Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 209

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* миний бие 1982 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 12-р сарын 31-н хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 1987 оны 12-р сарын 31-н хүртэл, мөн 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байсан юм.

Иймд намайг 1982 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 12-р сарын 31-н хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 1987 оны 12-р сарын 31-н хүртэл, мөн 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.******* 1982 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 12-р сарын 31-н хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 1987 оны 12-р сарын 31-н хүртэл, мөн 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд малчин байсан болох нь түүний 1981 оны 12-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******ын ...******* 1985 оноос хойш 1990 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдлийн Тавантолгой бригадад ээжтэйгээ хамт мал малладаг байсныг нь мэднэ. Бог мал малладаг байсан юм. ******* сумын 2-р таван жил нэгдэл 1990-1991 онуудын орчим хувьчлал явагдаж тарсан юм. ******* 1982, 1983 онуудын үед цэрэгт явсан байх. 1985 онд цэргээс ирсэн. Цэрэгт явснаас бусдаар бол тасралтгүй л ээжтэйгээ хамт мал малласан. Цэрэгт явахаасаа өмнө ч мал маллаж байсан. Угаасаа л мал дээр байдаг байсан юм. Тавантолгой бригададаа ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Тэр үед Тавагтолгой бригадын дарга *******, нэгдлийн дарга ******* гэдэг хүмүүс байсан, ...манай аавынх эдний аавынх их ойрхон зусдаг байсан болохоор *******г мал маллаж байсныг сайн мэднэ... гэсэн,

гэрч Б.*******ын ...******* 1985 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдлийн Таван толгой бригадад бог мал маллаж байсан юм. 1990 оноос хойш чухам юу хийсныг нь мэдэхгүй. Би мөн тус нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан юм. Нэгдэл 1990 онд тарсан юм. ******* тасралтгүй мал маллаж байсан. 1985 оноос хойш ээжтэйгээ хамт мал дээр шувт байсан хүн байгаа юм. Мөн 3 жилийн цэрэгт явсан юм. Цэрэгт явахаасаа өмнө мөн ээжтэйгээ хамт Тавантолгой бргадад мал маллаж байсан юм. Тэр үед Тавантолгой бригадын дарга нь *******, ******* бригадын дарга нь , нэгдлийн дарга нь *******, , зэрэг хүмүүс байсан юм... гэсэн мэдүүлгүүдээр Б.*******гийн ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******г 1982 оны 01-р сарын 01-нээс 1983 оны 12-р сарын 31-н хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 1987 оны 12-р сарын 31-н хүртэл, мөн 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд малчин байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ