| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 44/2020/0146/Э/203/2021/0016 |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 2021/ШЦТ/16 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Иргэний хариуцагч: “Энгүй говь” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жамъянсүрэн,
Шүүгдэгч: Б.Х,
Шүүгдэгч: Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Т.Э нарт холбогдох эрүүгийн 2029000450125 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 28.1.8 дахь хэсэг “...зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.Сайнбатад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажилд гаргасны улмаас засварчин Б.Э нь М86 загварын дампын пайлцыг ковшны шанаган дотор зогсон засварлаж байхдаа Ш.Сайнбатын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энгүй говь” ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед М86 загварын дампын пайлцыг янзлах үедээ засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /өөрийн болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн янзалж байхдаа Ш.Сайнбатын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Т.Э нарт холбогдох эрүүгийн 2029000450125 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3, 7-9/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-33/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-39/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жамъянсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-42/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Амартүвшингийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ё.Цогтбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Сайнбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Хосбаярын гэрчээрөгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ганжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Болдын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жамъянсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65/,
-Хохирогч Ш.Сайнбатын өвчний түүх /хх-ийн 69-77/
-Хохирогч Ш.Сайнбатын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 81-85/
-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №186 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87/,
-Хохирогч Ш.Сайнбатын өвчний түүх /хх-ийн 90-103/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №966 дугаартай материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106/,
-Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-109-110/,
-Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-112-113/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-124/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-127/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жамъянсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 130/,
-“Энгүй Говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №18 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, хавсралт /хх-ийн 133-134/,
-Хохирогч Ш.Сайнбаттай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, ажлын байрны тодорхойлолт, /хх-ийн 135-139/,
-“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас” /хх-ийн 140/,
-“Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”, “Энгүй говь” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, “Энгүй Говь”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 141-146, 216-232, 2-р хавтас хх-31/,
-“Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” /хх-ийн 147-149/,
-“Таван толгой” ХК-ны уурхайд нэвтрэх ХАА-н зааварчилгаа /хх-ийн 150-152/
-Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 153-160, 200-208, 2-р хавтас хх-98-112/,
-Шүүгдэгч Б.Х, Т.Эын “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 187, 189, 2-р хавтас хх-23, 38/,
-Б.Хын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-210-213/,
-Т.Эын ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2-р хавтас хх-32-35/,
-Хохирогч Ш.Сайнбатын гаргасан өргөдөл, хүсэлт /2-р хавтас хх-43-46, 92/,
-Ажлын наряд бүртгэх дэвтэр /хх-233-250, 2-р хавтас хх-1-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:
“2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16-17 цагийн үед Сайнбаттай засварын хэсэг дээр би кемп рүүгээ явах гээд автобусанд суух гэж байтал Сайнбат дуудаад эргээд харсан чинь дарга аваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд Сайнбаттай юм ч ярих завдалгүй автобусанд суугаад явсан. Тэгээд кемп дээр очоод удаагүй байж байтал 18 цаг 45 минутын үед хуруугаа цохичихлоо гэж ярьсан. Миний хувьд Ш.Сайнбат тухайн үед ээлжид гарах ёсгүй байсан. Өглөө оройны ээлжид манай засварын хэсэг, гал тогтоо, уулын хэсэг гэж ажилд гарахдаа нарядаа аваад гардаг. Наряд байхгүй бол ажилд гардаггүй. Сайнбатыг ажилд гарахыг нь, хэн ажилд гаргасныг нь би мэдээгүй байсан. Гараа гэмтээгээд эмнэлэгт очиход нь мэдсэн. Өөрөө хэлэхдээ захирал яв гэж хэлсэн. Тухайн үед Сайнбат өглөө нь ажлаасаа буугаад орой ээлжинд гарах ёстой байсан. Компанийн удирдлагын зүгээс хүмүүст ажлын үүрэг даалгавар өгдөг. Тухайн ажилчин надад ийм үүрэг даалгавар ирчихлээ, дараагийн ажилдаа гарах гэж байгаагаа ямар нэгэн байдлаар надад мэдэгдэж байж ажилд гарах ёстой. Ш.Сайнбатын хувьд надад мэдэгдсэн зүйл байхгүй шууд ажилдаа гарсан нь буруу учир би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна, хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Хохирогч Ш.Сайнбат ажлын байрны тодорхойлолтод заасан өөрийнхөө эзэмшиж байгаа машинд учирсан гэмтлийг засварчинтай хамт засварлана гэж заасны дагуу ажлаа хийж байсан.
Хохирогч өөрт учирсан гэмтлээ эмчлэе гэж огт боддоггүй, эмчийн заавраар боолтоо хийлгэдэггүй, арга ядаад би өөрөө өдөр бүр дагуулж эмнэлэгт боолтыг нь хийлгүүлдэг байсан. Гарыг нь эдгээх гэж бүхий л эм тариа, эмчилгээний зардлыг компани төлж байсан. Гэтэл хохирогч Ш.Сайнбат гараа тайруулаад ч хамаагүй та нараас мөнгө авна гэж байнга дарамталж өдөр болгон шахуу мөнгө нэхэж утасддаг. Түүний энэ байдлаас болоод гэр бүлийн маань уур амьсгал муудаж, таарамжгүй байдал үүсч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ:
“2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох чиг үүрэг даалгавар аваад механикийнхаа удирдлага дор Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг аваад ажлаа гүйцэтгэж байсан. Ш.Сайнбатын машин /М86 дамп/-ны пайлцыг янзлах үед 16-17 цагийн үед Ш.Сайнбат ирсэн ба түүнтэй хамтарч засварын ажлыг гүйцэтгэж байхдаа түүний гарыг цохисон. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломж байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг тайлбар болон дүгнэлт гаргахдаа:
“...шүүгдэгч Б.Хын тухайд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулсан ХАБ-ын ажилтан гэдэг нь тогтоогддог. Б.Хын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.7 дугаар зүйлд “ээлжинд ажиллахаар гарч буй нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өдөр бүр өгч гарын үсэг зуруулна” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Сайнбатын мэдүүлэгт “Та тухайн үед ХАБ-ын ажилтанд мэдэгдэж гарын үсэг зурсан юм уу? гэж асуухад би ХАБ-ын ажилтанд мэдэгдээгүй” гэж хэлдэг. Мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Б.Х миний гэмтсэн асуудалд хамааралгүй гэдэг санаагаа өөрөө илэрхийлсэн байгаа. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ш.Сайнбат шөнийн ээлжинд явсан, 17-ны өглөө ээлжнээсээ буусан болох нь нарядын бүртгэлээс харагддаг. 2019.12.17-ны өдөр Б.Хтай таарахдаа захиралтай хамт явж байна гэснээс ажиллахаар явж байна гэдгээ хэлээгүй, түүний ажилдаа гарах цаг болоогүй байсан учир хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй юм. Зааварчилгаа аваад Ш.Сайнбат нь өөрөө ажилд гарах үүрэгтэй. Энэ үүргээ тэрээр өөрөө зөрчсөн. Үүнд Б.Хыг үүргээ биелүүлээгүй гэж буруутгахгүй боломжгүй...
Шүүгдэгч Т.Эын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй. Тэрээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Тэрээр “Энгүй Говь” ХХК-д засварчнаар ажилладаг. Засварчныхаа ажлыг удирдлагынхаа хэлснээр ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу гүйцэтгэж байсан.
Улсын яллагч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан учраас шүүгдэгч нарыг буруутгаад байгаа болохоос тэдэнд захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулаагүй, шинжээчийн дүгнэлтээр 15 хувийг алдагдуулсан” гэж байгаа.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцэж байгаа боловч
Шүүгдэгч Б.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “...зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энгүй говь” ХХК-ийн ажилтан Ш.Сайнбатад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажилд гаргасны улмаас засварчин Б.Э нь М86 загварын дампын пайлцыг ковшны шанаган дотор зогсон засварлаж байхдаа Ш.Сайнбатын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд “баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3, 4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энгүй говь” ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед М86 дампын пайлцыг янзлах үедээ засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /өөрийн болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн янзалж байхдаа Ш.Сайнбатын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд “баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3, 4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Сайнбатын өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед “Энгүй Говь” ХХК-д засварын ажил хийж байгаад пайлц хийх гэж байхад лантуу эвээд барьж байхад надтай хамт засвар хийж байсан хүн миний гарыг лантуугаар цохисон...Би хөдөлмөр хамгааллын ажилтанд хэлээгүй. Захирал намайг шууд ажилд гаргасан...тэр үед гар чийдэн болон ковшний гэрэлд ажил хийж байсан. Намайг лантуу барьж байхад хэд хэдэн удаа цохиж байгаад дахин цохилтон дээрээ халтираад миний гарыг цохисон. Тэр үед санамсаргүй болгоомжгүй зүйл болсон” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 37-38/,
-Мөрдөн шалгах ажилагаанд гэрч Б.Амартүвшингийн өгсөн “...Сайнбатын 5 дугаар хурууны нэгдүгээр үе цохигдож язарсан шархтай ирсэн. Тэр хуруунд шархны цэгцлэлт хийж цусыг нь тогтоон оёдол тавьсан. Тухайн хурууг оёоход хугаралгүй байсан. Хэрэв байсан бол шоохой тавьж боох байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 43-44/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Цогтбаатарын өгсөн “...Сайнбат, Э хоёр ковшийн шанаган дотор пайлцыг хувилд оруулах гээд цохиж байгаад Энхбаяр Сайнбатын хурууг цохиж гэмтээсэн. Би шанаган дотор хамт байгаагүй. Доороос нь гэрэл тусгаад байж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 45-46/,
-Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн хохирогч Ш.Сайнбатын өвчний түүх /1-р хавтас хх-69-77, 90-103/,
-Хохирогч Ш.Сайнбатын гарны рентген зураг, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1-р хавтас хх-79-85/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 966 дугаартай шинжээчийн “1.Ш.Сайнбатын биед баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3,4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл тогтоогдлоо. 2.3 Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 4.15.89-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 15 % алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-105-106/,
-Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн “а. Уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн. б.Ш.Сайнбат нь “Энгүй говь” ХХК-тай 2019.11.01-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж дампын оператор албан тушаалд ажилласан байна. Тухайн осол болсон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.Сайнбат нь “Энгүй Говь” ХХК-д ажилладаг байсан байна. Дампын оператор албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод “техник үйлчилгээ хийх үед болон бусад урсгал засварын үед механик, засварчин нартай хамтран засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх” гэсэн чиг үүргийг тусгасан байна. в.ажилчдад ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Хонгорзул болон ээлжийн мастер, механикууд өгдөг, аюулгүй ажиллагааны дэвтрээс харахад бичгээр танилцуулж ажилтан бүрээр гарын үсэг зуруулдаг байсан байна. г.”Энгүй говь” ХХК нь Ш.Сайнбатад зааварчилгаа танилцуулаагүй ажилд гаргасан, засварын ажил гүйцэтгэж байсан газрын орчин хангалттай гэрэлтүүлэггүй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт /1-р хавтас хх-109-110/,
-Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн “а. ”Энгүй говь” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн байна. б. 2019.12.17-ны өдөр Ш.Сайнбат нь өглөөний нэгдсэн зааварчилгаа аваагүй ажилд гарсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэсэн заалтыг мөн тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт сул, аюул эрсдлийг урьдчилан илрүүлээгүй, үнэлээгүйн улмаас засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөр засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр, өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” гэж заасныг зөрчиж ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн пайлц хадах ажилбарыг хийсэн байна. Энэ үйлдэл нь хөдөлмөриийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх/ заалтуудыг “Энгүй говь” ХХК нь зөрчсөн байна. в. 2019.12.17-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай засварчин ажилтай Т.Э танилцаж гарын үсэг зурсан байна. г. Т.Э нь Засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр, өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бустэй ажиллана” гэсэн заалтыг зөрчиж ковшны шанага ашиглан өндөрт ажилласан байна. Хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” заалтыг тус тус зөрчсөн байна....” гэх дүгнэлт /1-р хавтас хх-112-113/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жамъянсүрэнгийн өгсөн “...тухайн үед Ш.Сайнбатын эзэмшиж байсан механик эвдэрсэн байсан юм тэгээд Ш.Сайнбат зүгээр цалин аваад машин машин дамжаад яваад байсан болохоор би машинаа хурдан засуулж ажилд гар, очиж засварчдад тусал гэж шаардлага тавьсан. Түүнээс биш яг өндөр дээр ажил гэж хэлээгүй. Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод өөрийн хариуцсан техникт эвдрэл гарвал операторууд нь засварчидтай хамтарч засах талаар тусгасан байдаг болохоор тэгж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 130/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн “...засварын хэлтсээс кемп рүүгээ явах гээд байж байхад намайг хүн дуудсан тэгээд эргээд хартал Сайнбат байсан. Тэгээд би юу хийж байгаа юм бэ? гэхэд захирал аваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд би кемп дээрээ байж байхад 18 цагийн үед жолооч Сайнбат ажил хийж байгаад хуруугаа гэмтээсэн байна гэж уулын мастер утсаар хэлсэн...Сайнбат гар өвдөөд байна гэхээр нь шөнө 4 цаг хүртэл хамт байж байгаад юу болсон талаар асуухад тэвшний пайлц солих гэж байхад Э лантуугаар гар руу цохисон гэж хэлсэн...тэр өглөө ажлаас буусан байсан болохоор Сайнбат ажилд гарах ёсгүй байсан. Хэзээ хэний шийдвэрээр ажилд гарсан болохыг би мэдээгүй байсан...надад ажилд гарна гэж хэлсэн бол би зааварчилгаа өгөөд гаргах байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Эын яллагдагчаар өгсөн “...гадаа бүрэнхий болж байхад Сайнбат ирсэн. Тэгээд бид хоёр хамт пайлц солих гээд 2 лантуугаар гацсан пайлцыг холхиулаад 2 лантуугаар пайлцыг нүдэж байхад пайлцан дээр миний барьж байсан лантуу халтираад Сайнбатын гарыг цохисон...би тухайн үед ямар нэгэн юм санаагүй ажлаа хийж байгаад Сайнбатын гарыг цохисон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127/,
-2020.03.27-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын комиссын шийдвэр: “1.Ш.Сайнбат нь “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ын 2.1.1-д заасны дагуу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн болно. 2. Ажилтан Ш.Сайнбатад эмнэлгийн анхан шатны тусламжийг Цогтцэций сумын эмнэлэг хүргэж үзүүлэх. 3. Ш.Сайнбатыг Улаанбаатар хот руу яаралтай илгээж, гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх. 4.Ш.Сайнбатын 2019 оны 12 дугаар сарын ажлын цагийг ажилласнаар бүртгэж оруулах /12 сарын 12, 13-ны өдрийг мөн адил ажилласнаар тооцох/. 5. Нийт ажилчдад “Аюулыг мэдээллэх” тухай зааварчилгаа өгөх” акт /1-р хавтас хх-147-149/ зэргээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчийн гаргасан мэдүүлэг, дүгнэлт няцаагдсан болно.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” дүгнэлтийн г/...тухайн осол болдог өдөр (2019 оны 12 дугаар сарын 17) зааварчилгааг Ш.Сайнбат аваагүй ажилд гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/, 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтуудыг хохирогч зөрчсөн гэх боловч шүүгдэгч Б.Х нь Ш.Сайнбатад зааварчилгаа танилцуулаагүй ажилд гаргасан, засварын ажил гүйцэтгэж байсан газрын орчин хангалттай гэрэлтүүлэггүй байсан, хамгаалах нэг бүрийн хэрэгсэл болох хамгаалалтын бүс, бээлий зэргээр хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэсэн заалтыг, мөн тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт сул, аюул эрсдлийг урьдчилан илрүүлээгүй, үнэлээгүй улмаас засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр, өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” гэж заасныг зөрчиж ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн пайлц хадах ажилбарыг хийсэн үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалтыг, шүүгдэгч Т.Э нь Засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр, өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бустэй ажиллана” гэсэн заалтыг зөрчиж ковшны шанага ашиглан өндөрт ажилласан байна. Хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” заалтыг тус тус зөрчсөнөөс Ш.Сайнбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж дүгнэсэн болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х, Т.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Ш.Сайнбатын эрүүл мэндэд “баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3, 4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №966 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-ийн 105-106/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ш.Сайнбатыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбат нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний гаранд хагалгаа хийлгэсэн, гомдол санал барагдуулсан, би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /1-р хх-37-38/, “Ш.Сайнбат миний бие “Энгүй Говь” ХХК-иас нэхэмжилж байна. 8 сая төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү” гэх тайлбар /1-р хх-86/, “Миний бие Ш.Сайнбат нь 2019.12.16-нд “Энгүй Говь” ХХК-ийн Захирал Жамъянсүрэн, ХАБ Х энэ 2 хүн нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа огт өгөөгүйгээс болж засвар дээр нойр дутуу байхад ажиллаж, тэнд ажиллаж байсан хүн миний хоёр хурууг лантуугаар цохиж тасдан буцаад залгуулсан тул хохирол болох хагалгааны мөнгө болох 6 сая төгрөг нэхэмжилж байна” гэх тайлбар /2-р хх-44/, “Миний бие Шадав овогтой Сайнбат нь 2019 оны 12 дуаар сард гараа гэмтээж гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг компани төлсөн. 2020 оны 05 дугаар сар мөн эмчилгээтэй холбогдон гарсан эмчилгээний зардлыг мөн компаниас хариуцсан болно. Гүйцэтгэх захирал болон Ш.Сайнбат миний бие харилцан тохиролцож нөхөн төлбөр авсан. Би дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлоо буцаан авч цаашид энэ асуудлаар маргаан үүсгэхгүй нь үнэн болно” гэх тайлбар /2-р хх-45/, “Миний бие Ш.Сайнбат нь 2019.12.17-нд “Энгүй Говь” ХХК-д жолоочоор ажиллаж байх үедээ захирал болон ХАБ-ын буруутай үйлдлээс болж 1 хуруу заагдсан, 1 хуруу ажил хийх боломжгүй болж тайрсан тул маш их гомдолтой байна. Иймд намайг бүтэн 1 жил ажилгүй болгосон “Энгүй Говь” ХХК-иас 20 сая төгрөг нэхэмжилж байна” гэх тайлбар /2-р хх-46/, шүүхэд “Өмнөговь аймаг Цогтцэций суманд байрлах орон нутгийн “Таван толгой” ХК-д үйл ажиллагаагаа явуулж байгаа Жамьянсүрэн захиралтай “Энгүй Говь” ХХК-д 2020 онд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжнээс буугаад амарч байхад Жамъянсүрэн захирал дуудаж босгоод засвар дээр ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хамгаалах бээлий хэрэгсэл өгөөгүй улмаас баруун гарын хоёр хуруу бяцарч Цогтцэций сумын эмнэлэгт цэвэрлэгээ боолт хийлгээд Улаанбаатар хот явж Гэмтэл согогын үндэсний төв дээр очиж нэг хуруу залгуулж, нэг хуруу угаар нь тайруулсан. Иймд “Энгүй говь” компанийн захирал Жамъянсүрэнд маш их гомдолтой байна. Уг компаниас бие эрхтэнгүй болсон учраас 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа тул уг хүсэлтийг олгуулж өгнө үү. Хөл хорионы улмаас 2021.02.05-ны 14 цагт болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй болохоо мэдэгдэж байна” гэх тайлбар /2-р хх-94/-ыг тус тус гаргажээ.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатын шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бичгээр ирүүлсэн тайлбарт үндэслэж, түүнийг гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт “Энгүй Говь” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жамъянсүрэн гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
“...би Ш.Сайнбатыг өөрийнх нь унадаг машин эвдэрсэн болохоор нь засварчинтай нийлж янзлаарай гэж цайндаа орж байхад хоолны зааланд хэлсэн болохоос түүнийг дагуулж ажилд гаргасан, ажилд гар гэж хэлсэн зүйл байхгүй. Тэрээр хэрэв ажилд гар гэсэн чиг үүрэг удирдлагаасаа авсан тохиолдол ХАБ-аас зөвшөөрөл авч ажилд гарах ёстой. Гэтэл тэрээр дураараа засварын газар хоолны автобусаар очиж, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авалгүй ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад гараа гэмтээснийг мэдсэн. Байгууллагаас тэр дор нь Цогтцэций сумын эмнэлэг руу авч яваад эмнэлгийн тусламжийг үзүүлсэн. Эмчилгээ, мэс засал болон хоол, унаа, 2019 оны 12 дугаар сарын бүтэн цалин зэрэг бүх зардлыг би хувиасаа болон компаниас төлүүлж байсан. Баримтуудыг бүгд хэрэгт нотлох баримтаар өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд уурхайн засвар дээр ирээд зогсож байхад Ш.Сайнбат нь манай компанийн хойд талд байрлах компанид операторчоор ажилд орсон гээд явж байсан ба тэрээр гараа харуулахад хуруу нь зүгээр болчихсон жоохон хар зураастай болчихсон байсан. Зургийг нь хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл дараа нь зүгээр болчихсон хуруу гар нь дахиад өвдчихсөн байсан ба гэмтлийн эмнэлгээс асуухад бүхэл бүтэн хүний гар хөл тасдаад нийлүүлээд эмчилдэг хүмүүс. Ганц муу хурууны үе дээр ийм зүйл болохгүй. Наад хүн чинь ерөөсөө хагалгааны дараах ариутгал боолт эмчилгээг огт хийлгэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд буцаагаад бохир оруулаад халдвар оруулаад буглуулаад байна гэсэн. Сүлдээ эмнэлэг хүртэл Ш.Сайнбатыг хүлээж авч боолт хийхээс татгалзаж эхэлсэн. Тэрээр мөрөө тасдуулаад ч хамаагүй та нараас ясаа цайтал мөнгө нэхэмжилнэ гэж биднээс байнга мөнгө нэхдэг хүн. Эмчилгээгээ зориуд хийлгэхгүй бохир оруулж байгаад нэг хуруугаа тайруулсан. Ш.Сайнбат сард тогтмол 1.760.000 төгрөгийн цалин авдаг. Ш.Сайнбатын эмчилгээний зардалд өгсөн мөнгөний баримт хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн “Энгүй Говь” дансны дэлгэрэнгүй хуулгаас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тэтгэмж гэсэн утгатай 300.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тэтгэмж гэсэн утгатай 200.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Сайнбат эмчилгээний төлбөр гэсэн утгатай 96.300 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэмж гэсэн утгатай 100.000 төгрөг, банкны депозит дансны хуулгаас ногоон өнгөөр тэмдэглэсэн нь өмнө өгсөн баримтуудтай давхцаж байгаа, улбар шараар тэмдэглэсэн нь давхцаагүй гүйлгээ, эм тариа 79.673,71 төгрөг, эм тариа 11.700 төгрөг, эм тариа 8.626,29 төгрөг /1-р хавтасны хх-202/-ийн баримт өмнө өгсөн баримтуудтай давхцаж байна...” гэв.
Хавтас хэрэгт авагдсан иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас гэм хорын хохирол төлсөн гэх баримтуудыг шинжлэн судлахад эм 48.000 төгрөг /1-р хавтас хх-153/, эм 143.000 төгрөг, шатахуун 20.100 төгрөг, эм 51.000 төгрөг /1-р хавтас хх-154/,
эргэлтийн зүйл 31.302 төгрөг, эм 39.300 төгрөг /1-р хавтас хх-155/, эм 30.800 төгрөг /1-р хавтас хх-156/, шатахуун 20.000 төгрөг, шатахуун 20.000 төгрөг /1-р хавтас хх-157/, эм 10.002 төгрөг, шинжилгэээ 86.000 төгрөг /1-р хавтас хх-158/, эм 21.000 төгрөг, 2.300 төгрөг, хоол 6.600 төгрөг /1-р хавтас хх-159/, гэмтэл согог судлалын үндэсний төв, үйлчилгээний үнэ 76.194 төгрөг, гэмтэл согог судлалын үндэсний төв, үйлчилгээний үнэ 9.300 төгрөг /1-р хавтас хх-160/, Ш.Сайнбатын данс руу 2019.12.18-ны өдөр орсон орлого 55.000 төгрөг, 2019.12.18-ны өдөр 100.000 төгрөг, 2020.01.15-ны өдөр 100.000 төгрөг /1-р хавтас хх-199/, 2020.01.20-ны өдөр 50.000 төгрөг, 2020.01.20-ны өдөр 20.000 төгрөг, 2019.12.17-ны өдөр 100.000 төгрөг, 2019.12.17-ны өдөр 50.000 төгрөг /1-р хавтас хх-200/, 2019.11.01-ний өдөр 55.000 төгрөг, 2019.11.01-ний өдөр 100.000 төгрөг /1-р хавтас хх-201/, 2020.01.29-ний өдөр 100.000 төгрөг /1-р хавтас хх-203/, 2020.05.15-ны өдөр 50.000 төгрөг /1-р хавтас хх-204/, 2020.05.12-ны өдөр 300.000 төгрөг, 2020.05.14-ний өдөр 100.000 төгрөг, 2020.05.18-ны өдөр 96.300 төгрөг /1-р хавтас хх-205/, 2020.05.18-ны өдөр 200.000 төгрөг /1-р хавтас хх-206/, гэмтэл согог судлалын үндэсний төв үйлчилгээний үнэ 18.600 төгрөг, гэмтэл согог судлалын үндэсний төв үйлчилгээний үнэ 66.576 төгрөг, гэмтэл согог судлалын үндэсний төв гарын сойлт 8.000 төгрөг /1-р хавтас хх-207/, 2020.06.05-ны өдөр 100.000 төгрөг, 2020.06.20-ны өдөр 50.000 төгрөг /2-р хавтас хх-114/, 2020.03.09-ний өдөр 85.800 төгрөг, 2020.05.14-ний өдөр 25.200 төгрөг, 2020.05.27-ны өдөр 100.000 төгрөг, 2020.05.18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020.06.30-ны өдөр 221.012,91 төгрөг, Ш.Сайнбатын 2019 оны 12 дугаар сарын цалингаас ажиллаагүй 8 өдрийн цалин 693.267 төгрөг (2019 оны 12 дугаар сарын цалинд нийт 1.733.166,67 төгрөгөөс -ажилласан 12 өдрийн цалин 1.039.899,67 төгрөгийг =8 өдрийн цалин 693.267 төгрөг) нийт 4.459.654 төгрөгийг гэм хорын хохиролд Ш.Сайнбатад төлсөн байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас:
2-р хавтас хх-102 хуудсанд авагдсан 2020.05.12-ны өдрийн 300.000 төгрөг, 2020.05.14-ний өдрийн 100.000 төгрөг, 2020.05.18-ны өдрийн 96.300 төгрөгийн баримтууд нь 1-р хавтас хх-205 хуудсанд авагдсан баримтуудтай, 2020.05.18-ны өдрийн 200.000 төгрөгийн баримт нь 1-р хавтас хх-206 хуудсанд авагдсан баримтуудтай давхацсан учир 1-р хавтас хх-205, 206 хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлсэн, 2-р хавтас хх-102 хуудсанд авагдсан баримтаас нийт 696.300 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас Ш.Сайнбатад гэм хорын хохиролд төлсөн гэх мөнгөний баримтуудаас:
2020.01.04-ний өдөр 250.000 төгрөг /2-р хавтас хх-105/, 2019.12.27-ны өдөр 200.000 төгрөг /2-р хавтас хх-108/-ийг Б.Хонгорзулын ХААН банкны 5585348909 тоот данс руу “Энгүй Говь” ХХК-иас хийсэн, үүнийг шүүгдэгч Б.Хонгорзул нь эргэлтээр очихдоо хохирогч Ш.Сайнбатад өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа хэдий ч хохирогчид дээрх мөнгийг өгсөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 20 хоногийн цалинд 1.733.166,67 төгрөгийг Ш.Сайнбатад өгсөн ба Ш.Сайнбат нь 2019 оны 12 дугаар сард 12 хоног ажилласан, 8 хоног ажиллаагүй, ажиллаагүй 8 өдрийн цалинг оруулаад цалинг 20 хоногоор бүтэн бодож өгсөн гэж тайлбарласан. Хохирогч Ш.Сайнбатын ажилласан 12 хоногийн 1.039.899,67 төгрөгийн цалинг хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзсэн.
1-р хавтас хх-202 хуудсанд авагдсан 2019.12.17-ны өдрийн 79.673,71 төгрөг, 11.700 төгрөг, 8.626.29 төгрөг нийт 100.000 төгрөгийг иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Жамъянсүрэн өөрийн данс руугаа орлого болгож оруулж байгаад дараа нь 100.000 төгрөгөөр зарлага гаргаж Ш.Сайнбатад өгсөн тул дээрх баримт давхцсан баримт, хохирлоос хасч тооцож болно гэж тайлбарласан учир 1-р хавтас хх-202 хуудсанд авагдсан 100.000 төгрөгийн баримтыг хохиролд оруулан тооцоогүй болно.
Ингээд “Энгүй Говь” ХХК-иас гэм хорын хохиролд төлсөн гэх баримтуудаас 2020.01.04-ний өдрийн 250.000 төгрөг /2-р хавтас хх-105/, 2019.12.27-ны өдрийн 200.000 төгрөг /2-р хавтас хх-108/, 2019.12.17-ны өдрийн 79.673,71 төгрөг, 11.700 төгрөг, 8.626.29 төгрөг /1-р хавтас хх-202/, 2019 оны 12 дугаар сард 12 хоног ажилласан цалин болох 1.039.899,67 төгрөг, нийт 1.589.899.67 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
“Энгүй Говь” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдсэн ба актад: “2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18:30 минутад засварын хэсэгт Ш.Сайнбат үйлдвэрлэлийн осолд өртөж, хөнгөн гэмтэл учирсан. Комиссоос: “1.Ш.Сайнбат нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-н 2.1.1-д заасны дагуу “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-ээ үйлдвэрлэлийн осолд өртсөн болно. Ажилтан Ш.Сайнбатад эмнэлэгийн анхан шатны тусламжийг Цогтцэций сумын эмнэлэг хүргэж үзүүлэх. 3. Ш.Сайнбатыг Улаанбаатар хот руу яаралтай илгээж, гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх. 4.Ш.Сайнбатын 2019 оны 12 дугаар сарын ажлын цагийг ажилласнаар бүртгэж оруулах /12 сарын 12, 13-ны өдрийг мөн адил ажилласнаар тооцох/. 5.Нийт ажилчдад “Аюулыг мэдээллэх” тухай зааварчилгаа өгөх”” гэж шийдвэрлэсэн, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” шинжээчийн дүгнэлтийн а. Уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн гэжээ.
Дээрхээс дүгнэж үзэхэд Ш.Сайнбат нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасны дагуу “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-ээ үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /1-р хавтас хх-140/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм /1-р хавтас хх-141-146/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хавтас хх-147-149/, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын... цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгоно гэж заасны дагуу нөхөн төлбөрт 8.800.000 төгрөг /5 сар*1.760.000 төгрөг=8.800.000 төгрөг/ олгохоос иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас гэм хорын хохиролд төлсөн 4.459.654 төгрөгийг хасаад, үлдэх 4.340.346 төгрөгийг иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн байдлыг дүгнэхэд:
Иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас хохиролд төлсөн гэх нийт 6.745.853,67 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсанаас: “шүүхээс хохиролд 4.459.654 төгрөгийг төлсөн гэж үзсэн, 696.300 төгрөгийн баримтыг үнэлээгүй, 1.589.899.67 төгрөгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбат гэм хорын хохиролд нийт 20.000.000 төгрөг нэхэмжилсэнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас 4.340.346 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатад олгохоор, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатын нэхэмжлэлийн шаардлагаас 15.659.654 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн болно.
Улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр “хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатыг шүүх хуралдаанд оролцуулах”-аар шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2021/ШЗ/01 дугаартай захирамжаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбат нь биечлэн болон цахимаар оролцохоос татгалздаг, утсаар ярих болгонд Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Цогтцэций сум гэх мэтээр хаана байгаа газраа тодорхой хэлдэггүйгээс шүүх хуралдаан удаа дараа хойшилсон ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбат нь “...2021.02.04-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ бичгээр шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн, мөн улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 28.1.8 дахь хэсэг “...зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энгүй говь” ХХК-ийн ажилтан Ш.Сайнбатад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажилд гаргасны улмаас засварчин Б.Э нь М86 загварын дампын пайлцыг ковшны шанаган дотор зогсон засварлаж байхдаа Ш.Сайнбатын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд “баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3, 4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энгүй говь” ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед М86 дампын пайлцыг янзлах үедээ засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /өөрийн болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн янзалж байхдаа Ш.Сайнбатын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд “баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3, 4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-187/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, Т.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзсэн боловч торгуулийн ялын хэмжээнд өөрчлөлт оруулж Б.Х, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Х, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Х, Х овогт Тын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбат 20.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Энгүй Говь” ХХК-иас 4.340.346 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатад олгохоор, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сайнбатын нэхэмжлэлийн шаардлагаас 15.659.654 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч Ш.Сайнбат нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нар болон иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Б.Х, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН