| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0210/И |
| Дугаар | 131/ШШ2017/00380 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2017/00380
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 43-р байр 11 тоотод оршин суух, ВЭ84032319 регистрийн дугаартай, Довчингүн овогт Цэдэнсодномын Ганбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2-р багт оршин суух, ВЖ76030911 регистрийн дугаартай, Галтмай овогт Сүхбатын Энхтайванд холбогдох Байрны үнийн үлдэгдэл 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 06 сарын 23-ны өдөр V-0320004584 улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор сумын 5-р багийн 11-р гудамж 22 тоотод байрлах 35м2 орон сууцыг 32000000 төгрөгөөр зарсан бөгөөд бэлэн 30000000 төгрөгийг өгч, үлдэгдэл 2000000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Өлзий шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Ц.Ганбатын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн 300.000 төгрөгөөс татгалзаж, 1.700.000 төгрөгийг авахаар эвлэрлээ... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Миний бие 2017 оны 05 сарын 08-ны өдөр хариуцагч С.Энхтайвантай утсаар ярьж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Өлзийтэй эвлэрч, 1.700.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцов .. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ганбат нь С.Энхтайванаас байрны үнийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Өлзий нэхэмжлэлийн шаардлагын 2.000.000 төгрөгийн 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар нь 1.700.000 төгрөгийг төлөхөөр бичгээр тохиролцсон тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Өлзий нэхэмжлэлийн шаардлагын 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар 1.700.000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 23.475 төгрөг , хариуцагч С.Энхтайванаас 23.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ