| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, Улсын яллагч З.Алтансолонго, Шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 20360015002******* дугаартай,178/2020/0192/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 3, эх, эгчийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт 2020 оны дугаар сарын *******-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр - улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, зам тээврийн осол гарган зорчигч Э.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хэргийн газрын үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс 3 км орчим зайд урд Сэнхэрийн голын урд талын засмал зам дээр осолдсон улсын дугаартай Приус-11 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Машины баруун урд талын цонхны болон салхины шил салж унасан, нийт ******* ширхэг шил, машины зүүн талын толь салж унасан, салхины шилний толь салж унаж хагарсан, шил арчигч салж унасан,бор өнгийн оосортой шар өнгийн шувууны дүрстэй оосор, ягаан өнгийн нүүр гарын алчуур,хар өнгийн тавчик, машины шалавч, тольны хагархай зэрэг эд зүйлүүд байна. Машины баруун талын хаалганд цус мэт зүйл байна... гэх тэмдэглэл / хэргийн 8-р хуудас/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...- Хоү улсын дугаартай сувдан цагаан өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв.Машины урд талын гупер салж унасан, копуд нь бүтэн, урд талын салхины шил хагарч доошоо унжсан, зүүн тал нь дээшээ товойж гарсан,машины баруун талын 2 цонх хагарсан, хажуу талын гэрэл хугарч унжсан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-14-р хуудас/ Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 15-16-р хуудас/ Хохирогч овогт ийн ы / оны 08 сарын 04-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны дугаар сарын *******- ны өдөр нөхөр Т. өөрийн машинаар ээж, 2 дүү, хүүхдийн хамт Мөнххайрхан сумаас Ховд аймаг руу гарсан. Замд машины дугуй хагараад ээж, 2 дүү, би хүүхдийнхээ хамт бид нар замын машинд дайгдаж Манхан сумын гуанзанд ирсэн. Шөнө гуанз харанхуй, бороо ороод байсан болохоор би Ховд аймагт байдаг найз М.******* луу залгаад “ бид нарыг ирээд авах боломж байна уу” гэхэд “за” гэсэн. Тэгээд удалгүй М.******* найз охиныхоо хамт ирсэн.Бид нар машинд нь ороод дулаацаад сууж байтал М.******* “ танай нөхөр хаана байгаа юм бэ “ гэхээр нь “ Манхан суманд дугуйгаа янзлуулж байгаа” гэхэд “ Ойрхон байгаа юм байна очоод авчихъя” гээд явсан.Манхан сум руу явж байтал тойруу зам байсныг мэдэлгүй хурдтай явж байгаад дарж чадалгүй машин унасан.70 км/цагийн хурдтай явж байсан. М.*******ыг “ ямар хурдтай явж байнаа зөөлөн яваач” гэхэд юм дуугараагүй...гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/ Гэрч Д.Хатансайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны дугаар сарын *******-ны үүрээр 03.30 цагийн үед М.*******ын найз нь утасдаад “ хүүхэд өвдөөд байна. Манхан сумаас ирээд аваадахаач” гэсэн. Тэгтэл манай найз залуу болох М.******* “ хоёулаа явчихаад ирье “ гээд бид хоёр явсан. Тэр хүмүүсийг аваад Манхан сумын төв рүү явж байтал жаахан зам хазайгаад ард суусан хүмүүс орилолдсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг сэрээд харахад хүмүүс тал тал тийшээ цацагдсан, нэг жаахан хүүхэд уйлж байсан.... гэх мэдүүлэг / хэргийн 22--р хуудас/ Гэрч Ж.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нарын суусан машин тойруугаар явж байгаад нэг мэдэхэд уначихсан. Би машинаас гараад харахад манай хоёр хүүхэд зүгээр явж байсан, Э. шидэгдсэн байдалтай хэвтэж байхаар нь ирээд дуудахад дуугарч байсан. Зээ хүү дээрээ очиход доошоо хараад уначихсан байхаар нь аваад сэгсэртэл уйлсан. Жолооч М.******* ухаангүй болчихсон, найз охин нь уйлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн *******-29-р хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны дугаар сарын 31-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн...Э.ы биед суудал ясны дээд доод салааны баруун талын зөрсөн хугарал, баруун чамархай, баруун нүдний дээд доод зовхи болон нүдний гадна завсарт язарсан шархнууд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун чихний дэлбээ, шанаа хөмсөг хацарт зулгаралт, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуяны урд болон дотно хэсгүүдэд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Э.ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 55-р хуудас/ Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны дугаар сарын *******-ны шөнө найз охиныхоо хамт Манхан сумаас найзынхаа эхнэр хүүхэд болон дүү, хадам ээж нарыг нь аваад Манхан сум руу явж байсан. Тэгээд юу болсон талаар юу ч санахгүй байна. Би тухайн үед эрүүл байсан ба нойрмоглоогүй... гэх мэдүүлэг / хэргийн 73-74-р хуудас / зэрэг баримт болно. Шүүгдэгч М.******* нь тухайн хэрэг учрал болох үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь хохирогч Э.ы ... М.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Надаас цагдаа байна уу гээд асуугаад байсан... гэх мэдүүлэг /хэргийн19-р/, шүүгдэгч М.*******ын ... тухайн үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрхийн үнэмлэхээ авсан... гэх мэдүүлгүүдээр, хэргийн 39-р хуудсан дахь Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны дугаар сарын *******4 дугаартай шинжээчийн ...М.*******ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй.. гэх дүгнэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тус тус тогтоогдож байна. Мөн шүүгдэгч М.******* нь тухайн хэрэг учралын үед биедээ хүнд гэмтэл авсан болох нь хэргийн 67-68-р хуудсан дахь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шинжээчийн...М.*******ын биед гавал ясны зүүн талын дух, чамархай зулай хэсгийн цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн эпидураль / хатуу хальсан дээрхи/ зайд цус хуралт, зүүн ухархайн ясны дотор ханын хугарал, нүдний 2 талын алим орчмын зөөлөн эдэд хий, цус хуралт, гайморийн хөндийд цусан агууламж, дух болон зулай хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдар, зүүн чамархай, баруун чихний ард, баруун гарын бугалга, тохой, шуу баруун гуя, өвдөг, шилбэ, тавхай хуруунд тус бүр зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. М.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна .. гэх дүгнэлтээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-д: .. санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр... гэж заасан байх ба шүүгдэгч М.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тухайн үед тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож яваад Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь санаатай үйлдэл, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.ы биед хүндэвтэр, Э.Мөнхбилэгийн биед хөнгөн,Э.Мөнхзаяагийн биед хөнгөн, Ж.Батзаяагийн биед хөнгөн, Д.Хатансайханы биед хөнгөн, В.Төгөлдөрийн биед хөнгөн гэмтлүүд тус тус учирсан байдал нь болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.******* нь гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч М.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийн биед хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны дугаар сарын 31-ний өдрийн 627,6*******,629,632,631,630 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Э.ы “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” /хх-20/ гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай: ...М.******* нь сэтгэцийн хувьд өвчтэй, гэмтлийн дараахь Энцефалопия, зан төрхийн өөрчлөлт гэх оноштой. М.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй...гэх “ Шүүх сэтгэцийн дүгнэлт” / хэргийн 33-35-р хуудас/ гарсан байх ба шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын “ Дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/340 дугаартай шүүгчийн захирамжийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 2/172 дугаартай албан бичгээр Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргүүлсэн байна. Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай ...М.******* нь сэтгэцийн хувьд тухайн үед гэмтлийн гаралтай тархины эмгэгшил байсан / олдмол/. М.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай ... гэх Шүүх сэтгэцийн дүгнэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч М.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-83/ тогтоогдож байна. Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч Д.Хатансайханы өгсөн... М.******* нь намбатай, хүнд тусархуу, нийтэч, ажилч, хөдөлмөрч хүн. Багаасаа аав ээжийнхээ хамт мал маллаж өссөн.2011 онд ******* сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг төгссөн.…гэх мэдүүлэг /хэргийн 79-80-р хуудас/, М.******* байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ыг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналтай ирүүлсэн боловч дахин гаргасан сэтгэцийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт, Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд: Шүүгдэгч М.*******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан. Шүүхээс: Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай сэтгэцийн дүгнэлтээр сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэсэн байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд, шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.*******т тайлбарласугай. 5.Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай. 6.Шүүгдэгч М.*******ын 08 /найм/ сарын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС