Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 186

 

Зохигчдын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, Ерөнхий шүүгч П.Болормаа, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Хайлааст”-ын 21-29 тоотод оршин суух, /РД:ЛЮ75060202, утасны дугаар 88517310/,  Хатигин овогт Төмөрийн Туяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Төмөртэй”-н 11-14 тоотод оршин суух, /РД:ЛЮ82040723, утасны дугаар 96672917/, Зээрднүүд овогт Ганболдын Энхчимэгт холбогдох

 

“эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2 103 380 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагч Г.Энхчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, иргэдийн төлөөлөгч Ж.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Туяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 08-р сарын 17-ны өдөр Одкон хотхоны гадаа хэрүүл маргааны улмаас Г.Энхчимэгт зодуулж гэмтэл авсан. Гэмтлийн зэргийг тогтоохдоо хөнгөн гэмтэл гэж шинжээчийн дүгнэлт гарсан боловч зодуулсантай холбоотойгоор хоёр удаа нүдний болон хамрын хүнд хагалгаанд ороод байна. Иймд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 12-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний  зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэснийг үндэслэн эмчилгээ хийлгэх, хагалгаанд орсонтой холбоотойгоор гарсан зардал 2 103 680 төгрөг Г.Энхчимэгээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд Г.Энхчимэг нь надад 1 119 700 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг хүлээн авч, нэхэмжлэлээ 983 680 төгрөгөөр багасгаж эвлэрлээ гэв.

 

Хариуцагч Г.Энхчимэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх цагдаа дээр шалгагдаж байхад л их хэмжээний мөнгө надаас нэхсэн. Өгч чадахгүй гэхэд шүүхээр явна гэсэн. Би өөрөө ч хохирсон учир яв л гэсэн. Ингээд шүүх хурал болж үнэн худал нь мэдэгдэхгүй эмчилгээний баримтны нийт 380 000 төгрөгийг би өгч барагдуулсан. Мөн захиргааны арга хэмжээний төлбөр 1 156 000 төгрөг өгч барагдуулсан. Шүүх хуралдааны дараа дахин намайг дарамталж мөнгө нэхсэн. Би 2 нялх ихэр хүүхэдтэй. Ээж аавынхаа тэтгэврийн зээл авч Т.Туяагийн гомдолд 2 000 000 төгрөг зарцуулсан. Т.Туяа нь гудамж талбайд таарах бүртээ орилж хашгирч доромжилдог. Тэр битгий хэл 2 нялх хүүхдийн анги танхимд хүртэл орж хүүхдийг элдэв бусаар хэлж бусармаг зүйл ярьж айлгаж ичээсэн, түүнээс болоод хүүхдээ өөр тийш шилжүүлсэн. Т.Туяа нь санаснаараа хүн доромжилж, санаснаараа мөнгө нэхдэг. Би ч гэсэн эрхээ хамгаалуулах эрхтэй хүн. Ядарсан юм даа гэхээр үнэхээр даварч байна. Би тийм хүнд хагалгаанд орох хэмжээний гар хүрээгүй. Үнэндээ энэ хүүхний учрыг ойлгоход нь бэрх юм. Хэнийг яавал мөнгө авахаа мэддэг. Ядуу зүдүүгээрээ хүн айлгадаг. 3 шатны шүүх хурал болсон ч анх нэхсэн мөнгөндөө баримт цуглуулан мөнгө нэхсээр. Би ямар ч үндэслэлгүй худал баримтанд мөнгө өгөхгүй гэж шүүхэд тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд Т.Туяатай харилцан ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас 1 119 700 төгрөгийг Т.Туяад төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 983 680 төгрөгөөр багасгахаар бид эвлэрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Туяа нь  хариуцагч Г.Энхчимэгт холбогдуулан “эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2 103 380 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанд талууд ярилцаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2 103 380 төгрөгийг 983 680 төгрөгөөр багасгаж 1 119 700 төгрөг авахаар, хариуцагч 1 119 700 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Туяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхчимэгээс 1 119 700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 423 төгрөгний тал хувь 15 712 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Т.Туяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 103 380 төгрөгөө 983 680 төгрөгөөр багасгаж 1 119700 төгрөг авахаар, хариуцагч Г.Энхчимэг нь нэхэмжлэгч Т.Туяад 1 119 700 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Туяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхчимэгээс 1 119 700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 423 төгрөгний тал хувь 15 712 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.ОЮУНГЭРЭЛ

 

    ШҮҮГЧИД                            П.БОЛОРМАА

 

     Ц.ЭРДЭНЭЗУУ