Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож Улсын яллагч Э.Ууганзаяа Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******-*******гийн *******д холбогдох эрүүгийн 2036001890257 дугаартай, 178/2021/0005/Э/ индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, ******* овогт *******- *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Э.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч У.т “ үхэр зарна” гэж хэлээд 197000 төгрөгийг хуурч авсан залилах гэмт хэрэгт холбогдожээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хохирогч овогт гийн ийн / оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын 24-ний орой манай дүү У. “ энэ хүн үхэр зарна гэнээ” гээд Э.******* гэх хүнийг дагуулж ирсэн.Э.******* тухайн үед жаахан халамцуу байсан бөгөөд 3 настай үхрийг өөрийнхөө хотноос надад 550000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоод явсан.Удалгүй над руу залгаад “ 100000 төгрөгний урьдчилгаа өгч байгаач” гэхээр нь би өгөөгүй юм. Маргааш өглөө нь Э.******* ирээд “ Би хурим найрын ажилтай байна. Машин олоод ирье, та бензинийг нь хийчих, үхрийн үнэнээс хасаад тооцоорой” гэсэн. Удалгүй жижиг машинтай гэх дүүгийнхээ хамт ирээд “ би ломбарданд утсаа тавьчихсан та аваад өгөөч үхэрний мөнгөнөөс хасаад тооцуулъя “ гэхээр нь би тай нь хамт ломбард руу орж 84500 төгрөг төлж утсыг нь аваад бид нар ******* руу гарсан.*******ад очоод ээжийндээ орчихоод гарч ирээд “ манай ээжид мөнгө хэрэг болоод байна гэнэ” гээд надаас 20000 төгрөг авсан.Тэгээд сумаас 6 км орчим яваад хуучин модон гүүрэн дээр ирээд “ одоо цаашаа машин явах боломжгүй, явган явна, надтай хэн хамт явах бэ” гэхээр нь манай ах У.г Э.*******тэй явуулаад би гэх дүүгийнх нь хамт үлдсэн. 2 цаг орчим хүлээгээд манай ах ганцаараа буцаж ирээд “ их бүтэлгүй юм боллоо, Э.******* голын цаана гараад бэлчиж байсан үхэрнээс нэг үхэр заагаад энэ болно биз дээ, хараад зогсож бай, би уяа олоод ирье гэж яваад тэр чигтээ эргэж ирсэнгүй” гэсэн. Бид нар ******* сумын төв ороод ээжийнд нь очоод хэлэхэд ээж нь” Э.******* манайд ирээд надаас мөнгө асуухаар нь би 10000 төгрөг өгсөн. Манайд ирвэл би та нарт хэлье” гэхээр нь бид нар явсан.Э.******* надаас ломбарднаас утас авахад-84500 төгрөг, бензин хийхэд-60000 төгрөг, ээждээ өгнө гэж 20000 төгрөг, хүүхдүүд дээр яаж хоосон очих бэ гээд 13000 төгрөгөөр чихэр печень, замдаа хэрэглэх ус, ундаа, тамхиний-19500 төгрөг, нийт 197000 төгрөг авсан....гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/ Гэрч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 10 дугаар сарын сүүлээр зах дээр явж байгаад зүс таних Э.Батүвшинтэй таарахад “ би өчигдөр үхэр зараад 200.000 төгрөгөөр гар утас авлаа” гээд надад үзүүлэхэд би “ чамд одоо зарах үхэр байна уу “гэхэд “ надад зөндөө үхэр байгаа, би олон малтай” гэсэн. Тэгэхээр нь Э.*******г дагуулаад эгч У.тэй уулзуулсан. Маргааш нь манай эгч У. У. ахыг дагуулаад ******* сум руу үхэр авахаар Э.*******тэй явсан.Тэгтэл орой нь эгч утасдаад “нөгөө хүн чинь үхрээ өгсөнгүй, намайг залилчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/ Гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Э.******* 4 орчим насны нэг үхэр заачихаад “ би бугуйл аваад ирье” гэж яваад 2 цаг орчим болсон. Би тэр хавиар холхиод байж байтал нэг залуу ирээд “ та юу хийж байгаа юм бэ” гэхээр нь “ Э.*******гээс үхэр авах гэж байна.” гэхэд аль үхрийг гэхээр нь нөгөө заасан үхрийг заахад тэр залуу “ энэ үхэр чинь модон гүүрний аман дээр байгаа байлын үхэр “ гэж хэлэхээр нь худлаа хэлснийг мэдээд буцаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/ Гэрч З.Олонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын сүүлээр таксинд явж байтал 2 залуу ирээд “ ******* руу хөлсөнд яваад ирээч” гэхээр нь явсан. Замдаа 60 айлын ломбарднаас утас аваад, хүүхдүүддээ өгнө гэж чихэр печень авсан. Мөн замдаа хэрэглэнэ гээд ус ундаа тамхи авсан. Энэ бүхний мөнгийг эмэгтэй нь төлж байсан. ******* сумаас 10-аад км яваад модон гүүрэн дээр нөгөө залуу эмэгтэйгийн ахтай хамт яваад машинд бид гурав хүлээж байсан. Тэгтэл 2-3 цаг болоод ах нь буцаж ирээд “ нөгөөдөх чинь нэг үхэр заачихаад бугуйл авчирна гээд алга болчихсон. Тэгтэл 2 морьтой залуу ирээд “ наадах чинь манай үхэр “ гэж хэллээ гэсээр ирсэн.Тэгээд бид нар сумын төвд очоод тэр залуугийн ээжийнд очиж болсон явдлыг хэлчихээд буцаж ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/ Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зах дээр явж байгаад У.тай таараад ярьж байтал У. идэшний үхэр хайж байна гэхээр нь утсаа ломбарднаас авъя гэж бодоод “ би үхэр зарна” гэж хэлтэл эгчийндээ дагуулаад очсон.Тэгээд би эгчид нь өөрийнхөө хотноос 4 настай үхэр 550000 төгрөгөөр зарна гэхэд “ авъя” гэхээр нь урьдчилгаа 100000 төгрөг өгчих гэсэн чинь өгөөгүй. Маргааш нь би захаас такси аваад бид 5 ******* сум руу явсан.Би суман дээр очоод ээжийндээ орчихоод мал зарах хүн олдохгүй байхаар нь нөгөө хүмүүсийг дагуулж модон гүүрэн дээр оччихоод нэг ахыг нь дагуулж яваад айлын бэлчээрт байсан үхрийг зааж харуулчихаад “ би бугуйл аваад ирье” гэж худлаа хэлээд тэр чигтээ явчихсан.Би У.ээс үхэрний үнэнээс хасчихъя гэж хэлээд ломбарнаас утсаа авахад 84500 төгрөг, бензиний мөнгө-60000 төгрөг, ээжид өгнө гээд 20000 төгрөг, эхнэр хүүхдүүддээ чихэр печень авна, замд хэрэглэх ус ундаа, тамхины мөнгө гээд нийт 197000 төгрөг авсан... гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/ зэрэг баримт болно. Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч Э.******* нь хохирогч У.т “үхэр зарна” гэж хуурч үхэрний үнэнээс хасуулчихъя гэх байдлаар 197000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. Шүүгдэгч Э.******* нь идэшний үхэр хайж байсан У.т “ өөрийнхөө хотноос 4 настай үхэр зарна“ гэж худлаа хэлж хууран,мөнгө авч ломбарднаас утсаа авах зорилгоор хохирогч У., түүний ах У. нарыг дагуулан машин хөлслөн ******* сум руу явж хохирогчид нийт 197000 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Э.******* нь мөнгө олох зорилгоор зориудаар худал хэлж бусдыг хуурч мөнгө авсан нь тухайн хэргийг шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Хохирогч У.ийн “...Э.******* нь миний эзэмшлийн Хаан банкны тоот дансанд 197000 төгрөг шилжүүлж, миний хохирлыг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-13/, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Э.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-27/ тогтоогдож байна. Шүүгдэгч Э.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Батмагнайгийн өгсөн... Э.******* нь сэргэлэн цовоо, адуу маланд сайн, нийтэч, хүнд тусархуу, хар бор ажилд сайн, хөдөлмөрч цайлган сэтгэлтэй залуу юм.Хөдөө байхдаа архи дарс их хэрэглээд байдаггүй,аймгийн төвд орж ирэхээрээ харин хэдэн хоногоор архи уугаад явчихдаг. Сургуульд сураагүй, 2002-2003 онд Увс аймгийн Хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан.…гэх мэдүүлэг /хэргийн 24-25-р хуудас/, Э.*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, малын А данс,Э.*******,Б.Сарантуяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай Шийтгэвэр зэрэг баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д 8 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт, Шүүгдэгч Э.*******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд: шүүгдэгч Э.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогчид учруулсан 197000 төгрөгний хохирлоо төлж байрагдуулсан. Хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон тэнсэж, үүрэг хүлээлгэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргасан. Шүүхээс: Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 08 сарын хорих ялыг 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6- 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******-*******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******-*******гийн *******г 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 5.Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай. 6.Шүүгдэгч Э.*******г 08 /найм/ сарын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомд ол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС