| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00332/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 386
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 15 байрны 12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЭ81122504, Тайжууд овогт Жамсрангийн Бадамгарав,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 15 байрны 12 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ57021817, Тайжууд овогт Мягмарын Жамсран нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 22.485.400,75 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Жамсран овогтой Бадамгарав нь тус банкнаас 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1250021633 тоот зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 32.4 хувийн хүүтэйгээр чацаргана авах, жүүс тос гаргах тоног төхөөрөмж авах зориулалтаар 36 сарын хугацаагай буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 3 дугаар баг, Яслийн 16 айлын 01 тоотод байрлалттай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /Ү- 1520000794/, Увс, Улаангом сум, 3 дугаар баг Яслийн 16 айлын ард талд 30 м.кв газар эзэмших эрх /ГД-0029687/ тус тус барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 8 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн богөөд 2016 оны 8 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзаж зээлийн төлбөрийн төлөлтийн хамтаар шаардах хуудас хүргүүлж байсан. Зээлдэгч нь ирж уулзаж хугацаа авч хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөх график гарган өгч байсан боловч зээлдэгч нь банкинд өгсөн амлалт бичиг бичиж өгсөн графикт хугацаандаа төлбөр хийгдээгүй удаа дараа хугацаа авч зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү Гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017.04.06/ байдлаар Жамсран овогтой Бадамгарав болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Мягмар овогтой Жамсран нарын төлох ёстой бичил зээлийн үндсэн үлдэгдэл нь 19.101.487,75 төгрөг, зээлийн хүү 3.272.009 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.904 төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар багалгаажуулсны зардал 23.000 төгрөг зарцуулсан тул нийт 22.485.400,75 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 22.485.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Жамсран овогтой Бадамгарав, Мягмар овогтой Жамсран нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 22.485.400,75 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 22.485.400.75 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь Ж.Бадамгарав, М.Жамсран нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 22.485.400,75 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.377 төгрөг төлсөн ба тал хувь болох 135.189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 135.189 төгрөг, хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нараас 135.189 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 22.485.400,75 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 270.377 төгрөгөөс 135.189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 135.189 төгрөг, хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нараас 135.189 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ж.Бадамгарав, М.Жамсран нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР