ирээд “ах нь Сагил сумын 01 дүгээр багт гэрийн унь, хана хийдэг бургас мод бэлтгэж байгаа, чи надтай хамт яваад бургас мод бэлтгэхэд туслаад өгөөч” гэж гуйхаар нь би “таны бэлтгэж байгаа бургас модонд зөвшөөрөл байгаа юу” гэхэд Ө.Н “бургас мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй” гэж хэлэхээр нь зөвшөөрч хамт явсан юм...” гэж мэдүүлсэн байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдсээр байж нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрч Д.Г гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсээр байж нэгдээгүй байх тул түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд прокуророос оруулж ирсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу 247’921 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /247’921₮х3/=743’763 /долоон дөчин гурван мянга долоон зуун жаран гурав/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /743’763 ₮(хохирол, хор уршиг) - 247’921₮(хохирол)=/ 495’842 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Н Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 247’000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар[12] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Н-гаас (743’763₮-247’000₮=) 496’763 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ө.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Ч-ийн “...Манай аав Ө.Н архи дарс хааяа бага хэмжээгээр хэрэглэдэг, архи дарс уусан үедээ хүнтэй маргалдаж, янз бүрийн асуудал гаргаж байгаагүй, үг дуу цөөтэй, хүнтэй зөв боловсон харьцчихдаг, хүнд их тусархуу хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[13], гэрч М.Тунгалагийн “...Ө.Н төлөв даруу зантай олонтой нийтэч, аль болох хүнд туслахыг хичээдэг, тамхи татдаг, архи хааяа жаахан уудаг, архи уучхаад агсам согтуу тавьж байсан талаар би сонсож байгаагүй, эхнэр нь ганцаараа ажилтай, Ө.Н нь машинаараа сумаас аймаг хооронд хүн тээвэрлэдэг...” гэх мэдүүлэг[14], Увс аймгийн Сагил сумын Хар мод багийн Засаг даргын тодорхойлолт[15], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Н нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагч “шүүгдэгч Ө.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа “шүүгдэгч Ө.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулах” санал гаргасан болно.
Шүүгдэгч Ө.Н нь арилжааны зорилгоор хууль бусаар мод бэлтгэсэн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол, хор уршиг учирсан, гэмт хэрэг үйлдэхдээ бусдыг татан оролцуулсан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдэл холбогдлынхоо талаар мөрдөн байцаалтын шатнаас тогтвортой мэдүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ө.Н нь нойтон бургас модыг сүхээр тайрч бэлтгэсэн байх тул уг төмөр иштэй сүхийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, хууль бусаар бэлтгэж авсан 1.05 метр куб нойтон бургас модыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж тус тус хураан авах үндэслэлтэй.
Мөн Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутагт байрлах шүүгдэгчийн гэрээс тус сумын 1 дүгээр багийн нутаг “Хэрсэнгийн адаг” гэх хууль бусаар мод бэлтгэсэн газрын хооронд 2 километр 700 метрийн зайтай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ө.Н нь гэмт хэргээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор гэмт хэргийн газар очихдоо болон хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэхдээ өөрийн эзэмшлийн Хьюндай грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашиныг ашигласан байх тул уг автомашиныг хураан авах үндэслэлтэй байна.
Хьюндай грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Ө.Н-гийн өмчлөлд байгаа болох нь Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 120 дугаартай албан бичиг[17], тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр[18] тус тус тогтоогдсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох 496’763 төгрөгийг нөхөн төлөөгүй байх тул хураан авахаар шийдвэрлэсэн 5’000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй нэг ширхэг сүхийг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.05 метр куб бургас модыг, 625’875 төгрөгийн үнэ бүхий Хьюндай грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашиныг тус тус худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Тодруулбал хураан авсан эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 496’763 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд тэргүүн ээлжинд шилжүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-д “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-ыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэн гэж зааснаар илүү гарсан тохиолдолд мөн Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хууль бусаар бэлтгэсэн 1.05 метр куб бургас мод, Хьюндай грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ургийн овогт Ө-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Н-гаас 496’763 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5’000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.05 метр куб бургас мод, шүүгдэгч Ө.Н-гийн эзэмшлийн 625’875 төгрөгийн үнэ бүхий Хьюндай грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашиныг тус тус хураан авч хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Хууль бусаар бэлтгэсэн 1.05 метр куб бургас мод, Хьюндай грейс загварын 63-44 УВА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ө.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 03-16 дугаар хуудас
[2] хх-ийн 29-34 дүгээр хуудас
[3] хх-ийн 53 дугаар хуудас
[4] хх-ийн 55-57 дугаар хуудас
[5] хх-ийн 59-60 дугаар хуудас
[6] хх-ийн 62-63 дугаар хуудас
[7] хх-ийн 65-66 дугаар хуудас
[8] хх-ийн 68 дугаар хуудас
[9] хх-ийн 74 дүгээр хуудас
[10] хх-ийн 84 дүгээр хуудас
[11] хх-ийн 96 дугаар хуудас
[12] хх-ийн 148 дугаар хуудас
[13] хх-ийн 70 дугаар хуудас
[14] хх-ийн 71 дүгээр хуудас
[15] хх-ийн 113 дугаар хуудас
[16] хх-ийн 139 дүгээр хуудас
[17] хх-ийн 105 дугаар хуудас
[18] хх-ийн 120 дугаар хуудас