| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 149/2018/00013/Э |
| Дугаар | 2018/ДШМ/51 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ДШМ/51
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 149/2018/00013/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* № ******* тоотод оршин суух хаягтай, урь ял шийтгүүлж байгаагүй, эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн /Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А. нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 31 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч ******* овогт ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А.ийг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч , гэм буруутай этгээд болох шүүгдэгч А. нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөр болох 5.500.000 төгрөг, үүнээс 520.000 төгрөгийг өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хурадлдааны дараа төлөх, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг *******д даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал давж заалдахшатны шүүхэд гаргасан прокурорын №02 дугаартай эсэргүүцэлдээ:
...Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүх хэргийг хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Цагаачууд овогт ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А.ийг ялаас чөлөөлж, А.ийн №139866 дугаартай жолооны үнэмлэхийг *******д буцаан олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ" гэж хуульчилсан ба энэ нь хорих ялаас чөлөөлөхөөр зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан ял буюу 06 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлөхөөр хуульчилсан байхад анхан шатны шүүх А.ийг ямар ялаас чөлөөлсөн талаар шийтгэх тогтоолд тусгалгүйгээр шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна." гэж хуульчилжээ. Шүүгдэгч А. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээс 03 жил хүртэл хугацаагаар хасаж, 06 сараас 03 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх.." ээр заажээ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй нь анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял завшуулах боломж олгосон байна. Иймд *******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Хохирогчийн өмгөөлөгч би Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 3 -д заасан ... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан гэтэл, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан байхад эрх хасах ялыг хэрэглээгүй, мөн шийтгэх тогтоолд дүгнэлт хийж энэ тухай огт дурьдаагүй, -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлын арга хэмжээ хэрэглэх гэж хуульчилан заасан байхад хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон яллагдагчаар асуугдсан мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгээгүй, мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.ийг хохирол төлөхөөр хохирогч тай байгуулсан гэрээний дагуу гэж удаа дараа дурьдаж байгаа боловч хэрэгт шүүгдэгч, хохирогч нарын хооронд хохирол төлөхөөр тохиролцож гэрээ байгуулаагүй, энэ тухай нотлох баримт огт байхгүй байгаа, харин хохирогч удаа дараа хохирол төлөхийг шаардаж эмчилгээнд явах шаардлагатай байгааг А.д хэлж тайлбарлаж байсан бөгөөд мөн шүүх хуралдаанаас өмнө хохирол төлөх талаар ярьдаагүй хохирол бүрэн төлөгдөөгүй байсан нь шүүх хуралдаанд шүүгдэгч А.ийн мэдүүлсэн өөрийн мэдүүлэг шийтгэх тогтоолд тусгаснаар бүрэн нотлогдож байгаа ба үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэсэн нь зохимжтой эсэхэд эргэлзээ төрж байна. ...Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018-03-22 ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүчингүй болгох буюу эсхүл өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийг хорих ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ эрх хасах ялыг давхар зүйлчлэхээ орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчин өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа шүүгчийн зүгээс тодорхой хэмжээний процессын зөрчил гаргасан. Хорих ялыг оногдуулаад ялаас чөлөөлөх ёстой байтал хорих ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Энэ нь прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-ийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн байдал, үлдэгдэл хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг шүүх анхаарч үзсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй, давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломж байна. ... Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас А. нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 31 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч ******* овогт ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А.ийг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч , гэм буруутай этгээд болох шүүгдэгч А. нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөр болох 5.500.000 төгрөг, үүнээс 520.000 төгрөгийг өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хурадлдааны дараа төлөх, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг *******д даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
******* сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Анхан шатны шүүх А.ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д хэсэгт зааснаар А.ийг ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ ямар төрлийн, ямар хэмжээтэй ялаас чөлөөлж байгаа үндэслэлээ тодорхойлж, тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх бөгөөд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, оногдуулсан хорих ялыг тодорхой хувиар багасгаж хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулсаныг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс ял оногдуулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг ******* сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2.Хэргийг шүүхэд очтол *******д авсан хвуийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ