Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 207

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.******* хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1949 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. Одоо 68 настай. Би 1986 оны 09-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Тээврийг удирдах газрын 20 дугаар бааз болон Өргөө компанид жолоочоор ажиллаж байсан юм.

Иймд намайг 1986 оны 09-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Тээврийг удирдах газрын 20 дугаар бааз болон Өргөө компанид жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ж.******* 1986 оны 09-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Тээврийг удирдах газрын 20 дугаар бааз болон ******* сумын Өргөө ХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 1973 оны 01-р сарын 12-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2017 оны 03-р сарын 16-ны өдрийн ******* тоот лавлагаа, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний дугаартай бат илэрхийлэх зэргээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.ын ... Би *******г 1981 оноос хойш мэдэх болсон. Намайг 1981 онд 20-р баазад жолоочоор ажилд ороход ******* тус баазад жолооч хийж байсан юм. Тэгээд 1991 он гэхэд 20-р бааз татан буугдаж, Өргөө компани болж байсан юм. Тэгээд мөн Өргөө компанид бид хоёр хамт жолооч хийж байсан. 1995 онд Өргөө компани татан буугдаж бид нар тарцгаасан юм. Өргөө компанийн дарга нь , 20-р баазын дарга нь гэдэг хүн байсан. Ж.******* 20-р бааз болон Өргөө компанид тасралтгүй ажилласан. Жолоочоос өөр ажил хийж байгаагүй. Тээвэрт л явдаг байсан юм... гэсэн,

гэрч П.ын ... Би 20 дугаар баазад 1969 онд ажилд орсон юм. Боловсон хүчин, тоо бүртгэгч зэрэг янз бүрийн л ажлууд хийсэн. ******* 1976 онд 20-р баазад анх жолоочоор ажилд орж байсан юм. Тэрнээс хойш хамт ажилласан. Бид нар 20-р бааз тарах хүртэл хамт ажилласан юм. 20-р бааз 1990 оны 12-р сарын 31-ний өдөр тарж Өргөө компани, Жинст компани, 20-р бааз гэж гурав хуваагдсан юм. Тэгээд ******* Өргөө компанид хуваарилагдаж тэр компанид жолооч хийж байсан юм. Эцгийг нь ******* гэдэг юм. Өргөө, Жинст компани бүгд л татан буугдсан юм. Лав 1995 онд татан буугдсан байх. Тэр үед Өргөө компанийн дарга нь , Жинст компанийн дарга нь , 20-р баазын дарга нь , зэрэг хүмүүс байсан. ******* 20-р бааз болон Өргөө компанид тасралтгүй ажилласан, жолоочоос өөр ажил хийж байгаагүй. Шувт л жолооч хийсэн хүн. Тээвэрт л явдаг байсан юм... гэсэн,

гэрч Т.ын ... Би 1984 онд ТУГ-ын 20 дугаар баазад слесариар ажилд орж байсан юм. Тэгэхэд ******* гуай 20 дугаар баазад ачааны машин барьдаг байсан юм. Түүнийг тус баазад яг хэзээ жолоочоор ажилд орсныг нь мэдэхгүй. Лав надаас өмнө баазад орсон байсан. Намайг 1995 онд машин хувьчилж аваад 20 дугаар баазаас гарахад ******* тус баазад ажиллж л байсан. 20 дугаар бааз 1991 онд тарж компани болж байсан юм. Өргөө компани, Жинст компани, 20-р бааз гэж хуваагдаж бйасан. Тэгээд би Өргөө компанид ажиллаж байса. ******* манай Өргөө компанид бас ажиллаж байсан юм. Жолооч хийж байсан. Тэр үед Өргөө компанийн дарга нь , 20-р баазын дарга нь Баасан гэж хүн байсан юм. ******* 20-р бааз болон Өргөө компанид тасралтгүй ажилласан. Жолоочоос өөр ажил хийж байгаагүй... гэсэн мэдүүлгүүдээр Ж.******* ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Завхан аймгийн Тээврийн газар регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 04-р сарын 30-ны өдөр 30-ны өдөр татан буугдсан,

******* сумын Авто тээврийн 20 дугаар бааз регистрийн дугаартайгаар 1992 оны 03-р сарын 11-ний өдөр бүртгэгдэж, 1994 оны 11-р сарын 08-ны өдөр татан буугдсан,

******* сумын Өргөө ХК дугаартайгаар 1991 оны 12-р сарын 23-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 12-р сарын 30-ны өдөр татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2017 оны 03-р сарын 30-ны өдрийн тоот архивын лавлагаагаар тогтоогджээ.

Дээрх лавлагааг үндэслэн Ж.*******г 1991 оны 12-р сарын 23-ны өдрөөс ******* сумын Өргөө ХК-д жолоочоор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээ

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г 1986 оны 09 дүгээр сарын 01-нээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Завхан аймаг дахь Тээврийг удирдах газрын 20 дугаар баазад жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн авто тээврйн Өргөө ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ