| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 102/2016/04087/и |
| Дугаар | 999 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 999
| 2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 184/ШШ2017/00999 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Харачу овогтой Довчин Ганболд /Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол, 466 байр, 24-тоот хаягт оршин суух, утас:86592121/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Их Монгол овогтой Дашийн Батхуяг /Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19-дүгээр байр, 263 тоот хаягт оршин суух, утас:91912850/-д холбогдох
Гэрээний үүрэгт 23,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Д.Батхуяг нь Д.Ганболдтой 2015 оны 2 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8,000,000 /найман сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан. Хэрэв зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж гэрээ хийсэн.
Иргэн Д.Ганболдоос Д.Батхуягт нь зээлсэн төгрөгөө өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байгаа болно.
Иймд Д.Батхуягт миний зээлдүүлсэн 8.000.000 /найм/ сая төгрөг, алданги: 2015 оны З сарын 17-с өнөөдрийг хүртэл 390 хоног, 1 өдрийн алданги 40.000 /дөчин мянга/ сая төгрөг алданги 15,600,000 /арван таван сая зургаан зуун мянга/ төгрөг болсон. Үндсэн төлбөр 8,000,000 /найман сая/ дээр алданги 15,600,000 /арван таван сая зургаан зуун мянга/ төгрөг нэмээд, нийт 23,600,000 /хорин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Тус шүүхэд Ганболдын нэхэмжлэлтэй Батхуягт холбогдох 23,600,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Ц.Төмөрцэцэг миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Зохигчид хоорондоо эв зүйгээр ярилцаж тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Д.Батхуягт холбогдуулан 23,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа бичгээр гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Д.Батхуягт холбогдуулан 23,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгтзааснаар энэ шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН