Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Д.Т, О.У ,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа, Э.Наранцацрал,

Хохирогч: С.О,

Гэрч. Ч.Н,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн У, Ё овогт Д-ы Т нарт холбогдох 2128000760046 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч О.У нь согтуурсан үедээ шүүгдэгч Д.Т-тэй бүлэглэн, архи уух зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг; Дундсайханы 1д-2 тоотод оршин суух Бын гэрт байсан хохирогч С.Оын Redmi note 8 маркийн гар утсыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ шүүгдэгч О.Утай бүлэглэн, архи уух зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 1д-2 тоотод оршин суух Бын гэрт байсан хохирогч С.Оын Redmi note 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсны улмаас С.О-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Т, О.У нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр О.Утай Э эгчийнд уулзаж нэг шил архи уусан. Тэндээс гараад такси авч “Баясах” дэлгүүрийн хажууд айлд очиход зарим нь согтуу, зарим нь халамцуу хүмүүс сууж байсан. Хүрмэн сумын Ганхүү ах миний таньдаг хүн байсан. Тэр айлд тал шил архи уусан. Би гадаа гараад зогсож байхад О.У гарч ирэхээр нь би явъя энд олон хүмүүс байна. Асуудалд орж магадгүй гэж хэлсэн. О.У жаахан байж байгаад явъя гээд буцаад айлд орсон. Дахиад нэг шил архи задалсан. Нэлээн байж байгаад гараад такси барьж Их-Уулд Э эгчийнд очиж 1 пиво уусан. О.У архи уумаар байна. Уумаар санагдаад байна. Машин журмын хашаанд байгаа 20 гаруй хоног уусан. Бие хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд О.У 1 шил 0.5 граммын архи гаргаж уусан. О.У утас гаргаж ирж зармаар байна гэж хэлсэн.  Ж.А надад гар утас захьсан байсан. Тэгээд би Ж.А руу залгаж 200.000 төгрөгөөр зарах утас байна гэж хэлсэн. Ж.А одоо надад 100.000 төгрөг байна. Дараа нь үлдсэн 100.000 төгрөгийг өгье, эхнэр Ч.Н рүү залгаж яриад гар утсаа үзүүлээд мөнгийг нь авчих гэж хэлсэн. Би О.Утай яриулж хаягийг нь асуулгасан. О.У дэлгүүрийн гадаа зогсож байна гэж хэллээ гээд дэлгүүрийн гадаа нь очиход Ч.Н ирсэн. Тэгээд дэлгүүр рүү орж ундаа, тамхи, зайрмаг авсан. Ч.Н бэлэн мөнгө байхгүй мобайлдана гэж хэлээд надад данс байхгүй учраас дэлгүүрийн худалдагч руу Ч.Н мөнгө мобайлдсан. Маргааш өглөө нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хүүхдээ аваад Э эгчийнд бууз идэх гэж очсон. О.У чамайг сураад байна. Бэлэн мөнгөөр гар утсаа 200.000 төгрөгөөр нутгийнхаа хүнд зарна гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд Э эгчийнд байж байхад О.У нутгийн хүнтэйгээ ирсэн. Би үхлээ 1, 2 шил архи зохицуулаатах гэж хэлсэн. Би  Ж.Атой ярихад би одоохондоо мөнгөгүй байна. Ээжтэй яриад мөнгө авчих гэж хэлсэн. Би ээжтэй нь ярихад нэлээн байж байгаад Э эгчийн данс руу 50.000 төгрөг хийсэн. Тэгээд дэлгүүрээс архи авсан.

Шүүгдэгч О.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Д.Ттэй уулзаж Дундсайханд БатБ ахынд очсон. Бид хоёрыг очиход архи уусан хүмүүс байсан. Би архи уух зорилготой очсон. Харин хүний эд зүйл хулгай хийж зарах бодол надад байгаагүй. Би 2 шил архи уусан. Таксин дотор нэг сэрэхэд Д.Т цэнхэр утас бариад утсаар яриад явж байсан. Буцах замдаа 2 шил архи авсан. Би 2 шил архийг хамт уусан. Хулгайн гар утас зарсныг нь мэдсээр байж таслан зогсоогоогүй.

Хохирогч С.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Миний хохирол төлбөрийг төлсөн гомдол санал байхгүй. Д.Т зураг үзэж гар утас барьж сууж байгаад гараад явсан. О.У 260.000 төгрөг, Д.Т 200.000 төгрөг төлсөн.

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авсан байсан юм. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Даланзадгад сумын төвд явж байгаад Хүрмэн сумын найз Этай тааралдаж уулзаж ярилцаад байж байхад Э Дундсайханд манай Хүрмэн сумын БатБ ахынх байдаг юм. Тэнд очиж юм ярьж сууцгаая гээд явсан. Тэгээд би Эын хамт БатБ ахын гэрт очиход БатБ ахын гэрт мөн манай Хүрмэн сумын Ганхүү ах, Мөнхбат ах нар архи уугаад халамцсан байдалтай сууцгааж байсан. 0.75 литрийн 1 шил архи талдаа орсон байсан. Э, БатБ ах, Ганхүү ах нар бүгд миний одоо ажиллаж байгаа 252-р ангид урьд өмнө надтай хамт ажиллаж байсан хүмүүс юм. Э бид хоёр нутгийн ах нартай хамт сууж юм ярьцгаан ууж байсан тал шил архинаас нь уусан. Э бид хоёр БатБ ахын гэрт очихдоо 0.75 литрийн Хараа гэсэн нэртэй 1 шил архи авч очсон. Тэгээд авч очсон архиа гаргаж өгч хамт ууцгаасан. Бид нарыг сууж байхад баруун гэрийн настай ах нэрийг нь одоо хэлж мэдэхгүй байна. Тэр ах орж ирж архинаас уучихаад буцаж гараад орж гараад байсан. Тэгтэл Э тэр настай ахад та түрүүнээс хойш орж гараад архинаас уугаад байх юм. Ах 1 шил юм авчирна байгаа гэж хэлсэн. Удалгүй тэр настай ах 1 шил архи авч орж ирээд буйдан сандал дээр тавьж байгаа харагдсан. Тэгээд байж байхад гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэр 2 залуу БатБ ахыг таньдаг залуучууд байсан. Тэгээд бид нар бүгд архи уугаад юм ярилцаад Э бид хоёр үл таних 2 залуутай танилцаад хамт сууцгаасан. Би өөрийгөө цэргийн байгууллагад ажилладаг гэж танилцуулсан. Тэр хоёр залуу өөрсдийн нэрээ Т, Умаа гэдэг гэж хэлж танилцуулсан. Тухайн үед би архи уугаад нэлээн халсан байсан. Т, Умаа гэх хоёр залуу надаас ахын цэргийн хувцастай залуу үеийн зургийг үзье гэж надад хэлсэн. Би ил цэнэглээд тавьсан байсан өөрийн гар утсан дээрх зургийг үзүүлэхээр гар утсаа Т, Умаа гэх хоёр залууд өгсөн. Би Ганхүү ахтай юм яриад анхаарал сарнисан байхад гэнэт Т, Умаа гэх хоёр залуу архи аваад ирье гээд гэрээс гарч явсан. Бид нар тухайн үед Т, Умаа гэх 2 залууг архи авч ирэхээр явж байгаа юм байна гэж ойлгоод үлдсэн. Тэгтэл тэр хоёр залуу эргэж ирээгүй. Би БатБ ахын гэрээс гараад явах гэтэл миний гар утас алга болсон байсан. БатБ ахын гэрт өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Гэнэт архи аваад ирье гэж хэлээд гэрээс гарч яваад эргэж ирээгүй Т, Умаа гэх 2 залуу миний гар утсыг аваад явсан гэж би ойлгож байгаа. Би өөрийн гар утсаа Т, Умаа хоёроос буцааж авсан эсэхээ санахгүй байна. Гэхдээ би өөрийн гар утаснаас миний зургийг үз гэж гар утсаа өгсөн болохоос биш чигээр нь аваад яв гэж хэлж өгөөгүй. Т, Умаа гэх хоёр залуу миний гар утсыг надад хэлэлгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр, архи авч ирнэ гэж худлаа хэлж гэрээс гарахдаа гар утсыг аваад явсан гэж бодож байна. Миний гар утсан дээр миний ажлын бүх мэдээлэл, зураг байгаа. Би өөрийн гар утсаа олж авмаар байна. Т, Умаа гэх залуучуудын нэрийг мэдэхээс биш одоо хаана байдаг, юу хийдэг талаар надад мэдэх зүйл алга. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн гар утсаа олж авах ажлаар би ажлаасаа чөлөө авч Даланзадгад суманд хэд хэдэн удаа ирсэн. Ажлаа алдсан зардлаа, мөн Хүрмэн сумаас Даланзадгад сумын хооронд явсан зардлаа гаргуулж авмаар байна. /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний санаж байгаагаар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд У, Т хоёр манай гэрт ирсэн. Т 11 цагийн орчимд нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад 50.000 төгрөг шилжүүлж авах гэсэн юм, данс байна уу гэж надаас асуусан. Би дансаа өгсөн. Миний дансанд мөнгө орж ирээгүй. Т мөнгө авах гээд нөгөө эрэгтэй хүнтэйгээ утсаар яриад манай гэрт байгаад байсан. Би өөрийн нөхөрийн хамт 14 цагийн орчимд гэрээс гарч явсан. Манай гэрт У, Т хоёр үлдсэн. Би гадуур явж байгаад У, Т хоёрыг гэрээс явсан эсэхийг нь асуухаар Тгийн гар утас руу нь залгаж ярьсан. Тэгтэл Т намайг хаана байгааг асуусан. Би худалдааны төвд явж байна гэж хэлэхэд Цоглог дэлгүүрийн гадаа байж бай очоод авъя гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр О-ийн хамт Цоглог дэлгүүрийн гадаа очоод байж байхад Т, У хоёр хоёулаа такси бариад хүрээд ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр таксинд нь суугаад явсан. Т 50.000 төгрөг хүнээс авах гээд утсаар яриад манай гэрт үлдсэн байсан. Тэр мөнгөө авч чадаагүй, унаж ирсэн таксины жолоочийн данс руу хийлгэхээр гуйгаад явж байсан юм байна лээ. Тэгтэл таксины жолооч, та нар мөдгүй удаад байна гээд бид нарыг Хаан банкны гадна буулгаад явсан. Тухайн үед банкны гүйлгээ хаачихсан байсан. Т утсаар яриад байсан хүнээсээ мөнгө авахаар болж миний данс руу уг 50.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед миний сим карт гэмтсэн байсан. Бид нар такси бариад явж Намуун дэлгүүр дээр очиж би сим картаа сэргээлгээд надад виза карт байхгүй байсан болохоор өөрийн дансанд орж ирсэн Тгийн 50.000 төгрөгийг таксины жолоочийн данс руу хийлгээд Ивээл худалдааны төвд байх бэлэн мөнгөний машинд картыг нь уншуулж 50.000 төгрөгийг нь гарган авч мөнгийг Тд өгсөн. Тэгээд бид нар манай гэр рүү явсан. Замдаа Т Ивээл дэлгүүрийн хойд талд байх 2 давхар улаан өнгийн тоосгон дэлгүүр дээр зогсож 0.5 литрийн Ерөөл гэсэн нэртэй архи худалдан авч манай гэрт очиж уг архийг бид нар хувааж ууцгаасан. У манай гэрт хоноод Т гэр рүүгээ явсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. /хх-ийн 25-27-р хуудас/

Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр А тухайн үед хөдөө байсан болохоор би Малчин гэр хороололд өөрийн ээжийнхээ гэрт байсан юм. Т 19 цагийн орчимд ирсэн. Тэгээд би гарч очоод уулзахад Т Х өвгөн гэх ахтай хамт дэлгүүрийн гадаа зогсож байсан. Таксин дотор жолоочоос гадна арын суудал дээр нэг согтуу байдалтай эрэгтэй хүн сууж байсан. Т шууд дэлгүүр рүү орж дэлгүүрээс зайрмаг ундаа, тамхи гээд 9.200 төгрөгийн зүйл авахуулсан. Тэгээд дэлгүүрээс гарч би Тгийн худалдах гэж байгаа гар утсыг үзэхэд уг гар утас унтраалттай байсан. Би “энэ утас чинь унтраалттай байна. Код нь байгаа юм уу? Цэнэглэгч нь байгаа юм уу асууж үзье” гэж хэлэхэд Т уурлаад наадах чинь код байхгүй шууд асна цэнэглэгчийг нь гэртээ марчихсан байна. Хүн тэр холоос ирж байхад гээд надад уурлаад байсан. Тэгээд би А руу залгаж Тгийн авч ирсэн утас нь унтраалттай цэнэггүй утас байна гэж хэлсэн чинь “Тэгвэл боль” гэж хэлсэн. Тэгтэл Т манай нөхөр Атой утсаар ярьж байгаад уг утсыг манай нөхөрт зарахаар болсон. Тэгээд Тд үлдэгдэл 40.000 төгрөгийг нь шилжүүлэх гэтэл Т надад карт байхгүй дэлгүүр рүү шилжүүлээд мөнгийг нь авчихъя гээд намайг “Биндэрьяа” дэлгүүр рүү авч явсан. Биндэръяа дэлгүүр дээр очиж би худалдагчийнх нь данс руу нь 40.000 төгрөг шилжүүлсэн. Т, Х ах гэх хүнтэй хамт хоёулаа дэлгүүрээс 2 шил архи худалдаж авч байгаа харагдсан. Яг ямар нэртэй хэдэн граммын архи худалдаж авсныг би сайн хараагүй. Машины хойд суудал дээр сууж байсан залууг У гэж дуудаж байсан. Тэгээд Т, Х өвгөн гэх хүн, У нар Хан-Уулын гэр хороололд Х өвгөн гэх хүнийхээ гэрт бууж үлдэцгээсэн. Би таксигаар нь гэртээ хүргүүлсэн. Манай нөхөр А надад хэлэхдээ маргааш бас 50.000 төгрөг утасны төлбөрт өгнө гэж хэлж байсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А өөрийнхөө ээжээр Тд 50.000 төгрөг шилжүүлсэн байсан. /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар төмөр замын туслахын ажил хийхээр Даланзадгадаас явсан юм. Би Ттэй байнга утсаар холбогдож ярьж байдаг юм. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би Т рүү утсаар ярьж гайгүй хямдхан зарчихаар гар утас байна уу гэж асууж байсан юм. Энэ өдрийн өдөр нь Т над руу залгаж энд нэг утас байна чи авах уу? гэж асуусан. Би ямар утас юм бэ? гэж асуухад надад note 8 маркийн гар утасны сүүлийн загвар байна гэж хэлсэн. Би хэдээр зарах юм гэж асуухад Т 200.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би эхлээд 100.000 төгрөгийг нь өгье үлдэгдэл 100.000 төгрөгийг нь цалин буухаар өгье гэж хэлсэн. Т миний саналыг зөвшөөрсөн. Тэгээд би Тд наад гар утсаа манай эхнэрт аваачаад өгчих гэж хэлсэн. Би эхнэртээ 50.000 төгрөг шилжүүлээд Т гар утас аваад очно, тэрийг нь авчихаарай гэж хэлсэн. Энэ өдрийн орой 19 цагийн орчимд Т гар утсаа зарахаар манай эхнэр дээр очсон байсан. Манай эхнэр над руу утсаар залгаж яриад энэ гар утас чинь асдаггүй, цэнэггүй гар утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл боль боль гэж хэлэхэд Т надтай ярьж асуудалгүй гар утас байгаа гэж хэлсэн. Би найздаа итгээд уг гар утсыг авчих гэж өөрийн эхнэр Нд хэлж авахуулсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд Т надтай ярьж үлдэгдэл 50.000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Би ээж рүүгээ залгаж яриад Т рүү 50.000 төгрөг шилжүүлсэн. Манай эхнэр дараа нь надтай яриад энэ гар утас чинь кодтой юм байна гэж надад хэлсэн. Би Тгээс худалдалдаж авсан гар утасныхаа кодыг асуухад Т би санахгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд уг гар утсыг манай эхнэр Н Цагаан хад руу над руу явуулсан. Би гар утсаа хүлээж аваад хамт ажилладаг утасны код тайлдаг Чичээн Олл гэх нэртэй найзаар кодыг нь тайлуулсан. Миний Тгээс худалдаж авсан гар утас “Redmi note 8” маркийн цэнхэр өнгийн гэртэй шинэвтэр гар утас байсан. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний цалин бууж үлдэгдэл 100.000 төгрөгийг Тгийн данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. Даланзадгад суманд ирээд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн найз Укагийн хамт төвд явж байгаад “Дээж” гуанзны үүдэнд танихгүй хүнд 300.00 төгрөгөөр Тгээс худалдаж авсан “Redmi note 8” маркийн гар утсыг худалдсан. Одоо уг гар утас надад байхгүй. Би гар утас худалдсан хүнээ танихгүй. Одоо би тэр хүнийг олж чадахгүй. /хх-ийн 32-33-р хуудас/

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр Их-Уулын 17б-3 тоотод байх гэртээ байж байхад Т, У нар манайд орой ирсэн. Тэр хоёр ирэхдээ архи уучихсан байдалтай ирсэн. Т, А гэх найзтайгаа утсаар яриад нэг гар утас байна авах уу гэж яриад байсан. Би тэрийг нь нэг их тоогоогүй. Тэгж байтал Аын эхнэртэй очиж уулзаж мөнгө авахаар болоод гудамжинд гараад такси барьсан. Таксины жолооч эмэгтэй хүн байсан. Т, У бид нар таксигаар яваад Малчны хороололд байх “Ундрах” дэлгүүрийн гадаа очсон. Т, Аын эхнэртэй уулзаад хэсэг байж байгаад дэлгүүр ороод зайрмаг, ундаа гэх мэт зүйлүүд авч гарч ирсэн. Тэгээд бид нар Их-Уулд байдаг “Биндэръяа” гэх дэлгүүр орж Н 40.000 төгрөг дэлгүүрийн дансанд хийсэн. Тэр дэлгүүрээс бид гурав 2 шил архи аваад манай гэрт очиж ууцгаасан. Тэр архийг уугаад тасраад унтсан. Өглөө босоход тэр хоёр манайд байхгүй байсан. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 37-р хуудас/

Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А бид хоёр 2021 оны 03 дугаар сарын эхээр төмөр зам дээр хамт ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр амарч ирсэн юм. А бид хоёрыг төмөр зам дээр ажиллаж байх үед Т, А руу залгаад утас авах уу гэж яриад байсан. Тэгж байгаад тэр хоёр наймаа хийхээр болоод А эхнэрээрээ гар утсыг нь авахуулаад 3 хоногийн дараагаар бид хоёрын ажиллаж байгаа газарт гар утас нь ирсэн. Тухайн гар утас нь тод цэнхэр өнгийн 3-4 камертай утас байсан. Тухайн утас нь кодтой байсныг нь А хүнээр тайлуулсан байх. Тэгээд А тэр гар утсыг барьж байгаад бид хоёр ажлаасаа буугаад цалингаа аваад буцаж аймаг явах замдаа Цогтцэций сумын төв дээрээс Тд мөнгийг шилжүүлж өгсөн юм. А тэр гар утсыг Тгээс 200.000 төгрөгөөр авсан гэж хэлж байсан. Эхлээд гар утас авахдаа 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Цогтцэций сумаас үлдсэн 100.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн гэж хэлж байсан. /хх-ийн 39-р хуудас/

Яллагдагч гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр А яриад Тгээс утас хүлээж аваад 50.000 төгрөг өгчих гээд миний дансанд 50.000 төгрөг А шилжүүлсэн. Тухайн өдрийн орой 20 цагийн Т над руу залгаад хойд дэлгүүр дээрээ гараад ир гэсэн. Тэгээд би гараад очиход Т пробокс маркийн таксигаар нэг эмэгтэй жолоочтой ирсэн байсан. Т, Б гэдэг залуу, А буюу Х өвгөн гэх хүмүүсийн хамтаар ирсэн байсан. Т дэлгүүрийн гадаа Х өвгөн гэх хүний хамтаар машинаас бууж ирээд надтай хамт дэлгүүр орсон. Дэлгүүр ороод би Тгийн авч ирсэн гар утсыг үзэхэд утас нь унтраалттай байсан учраас яагаад унтарсан юм бэ гэсэн чинь цэнэг нь дуусаад унтарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь цэнэггүй утас авахгүй гэсэн чинь уурлаад намайг тэр холоос такси хөлслөөд ирж байхад чинь таксины мөнгийг нь хэн төлөх юм бэ гээд над руу уурлаад байсан. Тэгж байгаад би А руу залгаад унтраастай утас байна яах юм бэ гэсэн чинь А, Ттэй ярьсан тэгж ярьж дуусаад надтай яриад наад утсаа аваад үлдчих гэсэн. Тэгээд би авахаар болсон чинь Т “Ундрах” дэлгүүрээс тамхи, ундаа, зайрмаг гэх мэт зүйлүүд авсан. Тэгээд мөнгийг нь шилжүүлэх гэсэн чинь Т картгүй учраас “Биндэръяа” дэлгүүрт очоод мөнгөө шилжүүлээд авчихъя гээд намайг таксиндаа суулгаад хамт Их-Уул хороолол руу яваад “Биндэръяа” дэлгүүрийн гадаа очоод надтай хамт Х өвгөн гэдэг хүн машинаас буугаад дэлгүүрийн худалдагч руу 40.000 төгрөг шилжүүлж мөнгөө бэлнээр нь аваад тухайн дэлгүүрээс архи авах шиг болсон. Тэгээд энэ гурав надтай хамт таксигаар яваад Х өвгөн гэдэг хүний гэрт нь буугаад үлдсэн. Би цаашаа таксигаар яваад гэртээ хүргүүлсэн юм.

Асуулт: Яллагдагч Д.Т та гэрч Ч.Н-ийн ярьсан зүйлүүдийг сонссон уу? Ийм зүйл болсон уу?

Хариулт: Би Малчны хороолол руу очсон. Гэхдээ Х өвгөнтэй хамт яваагүй. Би дэлгүүр рүү орсон гэдгээ санахгүй байна. “Биндэръяа” дэлгүүр орсноо санахгүй байна. Дэлгүүрээс юу авснаа санахгүй байна. Х өвгөний гэрт очиж бол архи уусан.

Асуулт: Яллагдагч Д.Т та Нтэй хамт Ундрах хүнсний дэлгүүр орсон юм уу?

Хариулт: Би тэрийг сайн санахгүй байна.

Асуулт: Гэрч Н та гар утсыг хэнээс хүлээж авсан юм бэ?

Хариулт: Би Ундрах дэлгүүрт Тгээс хүлээж авсан.

Асуулт: Яллагдагч Т та гар утсыг Нд хүлээлгэн өгсөн юм уу?

Хариулт: Би санахгүй байна.

Асуулт:Яллагдагч Д.Т та Бг Нтэй утсаар яриулсан зүйл байна уу?

Хариулт: Би Нтэй уулзахаар явж байхдаа Бг Нандин- Эрдэнэтэй утсаар яриулсан тэгэхэд Б, Нтэй ярьж дуусаад дэлгүүрийн гадаа очоод зогсчих гэж байна гэж хэлсэн юм.

Асуулт: Гэрч Ч.Н та яллагдагч Д.Тгийн ярьсан зүйлийг сонссон уу? Та Б гэх хүнтэй утсаар ярьсан зүйл байна уу?

Хариулт: Би Ттэй л утсаар ярьсан гэж бодож байна. Би дэлгүүрийн гадаа очоод зогсчих гэж бол хэлсэн.

Асуулт: Гэрч Ч.Н та Б гэх хүнийг таних уу? Ундрах дэлгүүрийн гадаа уулзсан уу? Мөн дэлгүүрийн гадаа гар утас авсан зүйл байна уу?

Хариулт: Би тэр хүнийг танихгүй тэр өдөр анх харсан. Б гэдэг хүн нь машинаас огт бууж ирээгүй. Тэр хүнээс бол утас аваагүй Тгээс л авсан юм.

Асуулт: Гэрч Ч.Н танд нэмж ярих зүйл байна уу?

Хариулт: Байхгүй.

Асуулт: Яллагдагч Ч.Т танд нэмж ярих зүйл байна уу?

Хариулт: Өөр нэмж ярих зүйл байхгүй.

Асуулт: Өмгөөлөгчөөс асуулт байна уу?

Хариулт: байна.

Асуулт: Гэрч Ч.Нэс асууя. Тухайн өдөр Т тантай уулзахдаа ямар маркийн машинтай ямар ямар хүмүүстэй ямар зорилгоор уулзсан юм бэ?

Хариулт: Пробокс гэдэг машинтай таксигаар Малчны хороололд надад гар утас өгөхөөр очсон тэгж очихдоо Т, Х өвгөн, Б, таксины эгч Тгийн хүүхэд зэрэг хүмүүс очсон юм.

Асуулт: Эдгээр хүмүүс очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу? Хэрэв хэрэглэсэн байсан бол хэн хэн нь хэр зэрэг согтуу байсан бэ?

Хариулт: Гурвуулаа архи уусан байсан миний харснаар бол тийм их согтуу байгаагүй, бүгдээрээ гайгүй байсан.

Асуулт: Т Ундрах дэлгүүр рүү хамт орсон юм уу? Дэлгүүрээс юу юу авсан юм бэ?

Хариулт: Т надтай хамт орсон. Дэлгүүрээс зайрмаг, ундаа, тамхи зэргийг л авсан.

Яллагдагч: Тгээс асууя. Нандин-Эрдэнийн хэлсэн зүйлүүд үнэн үү?

Хариулт: Би дэлгүүр рүү явсанаа санаж байна. Дэлгүүр рүү орсоноо санахгүй байна. Надад тортой юм өгсөнийг санаж байна. /хх-ийн 44-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Redmi note 8 маркийн гар утасны үнэлгээ 400.000 төгрөг /хх-ийн 48-р хуудас/

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 03 дугаар сарын 03-ны өглөө гэртээ байж байгаад 11 цагийн үед гэрээсээ гараад манайхаас хоёр хашааны хойно байх Э буюу Э эгчийн гэрт алхаад очсон чинь Б буюу У мотоцикльтой хүрээд ирсэн. Б бид хоёр уулзаад юм яриад сууж байгаад чи машинаа журмын хашаанаас авсан юм уу гэсэн чинь машинаа аваагүй цагдаагаас зугтаагаад явж байна. Хэд хоног архи уучихсан бие өвдөөд байна. Миний хөгшин 1 шил архи зохицуулаад аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу дэлгүүр орж 1 шил 0.75 граммын Хараа архи 1 хайрцаг тамхи зэргийг авсан. Тэгээд тэр архийг Э эгчийн гэрт очиж Б, Э эгч бид гурав нөгөө архийг хувааж уусан. 14 цагийн үе архи дууссан байх. Тэгээд архи дууссан чинь Б дахиад ганц юмны мөнгө байхгүй юу гэсэн. Тэгэхээр нь одоо надад архи авах мөнгө байхгүй байгаа нь 5.000 төгрөг байна гэж Бд үзүүлсэн. Тэгсэн чинь Б надад 5.000 төгрөгөө надад өгчих би зохицуулаатахъя, чи такси дуудчих гэсэн. Тэгээд би такси дуудаж ирүүлээд бид хоёр гараад нөгөө таксинд суугаад Дундсайхан руу явсан. Дундсайханы 1д-2 тоот хашааны гадаа очиж таксигаа явуулчихаад хашаанд ороход 3 гэр байсан. Хашаанд саарал, шар машинууд байсан Б намайг дагуулаад хашаанд байсан хамгийн зүүн талын гэр рүү орсон. Тэр гэрт ороод Б гэрийн баруун талаар яваад суусан. Би араас нь дагаж баруун талд очоод суухад гэрт 6 эрэгтэй хүн байсан. Б тэр хүмүүстэй юм яриад байсан. Миний таньдаг Г гэдэг ах л байсан. Өөр таних хүн байгаагүй. Би Г ахтай хэсэг юм ярьж байгаад би явлаа гээд гэрээс гараад 00 руу явж байхад араас Б гараад ирсэн. Би 00-ийн хажууд очоод бие засч байхад Б хажууд ирэхээр нь явъя хөгшөөн олон эрэгтэй хүмүүс байна. Асуудал гарч магадгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б одоо ганцхан орчихоод явъя, асуудал гаргахгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр буцаж гэрт ороод Г ахтай “та хэзээ явах юм бэ” гэх мэт зүйл ярьсан. Тэр үед гэрт байсан хүмүүс архи уугаад байгаад байсан. Надад хийж өгөхөөр нь би уусан. Тэгж байгаад би Бг явъя гэсэн чинь за явъя гээд гэрээс түрүүлээд гарсан. Би Г ахад дүү нь явлаа шүү гэж гар барьчихаад гэрээс гарсан. Тэгээд бид хоёр доошоо алхаад “Баясах” дэлгүүрийн тэнд очоод засмал дагаж хойшоо алхаж байгаад такси барьсан. Таксинд суугаад Солонго дэлгүүрийн уулзвараар доошоо эргэж байхад Б 1 шил 0.5 граммын Ерөөл архи гаргаад ирсэн. Би Бгаас юун архи хаанаас гаргаад ирэв гэсэн чинь Б зүгээрээ зүгээр надад байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Э эгчийн гадаа очиж таксинаас буугаад Э эгчийн гэрт ороход Э эгч 2 охин 1 хүүгийн хамтаар байсан. Тэгээд Бгийн авч ирсэн архийг задлаад Э эгч, Б бид гурав хувааж уусан. Архийг ууж дуусаад нэлээд юм ярьж сууж байгаад Б найздаа нэг утас тавиад өгчих. Би өнөөдөр 2-3 юм уучихвал яг болох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаараа Цагаан хаданд байгаа найз А руу залгаад Б нэг гар утас зарах юм уу? Тавих юм уу нэг юм яриад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь А, Б хаана байгаа юм бэ гэхээр нь энд миний хажууд байна гэсэн чинь А, Бтай утсаар ярья гэсэн. Би утсаа өгөөд Б, А хоёр хоорондоо ярьсан. Тэр хоёр хэсэг ярьж байгаад Б надад утас өгсөн. Тэгээд А би жаахан байж байгаад эргээд ярья гэсэн. Удалгүй А эргэж залгаад чи манай эхнэрийн гэрийг мэдэх юм чинь Бтай хамт очоод мөнгө авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аод чи Бтай ярь гэсэн чинь Б А хоёр ярьсан. Ярьж дуусаад Б намайг чи нэг такси дуудчих гэсэн. Би утсаараа нэг такси дуудсан чинь Приус-10 маркийн машинтай нэг эгч ирсэн. Тэгээд тэр таксинд суугаад шууд Малчны хороолол руу явсан. Малчны хороолол дөхөөд би Аын эхнэр Н руу залгаад утсаа Бд өгсөн. Б, Нтай ярьж байгаад ард талын дэлгүүрийн гадаа зогсчих гэж байна гэж Б надад хэлсэн. Тэгээд дэлгүүрийн гадаа очоод зогсож байхад Н гараад ирсэн. Н гарч ирээд миний сууж байсан талын буюу урьд талын хаалгыг нээхэд Б, Нд гар утас гаргаж өгсөн. Н тэгсэн чинь гар утсыг нь аваад энэ утас чинь цэнэгтэй юм уу цэнэглэгч нь хаана байгаа юм бэ гэсэн чинь Б наад утас чинь цэнэггүй байгаа цэнэглэгч нь байхгүй шүү дээ хөгшөөн гэсэн. Тэгсэн чинь Н, А 50.000 төгрөг явуулсан юу авах юм бэ гэсэн чинь Б 2 шил архи, 1 хайрцаг тамхи, 1 уут боов, ундаа авна. Тэгээд 10.000 төгрөг бэлэн авна гэж хэлсэн. Тэгсэн Н дэлгүүр ороод 2 шил архи, уут боов, 1 хайрцаг тамхи, ундаа бэлэн 10.000 төгрөг авч ирж өгсөн. Тэгээд Н буцаад гэр рүүгээ явсан. Бид хоёр такситайгаа буцаж яваад А ахын буюу Х өвгөний гэрт очиж буугаад тэндээ нөгөө 2 шил архиа уугаад би тэндээ хоносон. Б шөнө яваад өгсөн байсан. Би өглөө босоод гэртээ очоод хувцсаа сольж усанд орчихоод өдөр 11-12 цагийн хооронд Э эгчийн гэрт очиход Э эгч Б чамайг сураад явж байсан гэж хэлсэн. Би тэндээ байж байхад Б нэг мотоцикльтой залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд юу болов гэсэн чинь Б мань чинь утсаа буцаагаад авлаа. Би нутгийнхаа хүнд 200.000 төгрөгөөр зарахаар боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н хөдөө гэр рүүгээ явчихсан гэсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б утсаа авчихмаар байна. Яах вэ. Энэ хүнд 200.000 төгрөгөөр зарчихмаар байна гээд байсан. Тэгэхээр нь би одоо яаж авах вэ дээ гэсэн чинь Б намайг хоёулаа дэлгүүр ороод ирье гэхээр нь би одоо дэлгүүр орохгүй би хүүхэдтэйгээ явж байна. Тэгээд ч надад ямар ч мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б нөгөө хамт ирсэн мотоцикльтой залуутайгаа хамт гараад явсан. Удалгүй хайрцаг тамхи аваад хүрээд ирсэн. Тэгээд мотоцикльтой залуу яваад өгсөн. Тэгсэн Б намайг үхлээ яах вэ гээд намайг шаналгаад байхаар нь би Атой утсаар яриад мөнгө байна уу гэсэн чинь А 50.000 төгрөг зохицуулж өгье гэсэн. Тэгээд Б, Э эгч, Э эгчийн нөхөр бид нар такси бариад төв рүү орсон. Нөгөө таксины эгчийн данс руу мөнгө шилжүүлж авахаар болоод төвөөр явсан чинь төвийн АТМ-үүд болохгүй байсан. Тэгсэн чинь нөгөө таксины хүн та нарын мөнгө орж ирэх гэж мөдгүй юм байна гээд бид нарыг нэг цонхны үйлчилгээний хажууд буулгаад явсан. Тэндээ буугаад байж байгаад бид нар дахин такси бариад Зүүнсайханы “Намуун” хүнсний дэлгүүр ороод Э эгч сим картаа сэргээлгэж авсан. Тэгчихээд байж байхад Аын ээжээс Э эгчийн данс руу 50.000 төгрөг орж ирсэн. Тэгээд Ивээл дэлгүүрийн гадаа ирж зогсоод Э эгч таксины жолооч руу мобайл банкаар 50.000 төгрөг шилжүүлээд таксины жолооч АТМ-ээс бэлэн мөнгө гаргаж өгсөн. Бид нар замаараа “Баянхангай” дэлгүүр орж 1 шил 0.5 граммын архи, 1 хайрцаг тамхи аваад Э эгчийн гэр рүү явцгаасан. Э эгчийн гэрт очоод Э эгч түүний нөхөр Гоожоо ах, Б нар хувааж уусан. Би хүүхэдтэйгээ явсан учраас архи уугаагүй. Тэгээд явлаа гэсэн чинь Э эгч мантуун бууз хийж байна. Бууз идчихээд яв гэсэн. Тэгэхээр нь буузнаас нь идсэн. Тэгсэн нөгөө хэд 0.5 граммын архиа дуусгаад дахиад архи авахаар болоод Б, Э эгч хоёр явсан. Тэр хоёр хэсэг хугацааны дараа 0.75 граммын 1 шил архи, 1 хайрцаг тамхитай аваад ирсэн. Тэд нар архиа уугаад гэртээ сууцгааж байсан. Би гэррүүгээ хүүхдээ дагуулаад явсан. Энэ явдлаас нэлээд хэд хоногийн дараагаа хоёр залуу манайд ирээд Уын талаар явж байна. У хаана байна гэхээр нь би танихгүй гэсэн чинь намайг гараад ир гээд цагдаагийн газар дээр авч ирсэн чинь нөгөө зарсан утасны тухай асуудлаар явж байсан хүмүүс байсан юм. /хх-ийн 58-59-р хуудас/

Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2020 оны 08 дугаар сард аймагт ирээд ахындаа блок цохиж байсан юм. Би цагаан сарын үеэр ахын машиныг согтуу унаж явж байгаад цагдаад баригдаад олон хоногоор архи ууж явсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өглөө Э эгчийн гэрт очоод байж байхад Т ирсэн. Тухайн үед би шартчихсан байсан учраас Тг архи аваад өг гэсэн чинь Т дэлгүүр ороод 0.75 граммын Хараа архи авч ирсэн. Тэр архийг нь Э эгч, Т бид гурав хувааж уучихаад Т бид хоёр такси бариад Дундсайханд байх БатБ гэдэг ахын гэрт очиход БатБ ахын гэрт нэлээд хэдэн танихгүй хүмүүс архи уугаад сууж байсан. Тэнд тэр хүмүүстэй нийлж архи ууж байхад Т намайг явъя гэсэн. Тэгээд бид хоёр БатБ ахын гэрээс гараад такси бариад явж байхад Т утсаар яриад яваад байсан. Тэгж яваад Малчны хороололд очоод нэг эмэгтэй хүнтэй уулзаж байгаад тэндээсээ буцаад Э эгчийн гэрт ирсэн. Замаараа нэг архи аваад ирсэн санагдаж байна. Би тэнд архи ууж байгаад тасраад унтсан байсан. Тэгээд маргааш өглөө нь би Тг дуудсан чинь Т хүрээд ирсэн. Тэгээд Э эгч бид гурав такси бариад гадуур явж байгаад Т, Э эгчийн данс руу хүнээр 50.000 төгрөг хийлгэж авсан. Тэгээд тэр мөнгөөрөө архи аваад буцаад Э эгчийн гэрт очсон. Би тэндээ дахиад тасраад унтсан байсан. Маргааш нь өглөө босоод ахындаа очсон ийм зүйл болсон юм. Тухайн гэрт 5-6 хүн архи уугаад согтуу байцгааж байсан. Таньдаг нь гэвэл БатБ ах л байсан юм. Би тэр айлаас гарахдаа нэлээд согтоод гарсан. Нэг мэдэхэд таксин дотор явж байсан. Би гар утас авч гарсан эсэхээ мэдэхгүй байна. Сүүлд нь Ттэй уулзахад Т намайг гар утас авч гарсан гэж хэлээд байсан. Т найзынхаа эхнэрт зарсан гэсэн. Таксинд суугаад явж байхад Т цэнхэр өнгийн гар утас бариад явж байсан. Тэгээд хажуугаар нь гар утсаар яриад хүнд зарна гээд яриад байсан санагдаж байна. /хх-ийн 64-65-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/

Өмнөговь аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 89-93-р хуудас/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/,

Дээрхийн адис ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 122-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72, 86-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 87-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.У нь согтуурсан үедээ шүүгдэгч Д.Ттэй бүлэглэн, архи уух зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг; Дундсайханы 1д-2 тоотод оршин суух БатБын гэрт байсан хохирогч С.Оын Redmi note 8 маркийн гар утсыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ шүүгдэгч О.Утай бүлэглэн, архи уух зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 1д-2 тоотод оршин суух БатБын гэрт байсан хохирогч С.Оын Redmi note 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсны улмаас С.Оад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл байхаар хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, бусад этгээдүүдэд мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Өмгөөлөгч Ц.Бмаа шүүх хуралдаанд тухайн хэрэг үйлдэгдэхэд гэрт байсан хүмүүсийг гэрчээр асуугаагүй, хэн авсныг нь тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг тул тухайн гэрт байсан гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авснаар хохирогч С.Оын redmi note 8 загварын гар утсыг хэн авсныг нь тогтоох боломжгүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...Д.Т гар утсыг О.Утай хамт үзэж байсан. Архи аваад ирье гэх шалтгаанаар гэнэт гараад явсан. Үүний дараа утас алга болж гэрт байсан хэсэг хүмүүс энэ хоёроос гарцаагүй боллоо” гэх яриаг өрнүүлсэн талаар мэдүүлдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, яллагдагч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т, О.У нарын үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Т, О.У нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлдэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул энэ нь хэргийг дахин шалгах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч Д.Т, О.У нарыг Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.У нь согтуурсан үедээ шүүгдэгч Д.Ттэй бүлэглэн, архи уух зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг; Дундсайханы 1д-2 тоотод оршин суух БатБын гэрт байсан хохирогч С.Оын Redmi note 8 маркийн гар утсыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ шүүгдэгч О.Утай бүлэглэн, архи уух зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 1д-2 тоотод оршин суух БатБын гэрт байсан хохирогч С.Оын Redmi note 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсны улмаас С.Оад 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Т, О.У нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд О.Уын өгч байгаа мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй дүйцэж харагддаг, шүүгдэгч Д.Тгийн мэдүүлэг үгүйсгэгдэж харагддаг учраас миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.У нь Д.Т цагаан өнгийн гар утас барьдаг. Цэнхэр өнгийн гар утас Д.Тгийн гар утас биш гэдгийг би мэдэж байсан гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заажээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцно.

Шүүгдэгч О.У нь шүүгдэгч Д.Ттэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч шүүгдэгч Д.Тг цагаан өнгийн гар утас барьдаг, цэнхэр өнгийн гар утас Д.Тгийн гар утас биш гэдгийг мэдсэн боловч таслан зогсоогоогүй үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Т, О.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Оад 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Redmi note 8 маркийн гар утасны үнэлгээ 400.000 төгрөг /хх-ийн 48-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т, О.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Оад 400.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хохирол төлбөрийг төлсөн гомдол санал байхгүй. Д.Т зураг үзэж гар утас барьж сууж байгаад гараад явсан. О.У 260.000 төгрөг, Д.Т 200.000 төгрөг төлсөн...” гэснээр шүүгдэгч.Т, О.У нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т, О.У нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Тгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй”  /хх-ийн 87-р хуудас/, Өмнөговь аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 89-93-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, “Дээрхийн адис” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ажил байдлын тодорхойлолтод: Д.Т нь “Дээрхийн адис” ХХК-д борлуулагч жолоочоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл ажиллаж байгаа ба борлуулалтын орлогоор цалинждаг нь үнэн /хх-ийн 122-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч О.Уын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй”  /хх-ийн 73-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72-р хуудас/, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дугаартай тодорхойлолтод: О.У нь тус багийн байнгын оршин суугч иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 68-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Т, шүүгдэгч О.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.У, Д.Т нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.У, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ё овогт Д-ы Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, Д.Т нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.У, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.У нь хохирогч С.Оад 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Т нь хохирогч С.Оад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА