Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 323

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагч БГДЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан Д.Б, С.Б, У.Б, В.Б, П.Х, О.Д нарын нэхэмжлэлтэй, БГДЗД , ХБХГ т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “…Д.Б нарын нэхэмжлэлтэй, БГДЗД а, ХБХГ т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна” гэжээ. 

Хариуцагч БГДЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчтэй санал нэг байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эвлэрлийн асуудал дээр санал нэг учраас тусгайлан саналгүй” гэв. 

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

1.1.1. “БГДЗД ын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, маргаан бүхий газар дээр барилга барих үйл ажиллагааг баталсан Ерөнхий архитекторын 2008 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөхийг БГДЗД ад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 

1.1.2. Захиргааны актын улмаас учирсан хохирол 97,200,000 төгрөгийг БГДЗД ын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчтай тохиролцон нэхэмжлэгч тус бүрт 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцов. 

1.1.3. Хариуцагч нь дээрх мөнгийг 2020 оны дүүргийн төсөвт тусгуулж, шийдвэрлэх бөгөөд уг тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч бүрт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлнэ. 

1.2. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон түүнээс эрх олгогдсон этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

1.3. Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлийн 1.1.1, 1.1.2 дахь заалт нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд цаашид гараашийн өмчлөлийн талаарх аливаа маргаан, түүнээс үүдэн гарах хохирлын асуудлыг нэхэмжлэгч тал бүрэн хариуцна. 

1.4. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэгчдээс хариуцагчид холбогдуулан цаашид аливаа гэм хорын болон хохирлын асуудлаар шүүх, хуулийн байгууллагад бие даасан шаардлага, нэхэмжлэл, гомдол гаргахгүй гэдгээ албан ёсоор энэхүү гэрээгээр баталгаажуулж байна. 

1.5. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөө хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов. 

2.1. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. 

2.2. Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т нь БГДЗД а, ХБХГ т холбогдуулан тус шүүхэд “БГДЗД ын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, маргаан бүхий газар дээр барилга барих үйл ажиллагааг баталсан Ерөнхий архитекторын 2008 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг хангаагүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, газар эзэмших эрх баталгаажуулж өгөхиийг БГДЗД ад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад, нэхэмжлэгч Д.Б, С.Б, У.Б, В.Б, П.Х, О.Д нар нь маргаан бүхий захиргааны актын улмаас учирсан хохирол болох нэхэмжлэгч тус бүрт 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагчаас гаргуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан үндэслэлээр тус шүүхэд гаргасан “БГДЗД ын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захиргааны акт илт хууль бус захиргааны акт болохыг тогтоон, хүчингүй болгуулах, маргаан бүхий газар дээр барилга барих үйл ажиллагааг баталсан Ерөнхий архитекторын 2008 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, захиргааны актын улмаас учирсан хохирол болох 97,200,000 төгрөгийг БГД-ийн Тамгын газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзжээ.  

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...Ерөнхий архитекторын 2008 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл маргаан бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан байх тул шүүх нэхэмжлэгч нарыг 2015 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч БГДЗД атай харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг нэхэмжлэгч нарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид, хариуцагч, гуравдагч этгээд нарт тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан болно.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээ зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Д.Б, С.Б, У.Б, В.Б, П.Х, О.Д нарын нэхэмжлэлтэй, БГДЗД а, ХБХГ т холбогдуулан гаргасан “БГДЗД ын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/*** дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, маргаан бүхий газар дээр барилга барих үйл ажиллагааг баталсан Ерөнхий архитекторын 2008 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг хангаагүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, газар эзэмших эрх баталгаажуулж өгөхийг БГДЗД ад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нарын татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ